Welcome

257 27 2
                                    

Өдөр хоногууд нэгэн хэвээр үргэлжлэх хэдий ч шинэ амьдралын хаалга биднийг ямагт хүлээж байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өдөр хоногууд нэгэн хэвээр үргэлжлэх хэдий ч шинэ амьдралын хаалга биднийг ямагт хүлээж байдаг.

Хүмүүс тэрхүү хаалгыг жаргалтайгаар нээдэг бол миний хувьд тийм байсангүй.

Уйтгар гуниг, харамсал бас бачуурлаар туулж өнгөрөөсөн их сургуулийн амьдрал минь дуусаад удаагүй байтал ажлын санал хүрээд ирэх гэж...

Сэтгэл зүйч!

Хүнтэй ярилцаж, новшийн асуудлыг нь сонсохыг ч хүсэхгүй байхад хараал идсэн сэтгэцийн өвчтэй ахынхаа төлөө энэ мэргэжлийг сонгож, сураад удахгүй ажилна гэдгийг бодох төдийд бүх зүйлийн буруутан эцгийгээ булшлахад ч бэлэн болох шиг...

"Кан" корпорацийн ганц охин Кан Еэил ахынхаа төлөө сэтгэл зүйч болоод зогсохгүй өвлөгдөн ирэх ерөнхий захирлын суудлаа өргөмөл дүү Хэсог-д суллан өгч байна.

гэх эцгийнхээ цацсан мэдээг унших төдийд худал хуурмагийг бүтээх ямар амархан болохыг ойлгоно.

Хэзээ ч хайрлаж байгаагүй эмэгтэйгээсээ төрсөн хоёр хүүхдийг эвтэйхэн зайлуулчихаад бутач хүүдээ өөрийн суудлыг өвлүүлэх гэж байгаа юм биздээ!

Өвөө минь хэлдэг байсан юм, чиний суудал юм шүү гэж!

Түүний найдлага, итгэлийн төлөө хичээсээр ирсэн ч нэг л өдөр ахынхаа төлөө гэх нэрийдлээр байр сууриасаа хүсээгүй хэрнээ хүслээрээ буух гэж!

----------

"Еэил" гэх ээжийн дуунаар бэлдэж буй ачаагаа орхисоор доош буувал бүгд цуглан хооллоход бэлэн болжээ.

Ээж "Хувцасаа янзалчихсан уу? " 

"Мм, бараг болчихсон"

Ээж"Үнэхээр танихгүй улс руу явахыг хүсэж байна гэж үү?" гэсээр гараас минь атгахад

Би"Энэ новшийн газраас явж л байвал амар тайван байх юм шиг байна" 

"Кан Еэил! амаа мэдэж ярь" гэх эцгийн минь хоолой хадахад түүнлүү инээмсэглэсээр

The WhisperWhere stories live. Discover now