Хаврын элсэлт эхэллээ~
Хичээлийн шинэ жилийн мэнд!Саяхан шинэ он гараад өвлийн амралт эхэлчихсэн байж байгаагүй билүү???
Уг нь бид энэ өвлийн амралтыг их зүйл амжуулж өнгөрөөнө гэж тохирсон байсан юм. Гэтэл Элли бас түүний гэрийнхэн Хятад руу явж аялаад, Ники Японд очиж эмээ өвөөтэйгөө уулзана гээд, дээрээс нь Сонү Энсо хоёр давтлагатай гэсээр Жонвон бид хоёр л үлдсэн юм. Бид хоёр ч юугаа хийх вэ дээ!
"Та муусайн шаварнуудаас болоод улирлын амралтаараа аятайхан ч амарч чадсангүй!"
"Тэр яах вэ энэ хичээлийн жилд далжиганах завгүй ажиллана!"
"Яахаараа! 17 нас минь дуусаагүй байгаа шүү!"
"Тэгсэн ч гэсэн наад нэрийн пайзан дээрээ юу гэж бичсэн байгааг хараач!"
Нээрээ...ингээд бид нар 3-р ангийнхан болчихсон...элсэлтийн ерөнхий шалгалт....
Амьсгаагаа түгжээд шүлсээ залгихад минь Ники толгой дээр гараа тавьсаар "Яахав дээ. Хичээлээ хийнгээ л сайхан хөгжилдөхөд асуудал байх юм уу?"
3-р анги болсон эхний хичээлдээ сууж байна. Багш энэ хичээлийн жилд илүү сайн хичээж завтай байж болохгүй гэх мэтээр олон зүйл ярьж зөвлөгөө өгөн мэргэжил сонголт гэх мэт юм ярьсаар эхний цагууд дууссан.
"Та хэд мэргэжлээ сонгосон байгаа юу?" Хоол идэж байхад Сонү хамгийн хүнд сэдвээр ам нээсэн юм.
"Үгүй ээ..."
"Би лав сонгосон."
"Ямар чи биш дээ. Сонголгүй дээ." Ники Сонү-г цаашлуулах бол тэр зөрүүлэн "Тэгээд юу юм?"
"Уг нь бүжиглээд л бүжиглээд л явж баймаар байна. Гэхдээ ээж шүдний эмч бол гэсэн. Тэгээд бодоод үзэхэд бас гайгүй шүү."
"Хөөх. Тэгээд чи анагаахад орох гэж байгаа юм уу???" Бид нар ёстой болно гэж бодоогүй хүнээ анагаахад орох гэж байгааг сонсоод бүгд таг гацав.
"Юу нь болохгүй байгаа юм? Харин ч би лаг эмч болно."
"Чи бас эмч болно гэсэн байх аа Жонвон аа?" Жонвон эрүүгээ маажин "Харин л дээ. Тэр ч ээжийн л хүсэл. Би хуульч болох хүсэлтэй байгаа."
"Үгүй ээ ер. Сонин сонин юм дуулдах нь л дээ."
Өвөл дууссан болоод ч тэр үү гадаа агаар сайхан чийглэг дулаахан сэтгэл санаа яг л цаг агаар шиг байна.