Who

82 16 0
                                    

Түүний үнсэлтээс хойш балмагдсандаа түүнтэй аль болох таарахгүйг хичээн зугатаж, таарсан ч юу ч болоогүй мэт явсаар ирсэн ч хувь тавилан бус ажлаас үүдэн арга буюу нүүр тулан ярилцах болов.

"Өмнөх тоглолтоос харахад та олон хүний өмнө биеэ бариад, чадвараа гаргаж чадахгүй байсан шүү дээ, энэ бүхэн тань хэзээнээс эхэлсэн бэ?"

Хюнмин" Өнөөдөр завтай биз дээ" хэмээн асуултанд минь асуултаар хариулсанд бухимдан

"Яа! Сон Хюнмин. Эцсийн эцэст хохирох нь би биш чи! Гэтэл хариулах ёстой асуултанд хариулахгүй, асуудлуудаа юу ч болоогүй мэт орхисоор байх юм. Чамд итгэж буй баг хамт олон, дэмжигч нарынхаа өмнө тэнэгтэх вий гэхээс айдаггүй юм уу! Би лав чинээ өмнөөс  ичээд үхэх нь" 

Хюнмин " Ууртай гэдэг нь. Ойлгож л байгаа шүү дээ, тийм байхад загнаад л"

" Тийм бол хэрэггүй зүйлс битгий асуугаад бай"

Хюнмин " Тэгвэл зөвхөн өнөөдөр надтай хамт ажил ярилцахгүйгээр нэг тийшээ явж болох уу? Өнөөдөр л хамт байж өгвөл дахиж тээр болохгүй гэж амлая" хэмээн өхөөрдмөөр гуйж эхлэхэд нь хайр хүрсэндээ ч биш зүгээр л сүүлийн удаа гэдэг үгэнд нь ороогдон хамт явахаар зэхэв.

--------------------------------------------------------------

-------------------------------------------------------------

Энэ удаад чанга жаз хангинах бус намуухан аяз хөглөх амар амгалангийн цогцолбор уу гэлтэй ресторанд зочилжээ.

" Энд яах гэж байгаа юм?" гэсээр түүнлүү гайхан харвал Хюнмин

"Зүгээр л баярласнаа илэрхийлэх гээд гэх үү дээ"

" Тэгэх хэрэг байхгүй шүү дээ, миний ажил"

Хюнмин" Зөвхөн түүнд биш л дээ. Хэлэхэд эвгүй ч бидний анхны өдөр хийсэн алдааны дараа чамд буруу сэтгэгдэл төрүүлчихсэн болохоор" гэсээр гараа оролдон суух том биетэй, булчинлаг залууг хараад хайрын бяцхан оч үсэрчихэв үү гэлтэй. 

Яасан ч болохгүй шүү дээ!

"Кхм. Зүгээрдээ , бид ямар бие биедээ сэтгэлтэй хүмүүс биш. Тоох хэрэггүй" хэмээн түүнд хариу барьвал Хюнмин

" Бие биедээ сэтгэлгүй гэж хэлэхэд эртдэх юм биш үү"  гэсээр жуумалзахад нь багагүй уурлан түүнлүү харвал дахин инээмхийлсээр 

"Хоолоо захиал " гэх нь тэр.

Эртдэх гэнэ шүү!

----------------------------------------

Зөвхөн таваг, сэрээний хорших чимээг амь оруулав уу гэлтэй хэн нэгэн залуу уянгалгаар дуулж эхлэх нь сэтгэлийг минь сэргээсэн боловч төд удалгүй "Тэр" гэх асуулт бүчин авах нь тэр.

Хормын төдийд царай минь хувхай цайсныг тэр дороо анзаарсан уу гэлтэй Хюнмин нааш ширтэх агаад удалгүй

" Еэил, зүгээр биздээ" гэсэнд

" Энэ ямар нэртэй дуу юм бол?" хэмээн аяархан шивэнсэнд тэр

" Мэдэхгүй юм даа, чамд таалагдаж байна уу?"

" Дуу нь биш дуучин нь сонирхол татаад байна. Царайг нь дүрслээд өгч чадах уу? Хюнмин-а"

Царайг нь дүрслэх ч хэрэг гарахгүй байх. Тийм ээ тэр байна.

Хюнмин " Бурхан минь гэж Еэил. Дурлана гэж саналтгүй шүү, чи минийх"

Түүний үгийг ч бүрэн ойлгох завдалгүй дуугаа бараг л дуусгаж буй түүнлүү даруй эргэж харан харцаа чиглүүлвэл... Тийм ээ тэр байна!

" Новш гэж Кан Еэил!  Ямар хараал идсэн нь болоод уйлаад байгаа юм? Тэр хэн юм?"

"Харин хэн юм бол?" гэсээр аядуухан шивнэлээ.

Тэр өөрчлөгдөөгүй байна. Санасан шүү...

The WhisperWhere stories live. Discover now