"Эни, чи түүнийг харахаа болиод урдах хичээлээ хийж болох уу? Жошуа чамайг тоохгүйд би зуун мянган вон тавья."
Ина хажууд минь суучхаад нэг хичэнлийн турш Жошуаруу ширтэж байгаа намайг доош нь хийх зуураа хичээлээ тэмдэглэнэ.
Би энэ жил нэгдүгээр курс. Жошуаг би ахлах сургуулийн нэгдүгээр ангиасаа л харж явж байгаа ч Инагаас өөр хэнд ч мэдэгдэлгүй явсаар энэ хүртэл ирсэн .
Тэр намайг мэдэхгүй, өөрийг нь дагаж энэ сургуульд орж ирснийг тэр гадарлах ч үгүй байгаа биз.
Хамгийн анх яриа өрнүүлж байсан маань би түүнийг мөргөж унаад тэр надаас 'Зүгээр үү?' гэж асууж байсан юм. Тэр үед хараад л сайн болчихсон болохоор сандарч түгдчин байж хариу хэлсэн юм.
"Хөөрхөн юм"
Би түүнийг ширтэхээ больж багшийн хичээлийг үргэлжлүүлэн сонсож хонх дуугарах үед Инатай цуг гаран хоолны заал руу зүглэв.
Өнөөдөр Жошуагийн дуртай хоол гарч байгаа юм байна.
"Ина, танай найз залуу та хоёр яаж байна."
"Мингюү бид хоёр цуг амьдарч эхэлснээсээ хойш нилээн сайн байгаа шүү. Ээж аавтай хүртэл танилцуулчихсан байгаа. Тэр маань хичээлдээ явахын хажуугаар ажил хийж байгаа болохоор бид хоёр хамтдаа бүх зүйлийг хийж амьдарч л байна."
Мингюү Ина хоёр намайг Инатай танилцхаас өмнө үерхэж байсан юм билээ. Тэгэхээр магадгүй дунд сургуулиасаа хойш байх. Их удаан үерхээд гэрлэхгүй бол болохгүй биз.
"Уучлаарай, энийг өөрт тань тэр залуу өгөхийг хүслээ."
Цэцэг барьсан залуу цэцгээ нааш өгөөд цаад ширээнд байх Хушируу заалаа.
Урд нь сууж байсан Жошуа байсан бол сайхан байхгүй юу? Харшилтай ч гэсэн гэртээ аваачаад тавих байсан юм.
Би Хушируу аажуухан дөхөж очоод "Харшилтай болохоор авч чадахгүй нь ээ, уучлаарай."
Би түүнд ингэж хэлээд цэцгийг нь ширээн дээр нь эвтэйхэн байрлуулж тавиад явахдаа Жошуатай харц тулгарчихав.