04: Сайн гэнэ ээ???????

44 10 12
                                    

Сэвсгэр цас хаялж өвлийн улирал бидэнд ирлээ

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

Сэвсгэр цас хаялж өвлийн улирал бидэнд ирлээ. Анхны цаснаар амжиж сэтгэлээ илчилсэн хүүхдүүд сургууль дээр энд тэнд хөтлөлцөж харагдана.

    Бидний дуу шуу ч багасаж дор дороо зав зай олж чөлөө гаргаад арзаганалдах аа бодохоос цаашгүй л байлаа. Энэ анир чимээгүй байдал бидэнд хэн нэгнийхээ сэтгэлийн гүнд оршин тогтнох жижигхэн хайрын галыг анзаарахад хүргэсэн юм.

   Өрөөний цонх тогших чимээгээр би цочин харвал ууттай зүйл барьсан Жонвон амнаас нь уур гаран инээмсэглэн зогсож байлаа. Би ч мөн баярлан инээгээд "Аймшиг минь хөлдлөө шүү дээ!" Гэж шоолонгуй хэлэхэд "Нэхээд байсан юмнуудыг чинь л авч ирлээ дэг!" Гэсээр орж ирэн орон дээр суугаад ууттай амттанаа надад өгөн

"Эрэгтэй үеэлтэй л гэж би өөрийгөө боддог. Энэ мөчүүдээс чинь бусад үед."

"Муухай чи!"

"Энэ үеүд шигээ эмэгтэйлэг байдаг бол чи өдийд надаар биш найз хөвгүүнээрээ энэ юмнуудаа зөөлгөж байгаа."

"Надад чи байхад би найз хөвгүүнээр яах билээ?"

"Паах! Би өөрөө найз охинтой болмоор байна. Хэн чамайг бол гэсэн юм? Би сар болгон чамайг биш найз охиноо халамжилдаг баймаар байна мэдэв үү?"

"Зэвүүн амьсгаа. Болихгүй юу! Охидуудад нээх тоогддог ч юм шиг. Бүгд чамайг хамраа сөхөгч гээд тоодоггүй биз дээ?"

   Би ч үеэлдээ хайртай л даа. Тэр намайг өвдсөн үед, сарын хамгийн гайтай зочин ирсэн үед, ядарсан үед, баашилсан үед ч халамжилдаг. Намайг угаасаа эрэгтэй хүүхэд тоохгүй гээд бурхан надад найз хөвгүүний оронд тэрнийг өгсөн байх аа.  

   Бид хоёр шөнөжингөө хавийн хов базаж энэ ч хөөрхөн тэр ч царайлаг тэр үнэхээр үзлийн гэх мэтээр хүн муулж сайлсаар үүр цайхад хичээлдээ явсан юм. Сургууль дээр иртэл манай 3 л сууж байх бөгөөд Ники байсангүй.

•AT 17•Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ