Not my Type

104 18 0
                                    

Тамирчидтай хийх ярилцлага минь өндөрлөж, үр дүнгээ тайлагнахаар Даниелийн өрөөний гадна ирсэн ч түүний ширүүн харц, захирангуй байдлаас эмээсэндээ хаалганы бариулыг барьж тавин зогстол

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тамирчидтай хийх ярилцлага минь өндөрлөж, үр дүнгээ тайлагнахаар Даниелийн өрөөний гадна ирсэн ч түүний ширүүн харц, захирангуй байдлаас эмээсэндээ хаалганы бариулыг барьж тавин зогстол

" Тэр чамайг идчихгүй шүү дээ, хонгор минь." Гэх Хюнмины дуу ардхан сонсогдох хийгээд удалгүй хорин минут харж зогссон тэр л хаалгыг ядах юмгүй онгойлгохын зэрэгцээ намайг ч мөн татасаар Даниелтэй нүүр тулуулж орхив.

Галзуу амьтан...

" Өө Хюнмин" гэсээр Даниел инээмсэглэх агаад удалгүй түүний ард зогсох намайг олж харсан даруйдаа суудалд суухыг дохих ажээ.

Даниел " Хадагтай Кан, кофе эсвэл цай",

" Зүгээр дээ, Даниел. Ярилцлагын үр дүнг хэлэх гэж ирсэн ч та завгүй байвал дараа ирэе дээ" хэмээсээр босохоор зэхтэл

Даниел " Завгүй гэж юу ярина вэ дээ, Хэрэв Хюнминыг хэлж байгаа бол тэр ярилцлагын үр дүнг зайлшгүй сонсох хэрэгтэй нэгэн. Өөр асуудалгүй бол эхэлцгээх үү"

" Ойлголоо эрхэм ээ, Тэгэхээр тамирчдын сэтгэл зүй тоглолтын өмнө хэвийн байдаг ч яг талбай дээр гарах үед байдал өөрөөр эргэдэг гэж хэлж болно. Гэсэн ч өнөөдрийн ярилцлагаас харахад ихэнх тамирчид ялагдах вий, бэртэл авах вий гэсэн айдастайгаа нүүр тулахаар хичээж байгаа ч зарим нь тоглолт, сэтгэл зүйдээ хором ч санаа зовохгүйгээр барахгүй зугаа цэнгэл, мансууралыг эрхэмлэдэг бололтой" гэсээр орж ирсэн цагаасаа хойш тасралтгүй ширтэж буй Хюнминд руу харцаа шилжүүлэнгээ хэлвэл Даниэл бухимдангүй

" Зугаа цэнгэл, мансуурал. Бурхан минь, хадагтай Кан. Тамирчдын минь нэг л ийм зүйлд сатаарч эхэлвэл бид ялалтыг алдаж байна гэсэн үг. Санаж байвал ямар тамирчдад энэ шинж тэмдэг илэрснийг хэлээч" гэсэнд нь инээмсэглэсээр

" Нэг л тамирчин байгаа гэх үү дээ. Миний санаж байгаагаар Су-"

"Юу? Зугаа цэнгэл. Бүдүүлэг загинахыг хүсээгүй ч багт нэг ч тамирчин тийм зүйлсэд цагаа үрдэггүй Еэил. Чамайг хичнээн чадвартай болоод энд ажилд орсныг мэдэхгүй ч аманд орсноо хүссэнээрээ бүү ярь" гэх өөдгүй новшийн хоолой үгсийг минь тасалснаар барахгүй мэргэжил мэдлэгээр минь доог тохуу хийсэнд багагүй уурлан түүнлүү харцаа шилжүүлвэл...

Инээмсэглэл

Тоглож байгаа гэж хэлээч. Сун Хюнмин. Аймхай бяцхан хөвгүүн. Бариад өгчихнө гэж их айсан бололтой.

" Бид амьдралынхаа хором мөч бүхэнд суралцаж байдаг шүү дээ Хюнмин. Магад миний орон зай дутагдсан болоод л Тоттенхэм намайг урьсан биз. Гэтэл намайг орлож, сэтгэл зүйг нягт судалж чадах нэгэн энд байсаар байж шүү дээ, тийм үү? Даниэл та буруу хүнээ ажилд аваад зогсохгүйгээр шилдэг сэтгэл зүйчээ нуусаар байж шүү дээ"

Даниел " Тайвшир хадагтай Кан. Хюнмин хамтрагчдынх тухай ярьсанд л уурласан байх. Гэхдээ энэ таны ажил бид танд үлдээх болно. Дараагийн тэмцээн удахгүй болох болохоор эрчимтэй ажлаарай " гэх Даниелийн үгсэд толгой дохичихоод өрөөг орхин одов.

Сэхүүн зантай түүний дэргэд удаан тогтох хүсэл алга. Миний сонирхол биш гэл үү. Чи ч бас.


The WhisperWhere stories live. Discover now