Вонү дэргэд нь үнэгчлэн унтах түүнийгээ ширтэн урууландаа бяцхан инээмсэглэл тодруулан хацар дээр нь зөөлхөн үнслээ
Тэр энэ бүсгүйг дэргэдээ үлдээхийн тулд дэндүү их хичээж, шаналсан тэр бүгдийн эцэст хайртай хүнээ өөрийн болгосон
Тэдний хайрын эхлэл тийм таатай байгаагүй ч төгсгөл нь муу байхгүй гэдэгт Вонү итгэдэг хайр адармаатай зүйл гэдгийг тэр мэддэг учраас...
Вонү орноосоо аяархан босоод түүндээ өглөөний цай бэлдэж өгөхөөр яарлаа тэр түүнд ийм л их хайртай....хэзээнээс ч юм түүний төлөө өглөө эрт сэрж, түүний төлөө хоол хийж сурч, түүний төлөө өөрийн хүсэлдээ хязгаар тавьж буй нэгэн магадгүй хайрт нь хүсэх л юм бол тэр үхэх байсан ч хийх байх түүнд тийм л их хайртай учраас
Вонү өглөөний цай хийх зуураа гэнэт бодлоо түүний хайрын эхлэл яаж эхэлсэн юм бол гэж....
--------------------------------------------------------------
2020 оны хаварҮүрийн 5 цаг
Вонү гарахад бэлэн зогсож байв тэр өглөө эрт гүйж дараа нь ажилдаа явдаг түүний амьдрал ийм л тойрогт өнгөрдөг
Гадаа гэгээ дөнгөж л орж байх бөгөөд хэн ч байхгүй энэ үед тэр хамгийн их дуртай тиймдээ ч өглөө үүрээр гарч гүйнгээ юмсыг тунгаан бодох нь түүний зуршил болсон гэлтэй
Яг л хуучин шигээ юм бодонгоо алхаж байх зуурт нь замын цаахан талд нүдэнд дулаахан, богинохон бор үстэй, тийм ч өндөр биш бас тийм ч намхан биш залуухан эмэгтэй зогсож байв
Вонү түүнийг 20 иод минут тогтож харсаны эцэст яагаад ч юм өөрийн мэдэлгүй түүнрүү алхаж яваагаа ухаарав гэхдээ түүнийг ухаарч байх энэ цаг мөчид аль хэдийнээ бүсгүйн өмнө ирчихсэн түүний дэргэд зогсож буйгаа анзаарлаа
Вонү яагаад түүн дээр түрүүлж ирсэнээ, яагаад түүнийг тогтож харсанаа мэдэхгүй ч зүрх сэтгэл нь энэ бүсгүйг ихэд сонирхож байв тиймдээ ч өөрөө ч анзаарч хархаасаа өмнө бүсгүйн өмнө ирчихсэн зогсож байгаа нь энэ байх
Бүсгүй түүнийг гайхан харах зуураа багахан айгаад амжив. Аргагүй шүү дээ гэнэт л замын нөгөө талаас өөрийг нь 20-иод минут гөлрөн харсанаа шууд алхаж ирээд хажууд нь зогсох аврага залуугаас хэн ч айх байсан байх бүсгүйн хувьд түүнийг харсан анхны сэтгэгдэлд аврага, аймар, хүйтэн гэх 3 үгс хамгийн ихээр бууж байлаа харин вонүгийн хувьд бол өхөөрдөм, нууцлаг, хайр гэх үгс илүү сэтгэлд нь бууж байлаа
Тэгээд вонү бодсон юм " Түүнийг өөрийн болгомоор байна" гэж
Магадгүй энэ үе байх түүнийг өөрийн болгох хүсэл нь, түүнийг хайрлах хүсэл нь энэ үеэс л эхэлсэн байх...энэ үеэс л эхэлж тэдний галзуурам, догдлуулсан хайр
# Сайн байна уу? Анх удаагийн минь бичвэр болохоор тийм ч сайн биш байх гэхдээ каратуудад багахан ч болов таалагдах болов уу гэх үүднээс бичиж байна. Сэвэнтийн хамтлагийн тийм ч их бичвэр байдаггүй болохоор уншигчаас бичээчийн суудалд хэсэгхэн зуур шилжиж байнаа😹 Та бүхэн цаг зав гарган уншаад үзээрэй. БАЯРЛАЛАА💙