-삼-

84 16 1
                                        


Chapter 3

____
Is that all you want, baby?

"Ким Тэхён, Ким Тэхён... Чи энэ хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой. Тийм биз?"

Айдас.

Тэхёны биеийг гагцхүү айдас бүрхэн тэрээр энд ирсэндээ харамсах ч бас нөгөө талаараа харамсахгүй байлаа.

Тэр бие физиологиороо ч, сэтгэл зүйгээрээ ч хүчирхэг хүн огт биш. Ийм том зүйлийг сэтгэлдээ тээгээд, хүн бүрээс нуугаад байх зориг, чадлын аль аль нь байхгүй. Үүний гарзанд л тэрээр одоо Жон мөрдөгчийн өрөөнд, буйдан дээр нь хөлөө нийлүүлэн суугаад доошоо итгэл муутай харах авай.

"Алив л дээ, дуугар хөөрхөнөө"

Жон Жонгүг мөрдөгчийн чухал биш байдал, тохуурхсан мэтийн өнгө аяс нь Тэхёныг түр тэвдүүлнэ. Жонгүг өрөөнийхөө толины урд цагаан халаадтай зогсох ба нойтон үсээ арчиж харагдана. Харин Тэхён дуугарах эсэхээ бодсоор,

"Тийм ээ, гэхдээ би- би хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна"

Сандралаа дарж ядсаар ийн хэлэхэд Жонгүгийн уруул мушилзан, чанга чанга инээсээр хажууд нь суулаа.

"Юу гэнэ ээ? Хариуцлага хүлээмээргүй байна аа? Хүн алсан хүн хариуцлагаас эмээнэ гэж байж болох уу? Алж байхдаа эмээгээгүй байж" хэмээн Тэхёныг хажуунаас нь аймшигтайгаар ширтэнэ.

"Илэн далангүй л байцгаая. Чи миний өрөөнд орж ирээд, хэргээ хүлээгээд шоронд хатах гэж орж ирээгүй чинь мэдээж байх. Чи юу хүсэж байгаа юм бэ дээ?"

Тэхёны зүрх хурдан хурдан цохилно. Тэр шорон ямар аймшигтай газар гэдгийг мэднэ. Шорон л биш бол юу ч хамаагүй гэсэн бодлоор л хэргээ хүлээн, Жонгүгийн өрөөнд орж ирсэн.

"Би шоронд орохыг хүсэхгүй байна. Би таны хүссэн бүхнийг хийж, юу ч асуусан биелүүлж чадах болохоор, гуйя. Намайг битгий илчлээч"

Гэнэт л Тэхён Жонгүгийн хөлд сөгдөх бөгөөд шилбэнээс нь үл мэдэг барин уйлж эхлэх нь тэр.

__

"Би түүнд байр байдлаа хэлээд гуйчихсан..."

Жэнни Тэхён руу тийм гэхийн аргагүй хараад, 'үнэнгээсээ хэлээд байна уу?' гэх шиг ширтэж байснаа, их л чухал өнгөөр,

Ineffable | vkWhere stories live. Discover now