11. Гурван аялгуу

185 44 7
                                    

"Хөөх өнөөдөр ёстой хачин юм болж байх чинь. Манай Хан авхай өрөөгөө цэвэрлэж байна"

Эгч их л сүртэй нь аргагүй хэлэхэд хариу болгож аав ээж хоёр ч уулга алдан өнөөдөр ямар нэгэн онцгой өдөр эсэхийг асууж байгаа нь доороос бүдэг бадаг сонсогдож байлаа.

Би өрөөнөөсөө хаяхаар цуглуулсан надаас ч том шуудайтай юмсыг арай хийн шатаар буулгалаа.

Доошоо буухад харин тэд нар эвэртэй туулай үзсэн юм шиг л над руу гайхан харцгааж байв.

"Амралтын өдөр хийх юм олдохгүй болоод л өрөөгөө цэвэрлэсэн юм. Битгий ингэж хараад бай... Аан бас намайг дахиж гүнж, авхай гэж дуудах хэрэггүй дээ. Зүгээр л миний охин, миний дүү гэж дуудаж байгаарай"

Ээж гайхсан царайтайгаа багахан инээмсэглэн толгой дохих бол аав харин буцаад зурагт руугаа анхаарлаа хандуулав.

"Хөөх нар баруунаас гарч байх шив. Чиний өрөөнд 8 настай байхдаа надаас булааж авч байсан өрөөсөн гартай хүүхэлдэй бараг одоо ч байдаг байх тийм үү?"

Эгч ингэж хэлчхээд ойртон ирж шуудайн дахь зүйлсийг сонирхон зарим нэгийг нь бүр гаргаж ирж харж байв.

"Чи энэ хоосон чихрийн хайрцгаар яах гэж байсан юм?"

"Аан гоё амттай чихэр байсан болохоор дараа дахиж авч иднэ дээ гэж бодоод хайрцгийг нь хадгалчихсан юм"

"Тэгээд?"

"Тэгсэн чинь харин зүгээр л нэрийг нь цээжилчихэд болох байсан юм байна лээ"

Эгч миний үгийг сонсоод шоолонгуй инээгээд толгойгоо сэгсрэх нь тэр.

"Тэгвэл энүүгээр яах гэж байгаа юм?" гээд хэдийнээ асаачихсан нарийхан жижиг төрсөн өдрийн лаануудыг гартаа авлаа.

"Хэзээ нэг өдөр гамшиг болоод бүр муугаар бодоход дэлхий сүйрэх дээрээ тулаад тог тасарчихвал хэрэг болно гэж бодсон юм"

"Тэнэгээ энэ чинь нэг минут ч асахгүй шдэ"

"Харин тэгээд л хаяж байна шдэ"

Тэрээр дараа нь жижиг шилэн дотор байх хумсны тольтоос томгүй цагаан зүйлийг юу гэдгийг нь сонирхол сэгсэрч үзэж байв.

"Аан наадах чинь миний сүүн шүд байгаа юм. Сүүлчийнх нь болохоор дурсгалтай санагдаад байлгаж байсан юм"

Эгч шүд гэдгийг нь мэдэнгүүтээ сэжиглэн буцаагаад шуудай руу нь чулуудчихав.

"Чи ёстой гаж юмаа"

For YouWhere stories live. Discover now