Its Okay

164 30 0
                                    

Заал дүүртэл орилолдон, өөрсдийн багийг дэмжих шүтэн бишрэгчид

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Заал дүүртэл орилолдон, өөрсдийн багийг дэмжих шүтэн бишрэгчид.

 Өмнө нь дуучдын фенүүдийг л харж байснаас спортыг хөгжөөн дэмжиж, шүтэж байхыг хараагүй юм.

Бусдын асуудлыг ойлгон тэдэн дээр ажиллана гэдэг миний хувьд хамгийн дургүй зүйл минь боловч нэгэнт үүний төлөө л энд ирсэн юм хойно өнөөдрийн тэмцээн хүртэл 14хоногийн турш тамирчидтай ярилцаж, сэтгэл зүйн стратеги боловсруулсан гэхэд хэлсдэхгүй.

Эцэст өнөөдөр.

 Ажилд орсноос минь хойших анхны тэмцээн.

"Даниел, би хаана суух юм"

Чухам тоглолтын явцад тэдэнтэй ярилцах уу эсвэл зүгээр л үзэгчдийн суудлаас ажиглах уу гэдгээ бүрэн ойлгоогүй тул Даниелаас арга буюу асуусанд дасгалжуулагчид болон багийн ахлагч Уготой чухал яриа хийх Даниел

" Бидэнтэй хамт суух болно оо, чи тэдэнд хэрэгтэй" хэмээсээр бидний яриа дууссан юм.

Тун удалгүй цэнгэлдэх орилоон чангарч хоёр багийн тамирчид талбайг эзэгнэж эхлэлээ. Хөлбөмбөгийг ийм ойроос харж байсангүй. Гүйгээд л, гүйгээд л. Гэсэн ч сонирхолтой...

Багийн тоглолт болж өгөхгүй байгаа бололтой Даниел болон дасгалжуулагч нар, талбайд гараагүй тамирчид бүгд л үйлдлүүдийг нь заан хашхичиж эхэлсэнд чухам юу нь буруу болоод буйг тааж ядахдаа чимээгүй л бүртэлзэнэ.

Гэвч тэдний ярианы зах зуухаас авч үзвэл Сон Хюмин нилээн муу байгаа бололтой. Анхны ярилцлагаас хойш дахин ирж, сэтгэл зүйн эмчилгээндээ нэг ч удаагүй ороогүйг бодоход нилээн хатуужилтай, сандралгүй нэгэн хэмээн бодсон юмсан.

Удалгүй Хюнминыг суулган өөр тамирчин гаргахаар болсон бөгөөд энэ үетэй зэрэгцэн Даниэл

" Еэил түүний дотор юу болоод байгааг мэдэхгүй юм. Чадвар, тоглолт нь асуудалгүй, сэтгэл зүй нь л самгардаад байх шиг. Найдаж байна шүү" хэмээсээр бидний суудлыг чиглэн ирэх Хюнмины мөрөн дээр хөнгөн цохилт өгөн биднийг хамтад нь үлдээх ажээ.

" Зүгээр дээ. Яг одоо юу хэцүү байгааг, юу мэдрэгдэж байгаагаа илэрхийлэх гээд үздээ, Хюнмин"

Хюнмин " Хараал идсэн анхаарал төвлөрөхгүй нь, хэтэрхий шуугиантай болохоор самгардаад байна" гэсээр толгойгоо барих түүнлүү улам дөхсөөр

" Гүнзгий амьсгал, энгийн л тоглолт гээд бодчихъё. Яг л бэлтгэл дээрх шиг. Хашхиралдах хүмүүс байхгүй. Зөвхөн багаараа л байна гээд төсөөлдөө "

Хюнмин " Хичээж байгаа ч"

"Ойлгож байна аа, чиний хамгийн тайван байж чаддаг газар чинь юу юм? Яг тэнд гүйж байна гээд төсөөл. Гүнзгий амьсгаа аваад дураараа эрх чөлөөтэй байна гэж бод. Чи чадна аа хонгор минь, багтаа чи хэрэгтэй" хэмээн түүний гарыг зөөлөн илсээр түүнлүү ширтвэл хэсэг хугацааны дараа алгуурхнаар толгой дохих ажээ.

Хоёр дахь үе эхлэхэд тэр тоглолтондоо эргэн орсон бөгөөд сая л нэг тайвширав уу гэлтэй амгалан харагдах ба ёстой заалыг галзууруулж, эзэгнэж эхэллээ.

-----------------------------------

-----------------------------------

Удаан хугацаанд үргэлжилсэн тоглолт Тоттенхэмийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд залуус амрахаар өөрсдийн өрөөг зорьжээ.

Тоглолтын дараах Даниелтэй хийсэн урт хугацааны ярианы эцэст өөрийн гэрийг зүглэн алхана.

Сон Хюнмин... Хатуу хэрнээ сул дорой. Мэдэхгүй юм даа. Зүгээр юм шиг харагддаг хэрнээ үнэхээр өрөвдөлтэй оньсого шиг нэгэн.

Түүнийг бодон алхсаар гэрийнхээ өмнө ирснээ ч мартчихсан байх шиг. Чухал нэгэн биш юмсан.

Урт өдрийг туулсан тул хоолоо ч умартан унтахаар зэхтэл... Хаалга!

Ахин дахин нүдэх хэн нэгнийг хараасаар хүчтэйхэн онгойлготол...

" Хараал ид Еэил, хамар хугалчих шахлаа" гэсээр цус урсах хамраа дарах Хюнмин...

Хаалганы ард зогсож байсан болохоор цохиулчихаж

" Ядарсан байж амрахгүй яах гэж ирсэн юм" хэмээн түүний хамрыг шалгангаа асуувал

Хюнмин " Сэтгэл зүйчтэйгээ уулзаж зөвлөгөө авах гэсэн л төдий. Өнөөдөр хэр муу байсныг минь мэдэж байж санаа чинь зовохгүй байна уу"

"Тоглох хүн нь чи болохоос би биш. Тийм байхад хэнийх нь санаа зовох юм шиг байна"

Хариултыг нь хүлээсээр, хүлээсээр л.

Гэвч эцэст нь түүний уруул уруул дээр минь буух ажээ...

Салахыг хүссэн ч.. чадахааргүй тийм л нөхцөлд гацчихсан.

Би тэрний сонирхол биш шүү дээ. Гэтэл...

" Хэтэрхий үзэсгэлэнтэй байна" гэх түүний дуугаар ухаан орон

" Больж үз! Дахиад нэг л удаа ийм зүйл хийвэл" гэсээр түүнээс холдон өөрийгөө зүхсээр ширүүхэн дугарвал

Хюнмин " Яана гэж, Еэил өөрийгөө чөлөөлөл дөө. "

" Бурхан минь, Сон Хюнмин-ши одоохон гарч үз. Сэтгэл зүйгээ тогтворжуулах ёстойгоо ухаарсан бол ажлын цагаар л уулзацгаая. Өөртэй чинь орооцолдох хүсэл алга" хэмээн түүнийг түлхсээр хаалгыг зүглэтэл

" Ойлголоо доо, маргааш очно. Гэхдээ уурлахдаа хүртэл ийм өхөөрдөм байх хэрэг үү, хайрт минь" гэсээр гарахынхаа өмнө ахин нэг үнсэлтийг бэлэглэх ажээ.

The WhisperWhere stories live. Discover now