_____
Only way to stay safe.
Тип тап, Тип тап, Тип тап...
"Битгий холхиод бай л даа. Юм идэхэд ч хэцүү юм"
Хар үсээ шуун боосон эмэгтэй ууртай нь аргагүй хэлээд сэндвичээ хазлаа.
"Тоглоод байгаа юм уу, Ким Жэнни! Чамаас болоод галзуурах нь ээ... Тэр хачин мөрдөгчөөс болоод байж суух ч арга байхгүй байхад чи сэндвич идээд амар суух гэж, бурхан минь"
"Тэхён, чи л сандраад байна. Сүртэй зүйл ч болоогүй байхад шүү. Бид камерт ч бичигдээгүй байсан. Ул мөр ч үлдээгүй нь тодорхой"
Бор үст тогоочийн малгайгаа ууртай нь аргагүй тайлж аваад нүүрээ даран Жэнни-н хажууд суухдаа нүсэр гэгч нь санаа алдахаа ч үл мартав.
"Зүгээр л халагдах байсан юм, тэр өөдгүй новш Жулиус буудалд дахиж ирэхээс өмнө. Новш гэж"
"Сэхээнд байгаа хүн чамайг яаж ч чадахгүй ээ, Тэхён. Тэгж их айгаад байгаа бол зүгээр гүйцээчихэж-"
"ЖЭННИ!" Хувцас солих өрөөгөөр нэг орилон, хүнд хүнд гишгэлсээр өрөөг орхиход Жэнни юу ч болоогүй мэт сэндвичээ хазсаар үлдлээ.
Тэхён гал тогоо руу орж ирэхэд аль нэг зөөгч,
"Үхрийн махан стейк нэг, хурганы мах хоёрыг" гэж орилоход аль хэдийн сүр сүлдгүй болсон тогооч захиалгын хуудсыг нь харчихаад, бэлдэхээр зэхлээ.
Дэгү хотоос нийслэлд орж ирээд, ямар ч туршлагагүй шинэхэн тогооч азаар ч гэх юм уу Сөүл-н шилдэг Франц ресторануудын нэгт орчихсон юм. Сургуулиа төгсөөд л бүгдийг чаддаг, мэддэг гарч ирэхгүй тул их ч юм мэдэж авсаар яваа залуу тогооч.
Цаг элэхийн хэрээр ресторан өргөжиж, буудлын нэрэн дор явах болсон билээ. Таван одоор дүгнэгддэг буудал доторх одонтой ресторан. Төгс биш гэж үү?
YOU ARE READING
Ineffable | vk
Fiksi Penggemar"Be a good boy. Now tell me who killed Julius" 2023.2.17