Охид бүр л зуныг зугаатай бөгөөд, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Би ч бас хүсч байна.Хоёр долоо хоног ажиллаад нэг хоног амардаг надад зуныг аятайхан өнгөрүүлэх цаг зав хэзээ ч гарахгүй нь лавтай. Ганц амардаг өдрөө үд болтол унтаж үхрийн дуунаар сэрж, өдөржингөө хоол идэж ууж хонодог миний хувьд парк орж найзуудтайгаа тоглох нь жилд нэг тохиолдох үйл явдал.
Захирал маань намайг зуны амралтаа авч болно гэсэн хэдий ч надад илүү цагийн мөнгө болон үндсэн цалингаа нэмүүлэх шаардлага их болохоор дуугүй л ажиллаж явна. Хэзээ нэг өдөр ачааллаа дийлэхгүй ухаан алдаж унавал яахав амралтын нэг сарыг ая тухтай өнгөрөөж болох л юм.
Өнөөдрийн амралтаа урьдийн адил хийдгээ хийж өнгөрөөхөөр шийдлээ. Гэхдээ яагаад ч юм эрт сэрсэн учир ганц хоёр усан үзэм амандаа хийсэн шигээ зурагт эргүүлэн суув.
Гэтэл удалгүй утсанд минь зурвас ирэхэд сонирхож харвал байнга ч уулзаад байдаггүй, хоёр талдаа л их ажилтай амралт зөрдөг найзаас маань ирсэн зурвас байлаа.
Sora:
Ина, амардаг өдөр чинь шдээ. Хэдүүлээ парк орох уу? Минсү, Хэна хоёр ч бас байна. Байж байгаад танайх руу очлоо. Үгүй гэсэн хариулт авахгүй.
Түүний зурвасыг уншаад угаасаа хийх зүйлгүй учраас үр дүнтэй өнгөрөөхөөр шийдэн хувцаслахаар болов.
Мэдээж парк орж янз бүрийн тоглоом дээр сууж л таарна. Тийм учраас өөрт эвтэйхэн шорт болон богино ханцуйтай цамц өмсөөд Сураг зурвас бичихийг хүлээн суув.
Толинд харахад яагаад ч надад зохихгүй юм шиг санагдаад хар өмд, футболк болон саарал цамц өмслөө. Одоо л эвтэйхэн санагдаж байна.
Төд удалгүй "Гараад ир" гэсэн зурвас ирэхэд цахилгаанаар залгагдсан зүйлсээ унтраагаад гарлаа.
Удаан уулзаагүй найзуудтайгаа гадуур гарна гэдэг их сайхан явдал л даа. Надад бол их ховор. Одооний дунд болон ахлах ангийхан, оюутнууд яадгыг мэдэхгүй ч надаас ч их зугаацдаг байх даа.