Ертөнц дээрх ганц залуу

54 8 3
                                    

Сүжин аа, намайг гэх сэтгэл чинь хэр их вэ? ..... надад сайн юм уу? Сонхүн д сайн юм уу? Эсвэл Жэй гэх тэр залууд сайн юм уу? Би мэдмээр байна...

Зүүднээсээ сэрэх тэр мөчид би анх удаа л зүүдэндээ ингэж их сандарч үзлээ. Сайн болсон тэр хүн маань зүүдэнд минь орж ирж миний сэтгэлийг асуун шалгаах нь хэтэрхий давчидмаар байлаа.

Өглөөний цай уух хэрэгтэй гэж бодон орноосоо өндийн цаг харвал өдрийн 12 цаг болж байна.

- Бурхан минь, юу гэгчийн их унтдаг хүүхэн бэ гээд өөрийгөө хараасаар доош буувал Сонхүн гал тогооны өрөөнд над руу харан зогсоно.

Хормогч зүүчихсэн дээрээс нь хоолны үнэр сэнгэнэж байх нь түүнийг хоол хийж буйг илтгэнэ.

Сонхүн: Өглөөний цайг өдөр уудаг чам шиг хүнийг энэ амьдралдаа дахиж харахгүй гэж найдахаас...

Юу ч ойлгосонгүй... тэр надад өчигдөрхөн сэтгэлээ илчлээд байгаагүй бус уу?

- Юу болоод манайд байж байгаа юм?

Сонхүн хэсэг над руу нээрээ юу? Гэх харцаар харав.

Сонхүн: Би танайд хоносон болохоор энд байгаа юм! Чи яаж байна... өчигдөр үнэхээр айлгасан... Хисын чамайг эмнэлэгт хүргэсэн байсан....

- Юу? Би яасан гэнээ?

Сонхүн хэсэг над руу санаа зовсон байдлаар хараад

Сонхүн: Би чамайг бүрэн эдгэрсэн гэж бодсон.

Одоо л ойлголоо. Миний зүрхний хавхлага муу ажилдаг, бас ховдол нь цоорхой хаяа хаяадаа ухаан алдаж унадаг юм. Ховорхон тохиолдолд. Чихрийн хэрэглээ ихсэхэд, хэт их стрессдэх, нэг эсвэл тариа болон эмэнд реакц өгөх.

- Би ч тэгж бодсон.... тэгээд хэр удсан бэ?

Сонхүн: 10 минут орчим л болсон...

Миний ухаангүй байсан хугацааг Сонхүн сайн тооцдог юм. Удаан ухаангүй байх нь тархины үйл ажиллагаанд ч муу гээд.

- Гайгүй юм байна.

Сонхүн: дээрээс нь Хисын та хоёр яагаад оройн цагаар хамт байсан юм?

- Хисын??? Хэзээ???

Сонхүн: Өчигдөр... шөнө....??? Санаж байна уу?

-Үгүй ээ, т-тэр өчигдөр шөнө....

Яалт ч гүй Сонхүн надад сэтгэлээ илчлэх шиг болсон юм сан. Эсвэл би үнэхээр тархины гажилтын өртөөд буруу санаад байгаа байх....

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 22 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Daddy?Where stories live. Discover now