Өглөө сэрэхдээ л мэдэрсэн зүйл маань... миний хажууд байх хүмүүс.
Нүдээ нээгээд хажуу тийш харвал Сонхүн байсанд нь санаа амрав.
Сонхүн: Ямар их унтдаг юм бээ? Үхэр ч чамаас эрт сэрж байна.
- тайван байлгахгүй юм аа, яах гэж ирсэн юм, юугаа хийж байгаа юм?
Сонхүн: Өнөөдөр ээжийн төрсөн өдөр. Чи манайд ирэх хэрэгтэй. Бас танай ээж аав ч гэсэн.
-Ээжийн чинь төрсөн өдөр тохиож байхад очихгүй яахав энд ирж хэлдэг нь яаж байгаа юм бээ? Утсаар л яричихгүй.
Гэж хэлэхтэй зэрэгцэн хаалга онгойж өнөөх Хисын чинь ороод ирэв.
Би ч байдгаараа гайхаж, дөнгөж сэрсэн болохоор үс арзайсан, нүд нуухтай ер нь л их гөсөр царайтай байгаагаа анзаарч
-Хүүшээ, яагаад гадны хүн оруулчихсан юм бэ? Хөөе Х-Хисын аа, гадаа гараад хүлээж байгаач...
Гэж сандрангуй хэлэхэд тэр нэг л тайван хана налан зогсоод "Чамайг сэрэхийг бараг 1 цаг хүлээлээ"
Тэр намайг ихэд ажиглан харж байгаа нь намайг бүр ч их сандаргаж орхилоо.
Би ухаан орсон мэт л
-Та хоёр гарж байгаач ээ, эмэгтэй хүн хувцасаа солих гэж байна ш дээ.
Гэхэд Хисын буцан гарах бол Сонхүн гарахгүй суусаар л байв.
-Хөөе Пак Сонхүн. Юугаа харсан юм! Гараач!
Сонхүн: Хувцасаа сольж байгааг чинь харж байгаагүй биш, юун сүртэй юм!
Мэдээж Сонхүн намайг хичээл ихтэй ядарсан байхад ор засаж солих хувцасыг маань бэлддэг байсан юм. Их халамжтай хүн байгаа юм.
-Зааа, гарч байлдаа...
Сонхүн: Ойлголоо, хурдлаарай.
Би хувцасаа солих гэж бараг 30 минут боллоо. Зочны өрөөнд Хисын байгаа. Аль болох аятайхан харагдмаар байх юм...
Күэ би чинь юу бодоод байна аа. Хисын д миний увцас хунар, нүүр ам, царай төрх, ааш зан аль нь ч хамаагүй шүү дээ.
Зүгээр л байгаагаараа байя Сүжин аа... Тэр мэдээж царайлаг, өндөр, хэний ч анхаарлыг татахуйц хүн нь үнэн л дээ.
Цаанаасаа л Хисыныг бодож байгаагаа мэдэлгүй Хисыныг бодохоор л нүүрэнд инээмсэглэл тодорч эхэллээ.
Сонхүн хаалга онгойлгоод
Сонхүн: Бид хоёр тэр буйдан дээр яг унтлаа, яасан удаан юм бэ?
YOU ARE READING
Daddy?
Romance"Хорвоо дээрх хамаг сайхан залуус нь чам дээр наалдаад байдаг нь чиний чадвар юм уу?" -Хэнийг нь ч гомдоохгүй, өвтгөхгүйн тулд би яг яах ёстой вэ? "Амархан шүү дээ Сүжин аа. Зүгээр л Хисыны хажууд үлд, тэр бусдын зохицуулна"