Niki's pov
Цас орсоор өвлийн хамгийн өвөрмөц догдолмоор мөч бидний урд иржээ. Саяхан хөлийнхөө хатуулгыг авсан би гам барих шаардлагын улмаас гадуур их явж чадахгүй бид зул сарыг мөн шинэ оныг барцадаа гаргуулж шинэ хүн болсон надад зориулан манайд тэмдэглэхээр тохиролцсон.
3 хоногийн өмнө бид зул сараа тэмдэглээд дуусчихсан л даа. Гэхдээ Тэяан надад та нарт бүгдийг нь ярьж өг гэсэн үүрэг даалгавар чухалчилж өгсөн учир ярьж өгье.
Юуны өмнө бид манайд цугларснаар баярын бэлтгэл ажил эхэлсэн. Сонү гал тогоонд очиж хоол хийж байгаа охидод тусалж байх хооронд намайг хөл дээрээ явдаг болсон гээд, Жонвон-ыг харин хивсэн дээр жүржийн шүүс асгасан хэмээн шийтгэж гадаа цас цэвэрлэ хэмээн хөөж гаргасан. Гадаа цас цэвэрлэж дууссаны дараа бүгдээрээ хоолоо идчихээд гацуур чимэглэсэн л дээ. Тэр уг нь их амархан байсан ч Энсо Сонү хоёр зодолдсоноос болж гацуур хоёр ч удаа нурж дахин засах гэж өчнөөн цагийг барсан.
Орой нь бид хамтдаа хонож шөнөжин дэргэд зодолдон манай гэрийг орвонгоор нь эргүүлж хаясан бөгөөд тэгэхдээ Сонү бүдэрч унан духаа цохин булдруу болгож Жонвон Тэяан хоёр маажилцаад нэг л гараа урж нөгөө нь хүзүүгээ урсан. Өглөө аав ээж хоёр ирэн хэдэн биеийгээ гэмтээж бэртээлээ гээд амьдрал амтагдтал үглэж эцэст нь бараг л 31-нд дахиж ингэж уулзуулахгүй гэх нь холгүй зүйл болсноор тарсан билээ.
Одоо харин 12 сарын 31-ны үүрийн 5 цаг болж байна. Бид аав ээжүүдээс өвдөг сөхрөн гуйсаар Жонвон-ы зусланд он гаргах боломжтой болсон. Манай аав биднийг хүргэж өгөхөөр тохирч би догдолсондоо ч гэх үү эсвэл баярлаад ч юм уу хамгийн түрүүнд сэрчихсэн байж байна. Одоо нөгөө хүмүүсийг бусниулж сэрээнэ.
"Бурхан минь босооч ээ!"
"Хөөе! Нишимура! Цаг хэд болж байна гэж бодно вэ??""Оройтлоо айн. Эрт бос юм аа бэлд явцгаая!"
"Нугас минь үүр ч цангаагүй байхад яах гээд байгаа юм бэ!"
"Босцгоо гэж байна!"
Утсаар хэдэн биетэйгээ хэрүүл хийн барин сэрэлдэв. Догдолж яарсан хүнд цаг урагшилж өгөхгүй гэж яасан үнэн үг вэ. Цагийн зүү урагш явахгүй байсанд уйдсандаа эргэн тойрноо сонжин ухаж төнхөж явсаар нэг хуучны камер олж санах ой нь хоосон байсан тул үүгээр бичлэг хийхээр цүнхэндээ хийв.
Хэдэн цагийн дараа гэхэд бид Жонвоны зуслан дээр ирсэн байлаа. Зуслан модон дунд ч гэлээ эргэн тойрондоо айлтай хүнтэй газар, бас тэдгээр хүмүүсийг таньж мэддэг тул айж зовох зүйл байсангүй аав ээж нар ч тайван үлдсэн юм.