Чиний сэтгэлд яг хэн байгаа юм?

50 8 2
                                    

: өөрөө хэн билээ?

-Аан Сайн байна уу? И Хисынтэй уулзах гэсэн юм.

: Хисын ажлын өрөөндөө байгаа. Ороод ир л дээ.

Нэгэн настайвтар эгч намайг их найрсагхан угтаж авав. Хисыны гэрт орж ирэхэд орд харшид ороод ирэв үү гэмээр байлаа.

Гал тогоо болон зочны өрөөнд тус тус 2 хүн байх ба миний ойлгосноор тэд гэрийн үйлчлэгч нь бололтой.

: Хисыныг дуучихлаа. Чиний нэр чинь?

-Намайг Сүжин гэдэг. Пак Сүжин.

: Пак овогтой байх нь ээ. Их нүдэнд дулаахан сайхан охин байна. Яг л ийм охин манай ач хүүтэй гэр бүл болволч...

- Та Хисыны эмээ юм уу?

: Тиймээ, яасан? адилхан биш байна уу?

- Үгүй ээ, та эмээ нь гэхэд хэтэрхий залуухан харагдаж байна.

Хисыны эмээ инээд алдан намайг яриа хөөрөө сайтайг магтана.

Удалгүй Хисын шатаар таавчигаа чирэн бууж ирэв. Тэр намайг болон эмээгээ нэг хараад

Хисын: Сүжин аа, хүрээд ир.

Гэхэд нь би Хисыныг даган дээд давхар руу гарав. Тэр их чимээгүй байх нь эвгүй ч юм шиг...

Хисын хичээлийн том ширээтэй өрөөнд орж ирэн хаалгаа дотроос нь түгжив. Би яагаад хаалга түгжсэн эсэхийг нь гайхан түүн рүү харахад тэр их л тайванаар

Хисын: Эмээ байн байн орж ирж саад болох гээд байдаг болохоор хаалга түгжчихлээ. Битгий их юм бодоорой.

- Их юм бодчихсон хойно хэлэх юм аа...

Хисын их чимээгүй байсан болохоор уур амьсгалыг жаахан ч болов дээрдүүлэх гэж хичээж буй минь энэ.

Хисын нүдээ томруулан хараад

Хисын: Юу бодсон юм?

- Чухал юм биш ээ!

Хисын: Үгүй ээ, эмээ орж ирээд байдаг болохоор л...

- Тэрийг чинь ойлгочихсооон, олон давтаж хэлэх хэрэггүй.

Хисын: Тэгээд юуг тэгтэл нь их бодоод? Арай...

-Арай юу гэж?

Хисын: Арай чамд ямар нэг зүйл хийнэ гэж бодсон юм биш биз дээ.

- Үгүй ээ, чи надад юу хийнэ гэж! Тэгээд ч хаалга түгжихээр чинь намайг зугтана гэж бодож хаалгаа түгжсэн юм байх гэж бодсон юм. Өөрөө ч их ургуулж бодох юм аа...

Daddy?Dove le storie prendono vita. Scoprilo ora