12. Тал тамхи

205 45 13
                                    

Хорон Мисон өнөөдөр бараг 10 удаа нэмж будсан уруулаа дахин нэг удаа будчихаад суудлаасаа босон самбарын өмнө гарч зогслоо.

Хорон гэдгийн учир нь түүний үг, үйлдэл, бодол, сэтгэл нь ч хорон. Өөртэйгөө яг адилхан 3 охиныг дагуулчхаад сургуулийн хонгилоор өнцөг үүсгэн алхаж, худлаа инээж, хорхойд ч хоргүй царай гаргачхаад далдуур хэнтэй цуг байвал өөрийнх нь нэр хүнд өсөх талаар бодож суудаг тийм л хогийн зантай хүүхэн.

Тэр надад муу юм хийгээгүй л дээ. Гэхдээ л хоёр нүүртнүүд хэзээд миний дайсан байх болно.

"Хотоос холгүйхэн манай нэг зуслангийн байшин байдаг юм. Энэ долоо хоногтоо багтаагаад би тэнд үдэшлэг зохиох төлөвлөгөөтэй байгаа. Хүсвэл та нар бүгдээрээ ирж болно шүү. Манай байшинг голохгүй бол шүү дээ" хэмээн нүдээ алга болтол байдгаараа инээмсэглэлээ.

Түүний үгийг бүгд дэмжин орилолдож хэсэгхэн хоромд анги хэд дахин чанга чимээгээр дүүрэв.

Тэр байшинг минь голохгүй бол гэж хэлж байгаа ч энэ нь яг үнэндээ байшинг маань хараад эрүүгээ мулталчхав аа гэсэн сануулга.

Тэдний зуслангийн байшин нь 3 эсвэл 4 давхар цэлийсэн том цонхтой, эсвэл Элсагийн ордон шиг тэр аяараа шил байхыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ надад хамаагүй ээ. Миний Минсонд дургүй минь ч хамаагүй. Надад ганц хамаатай зүйл бол миний үдэшлэгт зориулж авсан ч сорочка юбкагаар сольчихсон гайхалтай даашинз минь.

Өөр нэг үдэшлэгийг хүлээж шүүгээндээ хадгалсаар л байвал надад гомдоод таарахаа больчихвол яана.

Тиймээс би очно оо. Тэр Инёлоос бусад нь ирээрэй гэж хэлээгүй. Хүссэн бүгд нь гэсэн.

Яг л миний төсөөлснөөр охид өвдөг давахааргүй урттай гэгээлэг өнгийн даашинзнууд өмссөн байх аж.

Харин залуус мэдэхгүй юм даа. Бүгд л хослол өмссөн харагдана. Өнгөний хувьд бараан. Үнэндээ би эрэгтэйчүүдийн хувцас загварыг сайн олгодоггүй юм. Бүгд яг л адилхан харагдаад байна.

Өнгө алагласан даашинзтай охидын хажуугаар өнгөрөхдөө би өөрийгөө цагаахан тагтаанууд дунд орчихсон тас хар хэрээ мэтээр мэдэрч байв. Хөгжилтэй ч юм шиг.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
For YouWhere stories live. Discover now