8. Муужгайхан

173 30 8
                                    

Сэрүүлэгний чийртэй дуу чихэнд хадахад би харин түүртэх зүйлгүй дорхноо босов. Сэтгэл санаа гэж авах юм алга. Дагаад хамаг бие ч хөшөөд хүндэрчхэж.

Мэдээж л дээ. Би чинь хамгийн инээдтэйгээр хаягдсан хүн шүү дээ. Хайртай залуу минь хамгийн сайн эрэгтэй найзтай минь үерхдэг болж таарсан. Би өрөвдөлтэй биш гэж үү? Эсвэл үгүй ч юм уу? Түүнд таалагдаж чадалгүй хаягдсан биш түүний хэзээ ч сонирхохгүй хүйсийн хүн болохоороо л хаягдсан гэхээр сэтгэлд арай амар ч юм шиг.

Нүүрээ угааж гарч ирчхээд дүрэмт хувцсаа өмсөж байтал гэнэт л толгой руу ямар нэг юм зурсхийн ороод ирэх нь тэр.

Хүлээгээрэй.... би түрүүхэн л сургууль дээрээ байсан биз дээ? Хэзээдээ яаж гэртээ ирчхэв? Юу ч санахгүй байх юм.

Би утсаа гаргаж ирээд харав. 10 дугаар сарын 07. Баасан гараг.

Тэгэхээр..... новш гэж! Зүүд байсан байна шдэ.

Би баярлаж хэт хөөрсөндөө өрөөндөө орилж өөрийн мэдэлгүй л ийш тийшээ үсэрч, дэвхцэж байлаа.

Гүйсээр гадагшаа гарвал Юнги өөдөөс минь даллаж байх юм.

Тэгээд их л догь царай гаргаад "Хичээлдээ явцгаах уу?" хэмээн нэг мөрөндөө үүрсэн цүнхнийхээ оосроос атгаад тэнгэрээс миний зүг харцаа шилжүүлэх нь тэр.

Би инээмсэглэхгүй байж чадсангүй.

"Золиг чинь"

Би цүнхээ түүн рүү зүглүүлж шидчихээд өмнө нь орон дуу аялан алхлаа.

Тэгээд бодитой хэрнэ дэндүү тэнэг гэмээр зүүдээ эргэн нэг санав.

"Би та хоёрын сонирхлыг хүндэлж байна....... бие биеэ олсонд чинь баяр хүргэе" гэнэ шүү. Зүүд л юм даа. Хэрвээ бодит байдал байсан бол би эртхэн хэлэхгүй яасан юм гээд хоёуланг нь алгадаад унагаах байсан. Энэнд бол эргэлзэх зүйлгүй.

Хичээл эхлэхээс ч өмнө ангийн багш орж ирээд сагсан бөмбөгийн тэмцээн маргааш болох талаар дуулгалаа.

Мэдээж энд бэлдээд байх шаардлагагүй. Угаасаа тийм ч том тэмцээн биш. Анги болгоноос нэг нэг баг гараад л хоорондоо тоглоно. Орохгүй үлдэж ч болно. Ихдээ л 6 эсвэл 7 баг орж таарна.

Тийм ч сүртэй зүйл болохгүй. Гэхдээ л өөр ангийн хоёр найзыг манай анги танай анги гэж талцуулж чаддаг юм даа.

Шүгэл дуугарч тоглолт завсарлах үеэр Юнги урд минь ирж суухад нь би алчуур ус дөхүүлж бүр мөрийг нь хүртэл барьж өгөөд ёстой дасгалжуулагч болчихсон аятай байлаа.

For YouWhere stories live. Discover now