Найзуудын болзоо

46 6 1
                                    

Сүүлийн үед Хисын гэх залууг бодож суух боллоо.

Аргагүй л дээ. Тэр царайлаг, өндөр, гоё биетэй, яахав тэрний хоолойг ярих ч юм алга...

Би хичээлээ заалгахаар Хисыны гэрт байхаар болсон. Хисын захирал болох тун дөхсөн..

Аав нь энэ хичээлийн жилээс хүүдээ тушаалаа өвлүүлэх юм.

Сонхүн гуйж гувшсаар би Хисынээр хичээлээ заалгуулахаар болсон.

Сонхүн намайг хичээлдээ сайн болооч гэж дандаа хэлдэг. Магадгүй тэрэнд байгаа ганц найз нь хичээлдээ муу байх нь Сонхүнд эвгүй байсан байх.

Сонхүн хэдий алдартай, царайлаг, бие хаа сайтай ч хэн болгонтой найзлаад байдаггүй нэгэн.

Найз болохоор итгэсэн юм биш
Итгэж байж найз болно.

Сонхүн үнэхээр л чанга хүүхэд байсан.

Над шиг хүн тэрний найз байхад тохиромжгүй хэдий ч бид бараг л хамт амьдарч ирсэн болохоор тэр надад бүх зүйлээ ярьж өссөн.

Тэр ч түрүүлж ам гарахгүй болохоор эхэлж би гэртээ болсон явдал, анги дээрээ дээрэлхүүлсэн тухайгаа Сонхүнд хэлдэг байсан юм. Тэгсээр нэг мэдсэн Сонхүн ч надад итгэл тавих болсон. Би ч тэрийг нь алдахгүй байх гэж хичээдэг.

Миний амьдралд дахиад Сонхүн шиг найз гарч ирэхгүй байх.

Утас дугаран цочоож бодолоос минь салгав.

Сонхүн байх аж.

-Чөтгөрийг дурсахаар гэж! Хараад байгаарай Пак Сонхүн!

~ Байна уу? Пак Сүжинтэй холбогдлоо.

Сонхүн: юу вэ? Автомат хариулагч юм байх даа...

~ Та хэлэх зүйлээ үлдээнэ үү!

Сонхүн: Хөөе! Чи тэнэг хүнтэй ярьж байгаа юу? Бас намайг шоолоод инээж байгаа чинь сонсогдоод байна.

~Үүүү бас шоолж байгааг мэдээд байгаа юм уу?

Сонхүн: Тэр яахав ээ. Чухал юм байна.  Маргааш~~

~Маргааш яая гээд байгаа юм бээ? Хурдан хэлдээ.

Сонхүн: Маргааш хамт болзоонд явъя аа,  хүн дарамталчих юм аа нээрээ,

~ Яадаг болзоо юм?

Сонхүн: Н найзуудын болзоо... за юутай ч өглөө 8 цагт бэлэн болсон байгаарай! Би гэрийн чинь үүднээс авна шүү.

Ямартай ч миний ойлгосноор би маргааш Сонхүнтай болзоонд явах нь.

Орон дээрээ доош харж хэвтэн, утсаа энгэртээ тэврээд хөлөө тийчилж гарлаа. Яагаад ч юм Сонхүнтай хамт болзоонд явах болсондоо догдлоод ч байх шиг.

Daddy?Where stories live. Discover now