2 хоногийн өмнө
"Байна уу ахаа? Надад таны тусламж хэрэгтэй байна. Энэ удаад илүү найдвартай аргаар хийцгээе."
"Вонү чи үнэхээр итгэлтэй байна уу?"
"Надад ямар ч эргэлзээ төрөхгүй байна. Тэр минийх байх ёстой та зүгээр л миний хэлсэнээр хийхэд болно."
Надад өөр арга үлдээгээгүй нь чиний л буруу миний эмэгтэйгээс хол байх боломж өгч байхад холдохыг хүсээгүй нь чи.
Илүү хурданаар илүү найдвартай аргаар замаасаа зайлуулна.
***
Miyeon's povЧан бид 2 эвлэрсэнийхээ дараа бие биедээ илүү их итгэнэ гэж амалсан.Гэхдээ үнэхээр хэлж мэдэхгүй юм ямар хүн надаар ингэж тоглоод байгааг тааж чадахгүй нь. Болсон зүйлсийн дараа ч хэн нэгэн намайг харж байх болов уу гэдэг айдас намайг нөмөрсөн хэвээр байгаа.
Намайг уйлж байхыг хаанаас харсан байх уу? Өрөөндөө байсан шүү дээ би? Яг хэн хэн надаар тоглоод байгаа юм бол?
Хажууд минь үнэгчлэн унтах энэ залууг алдахыг үнэхээр хүсэхгүй байна. Үерхэж байх энэ 5 жилийн хугацаанд бид 2 нэг ч удаа муудалцаж байгаагүй юмсан. Чангүйгээр өөрийн амьдралыг төсөөлөхөд их хүнд юм. Боломжгүй мэт.
"Унтахгүй юм уу хайраа?"
"Өө сэрээчихсэн үү? уучлаарай юм бодож байгаад л......"
"Юу бодсон юм...."
"Өөрсдийгөө"
"Юу вэ? миний хэлдэг үг байна шд"
"Жоохон унтаад ав даа би өглөөний цай бэлдэе."
Өнөөдрийг ядаж элдэв юм бодолгүйгээр эхлүүлье.
Гал тогоонд орж ирээд удаагүй байтал хаалга дуугарав. Энэ удаад л биш байгаасай гуйя.Хэсэг хүлээн зогсож байгаад хаалга нээвэл дахиад л хэнээс нь үл мэдэгдэх илгээмж.
"Хайрт минь сайхан амарсан уу? Чи минь өнөөдөр ч бас үзэсгэлэнтэй байна. Гэхдээ тэр залуутай байгааг чинь харах үнэхээр таагүй л байна шүү түр л хүлээчих бид удахгүй хамтдаа байна."
" Дахиад л илгээмж үү?"
"Хайраа би үнэхээр мэдэхгүй амлаж байна хэн ингээд байгааг мэдэхгүй ч би энэ хүнийг танихгүй ээ"
Яагаад ч юм хоолой минь улам зангирсаар уйлах гээд байв. Чаныг лав алдаж чадахгүй.Би түүнгүйгээр амьдарч чадахгүй.
"Аливээ хонгор минь зүгээр дээ би чамдаа итгэж байгаа санаа зовох хэрэггүй би олно энэ галзуу новшийг би олно битгий ай зүгээр л миний дэргэд байж бай би бүгдийг нь зохицуулах болно"