"Вонү ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй бол яах юм? Тэр эмэгтэйг зүгээр л орхичих олон сайхан бүсгүйчүүд бий ах нь танилцуулаад өгий тэгэх үү?"
Бүтэн дөрвөн цаг хана ширтэж буй дүүгээ харсан Жонхан аргаа барсан даа одоо түүнээс гуйж байна.
Харин Вонүгийн хувьд өдөр бүр өөр бүсгүйн зураг авчирч танилцахыг гуйх ахаасаа бүр залхсан байв.
"Ахаа одоо больж болохгүй юу? би танд хэлсэн санагдах юм. Би яаж ч байсан болихгүй гэж"
Вонү шийдсэн л бол түүнийгээ заавал хийж байж салдаг зантай. Өөрөө ч тэр зандаа дуртай нэгэн.
Ах нь ч энэ занг нь мэддэг болохоор түүнийг болихгүй гэдгийг, үгийг нь тоож хүлээж авахгүй гэдгийг бараг л мэдэж байгаа ч аль болох энэ тэнэг шийдвэрийг нь болиулахыг өдөр бүр хичээж байгаа нь энэ.
"Вонү тэр найз залуутай би харсан түүнтэй байхдаа хэр аз жаргалтай байгааг нь түүнд нээрээ л хайртай юм бол түүнийг тайван орхиод өөр бүсгүйтэй танилцаад үз"
Вонүг сандлаасаа өндийн босоход Жонхан баярлаж түүний яриаг хүлээж авах нь гэж итгэсэн ч үнэн хэрэгтээ Вонү ахынхаа хэрэггүй яриаг сонсохгүй гэсэн дээ босч ажлынхаа өрөөг зүглэв.
Жонхан дахин энэ талаар ярих хэрэггүй гэдгийг маш сайн ойлгож яаж хайр дурлалд сохорсон дүүгээ эргүүлэн бодит байдалд нь буулгахаа бодсоор хоцров.
***
Энэ үед Вонү Сынчол руу залган өөрийн гайхалтай төлөвлөгөөг хэр сайн явж байгааг лавлахаар ярив.
"Сынчол хён танд даалгасан ажил юу болж байна"
"Өө Вонү бараг л бүтсэн тэр залуу миний гарт их хурдан ороод ирсэн шүү гэхдээ чи ийм зүйл хийж байгаа даа эргэлзэхгүй байна уу? бүхэл бүтэн 2 хүний хувь тавиланг өөрчлөх гэж байгаа даа"
"Надад хамаагүй ээ миний эмэгтэй миний л дэргэд байх ёстой"
Сынчол ч бас залхсан дүүгийнхээ өөдөөс хэчнээн олон удаа тэр бүсгүй чамд хэрэггүй гэж хэллээ гээд Вонү үгийг нь хүлээж авахгүй гэдгийг Сынчол ч бас мэднэ тийм болохоор дүүгийнхээ бүтэлгүй энэ хайрыг бүтээхийн тулд түүний хэлсэнээр хийхээр шийдсэн.
***
Миёон ажилаа таран гэрлүүгээ харихаар алхлаа.
Замаараа дэлгүүр орон хүнсээ аваад алхах зуурт нь ардаас нь түүнийг дуудан эргэж харахад
"Захирлаа та энд?"
"Ажилаа тараад явж байгаа юм уу? Яагаад ийм орой тарж байгаа билээ?"
Хөөх гэрийнхээ хувцастай байгаа ч үнэхээр күүл харагдаж байна.
Үсээ янзлаагүй байгаа ч царайлаг юм аа. Шил ингэж зохидог хүн ч ховор шүү.
"Миёонаа миний яриаг сонсож байна уу?"
"Юу а.ан тийм ээ"
Баригдах дөхлөө.
"Нөгөө дөнгөж ажилаа хүлээж авж байгаа болохоор янзлах зүйлс их байгаад тэгээд л удчихлаа бүгдийг нь янзалчихсан болохоор зүгээрээ захирлаа"
"Вонү"
"А.айн"
"Вонү гэж дуудаж байгаарай. Ажилаас гадуур захирлаа гэх хэрэггүй дээ"
"Юу? Тэгж болох юм уу?"
"Мэдээж би захирал гэж дуудуулах нээх дуртай биш лдээ"
Үнэхээр царайлаг юм. Гэхдээ манай Чан ч бас царайлаг.
"Хүнсээ цуцлуулсан юм уу? би дөхүүлээд өгий"
"Юу хэрэггүй дэа захирлаа би өөрөө"
"Вонү гэж дууд гэж хэлсэн байхаа дахиж захирал гэж дуудвал цалингаас чинь хасна шүү"
"Юу би дахиж тэгж дуудахгүй ээ"
Захирал надруу хараад инээгээд байв. Юун тийм инээдтэй байгаа юм бол?
"Тоглосон юм даа юу гэж цалингаас чинь хасдаг юм. Надад найз бараг л байдаггүй юм чи надтай чацуу шүү дээ тэгэхээр хүндлэх хэрэггүй л гэх гэсэн юм."
Ийм царайлаг, чадварлаг, ухаалаг хүнд найз байхгүй гэхээр сонин юм даа.
Вонү бид 2 манай гэр хүртэл юм ярьж инээлдэж сонирхдог зүйлсээ ч хуваалцан найзууд болох тухай ч ярьж амжив.
"Энэ манай гэр"
"Тийм гэж үү? Манай гэр тэр хоёулаа хөршүүд юм байна найз аа"
Вонү ингэж хэлээд инээх бол Миёонд энэ нь их л хөөрхөн санагдав.
Анх удаа байх Чан-аас өөр залууг хөөрхөн юм байна гэж бодсон нь.
"За тэгвэл би ингээд орлоо сайхан амраарай хөрш найзаа"
Миёон ч Вонүд орохоо хэлээд гэрлүүгээ оров.
Харин Вонү түүнийг гэрлүүгээ орох хүртэл нь ажиглаад түүнтэй яриа өдөж найз болсон доо ч баяртай байв.
Гэвч түүний дотор найз биш найз залуу нь гэх бодол эргэлдсээр л байлаа.