-Сайн байцгаана уу? Исо их сургуульд суралцах хүсэлтэй оюутан Пак Сүжин байна. 18 настай...
" Хүн болгон л ингэж танилцуулна ш дээ, арай өөр юм бодож ол оо"
- Тэгээд өөр юу гэх юм? Пак Сүжин байна, намайг сургуульд оруул гэх юм уу?
" Тэгж хэлбэл сонирхолтой юм байна, ер нь хаа байсан 3 сарын дараах ярилцлагад ингэж бэлдэх шаардлага байна уу?"
- Хөөе Пак Сонхүн, би ямар чи юу? Чам шиг царайлаг өндөр, хичээлдээ сайн байсан бол айхгүй л байх байлаа. Бараг азаар шалгалтад тэнцсэн байхад
"Би ч өөрийгөө мэднэ л дээ"
Та бүхний ойлгосноор намайг Пак Сүжин гэдэг. 18 настай, сурлага тийм сай биш ч бүүр тийм сайн биш ээ.
Бас миний найз Пак Сонхүн. Гоц сурдаг, хүнтэй хэл амаа амархан ололцдог, царайлаг, өндөр залуу ер нь бол төгс залуу гээд хэлчихэд хилсдэхгүй.
Би айлын ганц охин, Сонхүн ч ялгаагүй...
Сонхүн бид хоёр найзлаад 8 жил болж байна. Хааяа даа манайд ирж хоноод өглөө нь босоод явдаг тийм л хүн.
Аав ээж нь Сонхүныг их дэмждэг. Сонхүн ч тэдний урмыг хугалахгүй гэсэндээ хэрэндээ хичээдэг хүн.
Би Сонхүнтай найзалж эхлээд л дүн, мэргэжил, ирээдүйнхээ төлөө зүтгэх болсон. Тэр тийм л хүн. Хүмүүсийн замыг зөв тийш нь эргүүлдэг нэгэн.
" Сүжин аа, ингээд л зүгээр хэвтэж байхаар гарж, орж надаас өөр найз нөхөдтэй болооч"
- Надад чи байхад болноо, чамайг хараад бараг цадаж байна.
"Худлаа хүнд цаасан малгай өмсгөөд л... өөө нээрээ манай нэг багаасаа найзалж ирсэн найз маань саяхан Сөүлд ирсэн, сонсохнээ чамтай нэг сургуульд орж магадгүй..."
- Тэр ямар хамаа байхав, би одоо сургуульд орж л байвал боллоо....
" Тэр найзын маань аав ИСО их сургуулийн захирал ш д"
Тэрнийг ингэж хэлэхэд л хар багаасаа амар хялбар аргаар амжилт олно гэж боддог байсан бодол минь буцан орж ирж тэр хүүхэдтэй танилцах бодол төрөв.
- Сонхүн аа, миний найзаа. Чи өөрийгөө ямар царайлаг гэдгийг мэднэ биз дээ, бас чи их ухаантай...
" Юу гуйх гээд байгаа юм? Наадах чинь их эвгүй байна."
- Өө миний найз тэр хүүхэдтэйгээ намайг танилцуулаач, тэгвэл би үнэхээр баярлах гээд байна аа..
YOU ARE READING
Daddy?
Romance"Хорвоо дээрх хамаг сайхан залуус нь чам дээр наалдаад байдаг нь чиний чадвар юм уу?" -Хэнийг нь ч гомдоохгүй, өвтгөхгүйн тулд би яг яах ёстой вэ? "Амархан шүү дээ Сүжин аа. Зүгээр л Хисыны хажууд үлд, тэр бусдын зохицуулна"