- minghao - ¹

157 17 0
                                    

"Удахгүй шинэ жил болох нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Удахгүй шинэ жил болох нь."

Мёнху удаанаар эргэж харан надад ийнхүү хэлэв.

"Тийм ээ. Бас насанд хүрэх гэж байна...Жаахан итгэмээргүй ч гэсэн догдлоод байна."

Мёнху зөөлөн санаа алдаад "Тэгэхээр энэ зул сараар бидний үерхсэний 4 жилийн ой, тийм үү?"

"Тийм байна! Хоёулаа ч их удаан үерхсэн юм байна шүү."

Мёнху бид хоёр дунд сургуулийн 4-р ангид байхдаа үерхэж эхэлсэн. Үерхэл бүхэнд байдаг маргалдаан, хэрүүл, зөрчилдөөн гээд бүхнийг туулсан. Салах дээрээ ч тулж байсан. Гэхдээ тэр болгонд бие биеээсээ уучлалт гуйж, бие биенээ уучилдаг байсан болохоор бид энэ хүртэл ирж, яг одоо насанд хүрэх талаараа яриад сууж байгаа байх.

Би үерхсэн өдрөөсөө 7 хоногийн дараа ээж аавдаа түүнийг танилцуулсан. Тэд мэдээж жаахан дургүй байсан.

Учир нь Мёнху Хятад хүн. Би ээж ааваасаа асууж зүрхлээгүй юм. Яагаад түүнийг Хятад гэж хэлэхэд дургүй байгааг нь асууж чадаагүй.

Зүгээр л ' Тэд Мёнхуг хүлээн зөвшөөрөхгүй юм байна ' гэж бодоод гэртээ удаан сууж түүнтэйгээ холбоо бариагүй удсан.

Харин тэр хугацаанд Мёнху манайд хэд хэдэн удаа ирж ээж аавтай минь танилцсан байсныг би мэдээгүй. Тэр өөрийгөө тэдэнд бүрэн зөвөөр ойлгуулж, хэдий дунд сургуулийн сурагч ч гэлээ намайг хайрлахаа хэлж , салахгүй байхыг амласан байсан. Би тэрнийг нь харин нууцаар олоод мэдчихсэн.

Би Мёнхугийн эцэг эхтэй уулзах боломж байгаагүй. Учир нь Хятад улсад амьдардаг учраас бидэнд явах боломж ч байгаагүй билээ. Гэхдээ яаж ч яваад юм Мёнхугийн ээж аав хоёр гэнэт гэрь минь хүрч ирээд аав ээж хоёртой уулзаж билээ. Инээдтэй ч гэх юм уу... Тэгж л бид хамт байх зөвшөөрлөө авч байсан даа.

"Мёнху, маргааш юу хийх вэ?"

ꜱᴇᴠᴇɴᴛᴇᴇɴ ᴏɴᴇ ᴛᴡᴏ ꜱʜᴏᴛꜱ | ᴍɢʟWhere stories live. Discover now