Их ажлийн ард гарсан би өнөөдрийнхөө 1 хоногийн амралтыг бас л гэртээ өнгөрүүлэхээр шийдсэн ч Сура ирж хономоор байна гэсэн болохоор түүнд хоол болон өөртөө өглөөний зууш бэлдэн зогсоно.
Ойрын хэдэн хоног зурвас бичсэн залуу мэр сэр бодогддог болсон. Яагаад ч юм намайг хамгаалж байсан өргөн мөр булчин нь бүр тод харагдаад эхэлсэн болохоор би өөрийгөө галзуурч байгаа байх ч гэж бодсон шүү.
Сурад ярих зүйл их байгаа бололтой утасны цаанаас их л хөөрсөн хүн залгасан. Бас цочирдож болохгүй шүү гэсэн. Бодвол Мингюүгээ л ярих байх. Ойрд тэрнийг л яридаг болсон.
Мингюү гэснээс би 2 долоо хоногийн өмнөх Вонүгийн зурвасанд одоо хүртэл хариу бичээгүй. Уншаад л орхисон.
010***********
Вонү байна. Юу.. Мингюү зурвас бичээрэй гэсэн юм л даа. Сайн уу?
Би ийм зүйлд юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байсан болохоор орхиод Сурагаас асуусан нь дээр байх гэж бодсон минь энэ. Намайг сонин хүн гэж бодож байгаа байх даа.
Мингюү зурвас бичээрэй гэдэг нь л сонин. Мингюү миний дугаарыг мэдэхгүй. Сурагаас авсан байж таарах нь. Тэнэг юм бэ Мин Сура!
-
Хаалга дуугарч түрүүнээс хойш миний дугаарыг зөвшөөрөлгүй хүнд өгсөн гэж уурлаж байгаа шалтгаан ирсэн байв. Гэхдээ ард нь Мингюү байсан юм.
Тэгээд л битгий цочирдоорой гэсэн юм байна л даа. Намайг 2 долоо хоног зовон ажиллаж байхад энд нэг хүн найз залуугаа танилцуулах гэж байгаа аятай хөтлөлцөөд зогсож байх юм.
Сура: Ина чамд хэлэх зөндөө юм байна гээд Мингюүрүү харвал нөгөөх нь ч бас толгойгоо дохив.
Би: Надад ч бас та хоёртой ярих зөндөө юм байна. Орж ирээд суучих.
Сураг ингэж эрэгтэй хүн авчирч байгаад гайхсан юм. Би Мингюүгийн царайг болон, нэрийг, Суратай чацуу гэдгийг л мэдэхээс өөр зүйл мэдэхгүй.