Хайртай л бол гүйгээд ирнэ
гэж бүү хүлээ.__________________________________________
"Сиа чи Квон Сүнёнийг дуудаад өгөөч"
Бие даалтаа өгсний дараа хаалган дээр дөхөөд ирэхэд хойноос ийнхүү хэлэв. Би толгой дохин явах ёстой зүгрүүгээ зүглэв.
Бага ангиасаа их сургуульд ортлоо хамт сурсан юм л даа. Би Хушиг надаас саллаа гэж бодон их баярлаж байсан юм.
Гэвч энэ хүртэл дагаж ирнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй. Түүнийг ядаргаатай биш гэж хэлэхгүй ээ, ядаргаатай гэж ч хэлэх хэцүүхэн. Гэхдээ надтай ерөөсөө таардаггүй юм.
Арван нэгдүгээр ангид байхдаа түүнтэй их л сайхан харилцаатай байлаа. Нэрийг нь хүртэл Horanghae гэчхээд ард нь зүрхтэй өгч байсан. Түүнээс хойш Хуши найз охинтой болж,бидний харилцаа муудаж эхэлсэн ч нэрийг нь хэвэнд нь үлдээж хааяа шаардлагатай хэрэг гарвал зурвас бичдэг юм.
Би биеээр дуудахаас зайлсхийн өмнөх шигээ зурвас бичихээр шийдлээ.
Энэ хүн хааяа намайг өөрийнх нь зарц барлаг гэж боддог байх.
___________
Жаахан өлсөөд сургуулийн цайны газар орвол найзууд маань сууж байсан тул дуртай хоолоо аван нэгдэв.