Enseo's pov
Дулаан байсан цаг үеүд дуусгавар болж сэрүү орж байна. Хүүхдүүд аль хэдийн сэрүүний хүрэмдээ орцгоосон тул сургууль ч илүү дулаан дүрэмт хувцсаа өмсөхийг шаардаж эхэлсэн бөгөөд одоо бид богино ханцуйтай цагаан цамц, банзалны оронд даавуун хүрэмтэй формоо өмсөх болсон юм.
"Эхххх гадаа ч жиндүү байна шүү."
"Харин тийм ээ." Гэсээр Тэяантай ярилцан гараа халуун усанд угааж зогсоход гаднаас хэн нэгний дуу алдах чимээ гарч хоёр охиныг сургуулийн хачин шулмууд түлхэн орж ирэх үзэгдэв.
Тэр хоёр охины нэг нь хэн байсан гэж санана!! Ким Элли!
"Энд юу болоод байгаа юм?"
Тэяан үргэлж иймэрхүү зүйлсэд түрүүлж дуугардагаараа дээд ангийн шулмууд зандрахад тэдний нэг "Чамд хамаагүй. Жоохон юм байж өөдөөс цор цор гээд байгаарай!" Хэмээгээд Эллиг түлхэн унагаад түүний ард зогсож байсан охиныг үсдэх үед Тэяан усны цоргыг чангахан хаагаад
"Яадаг гайнууд вэ?" Хэмээн хөмсгөө өргөн залхсан царай гаргав.
"Новш гэж. Энэ мэт нь хүртэл иймэрхүү болчих гэж?"
"Болиоч дээ та нар! Хэн болчихоод хоёрын хоёр цэцэг шиг хүүхэд дээрэлхээд байгаа юм!"
Одоо би алуулах байхдаа?"Пффф! Цэцэг гэнэ ээ! Цэцэг ч гэх шиг шарилж юм байж." Өнөөх 4 намайг ингэж хэлсэнд шоолов бололтой элэглэн инээлдэж эхлэх бол Тэяан нэгийнх нь нүүрэн дундуур зангидсан гараа буулгаж орхив.
Яанаа ингэж болохгүй шдээ?! Хэрэгт орох нь байна!
"Яадаг өлөг---"
"Юу гэнэ ээ? Шарилж аа?" Тэр уураа дарж байгаа харагдана. Цээж нь хүнхэлзэж цохисон гараа атгасан чигтэй ахин нэгийг нь цохих гэхэд өнөөх элдэв хараал хэлээд байсан толгой ухааны юм нь урдуур нь ороод "Нохой чинь үнэхээр дээд ангийнхаа сонбэ-г хүндэлж мэддэггүй юм гээч? Эгч нь чамд хүндлэл заагаад өгөх үү? Мм?" Тэр Тэяан-ыг заамдан авахад Тэяан ч зөрүүлэн заамдалцав.
"Битгий Тэяан аа? Чи ингэж байгаад хэрэгт орох нь байна!" Би түүнийг болиулахаар хичээх боловч намайг үнэхээр сонссонгүй.
"Энэ муусайн шулмуудын хандыг нэг л өдөр дарах хэрэгтэй гэдгээ мэдээд байсан юм. Нааш ир үхэцгээ!!" Тэр ийн чанга дуугарч үүний дараа охидын ариун цэврийн өрөөнд зодоон болсон ба Тэяан Элли болон дээрэлхүүлж байсан охиныг аваад гар гэсэнд би тэр хоёрыг дагуулж гарч ирэн амьсгаа даран