하나

212 22 2
                                    


Чан миний үснээс татан өөрийнх нь үсийг тавихыг шаардаж байв. Харж явдаг хүндээ өгөх гэж байсан шоколадыг минь бүр бүгдийг нь идэж хаячихаад өөдөөс учиргүй инээгээд байсан юм байж. Яаж ч байсан үсийг нь тавихгүй дээ, хн!

"Хөөе хөөе! И Чан! Хан Жини! Та хоёр яг одоо хоёулаа зэрэг гараа тавьцгаа! Тэгэхгүй бол хоёулаа хөтлөлцөөд заал цэвэрлэнэ шүү!"

Ангийн дарга руу нээрээ юу гэсэн шиг хартал толгой дохих аж. Үл ялиг санаа алдаад гараа автал Чан ч ашгүй зүгээр л гараа авлаа.

"Нэг муу шоколаднаас болж хүн алах нь л дээ! Төлөөд өгчихье за!!"

"Нэг муу ч гэх шиг! Би наадхыг чинь шөнөжин ээж ааваас нууцаар хайлуулж зүрхэн хэлбэр гаргасан за!! И Чан муу хачин бөөс!!"

Хөлөө дэвсэлсээр анги руугаа орлоо.
Дугём сонбэг дуртай гэхээр нь хайж хайж аваад шөнөжин гал тогоонд нууцаар хайлуулж зүрхэн хэлбэр гаргаж хийснийг минь яана.

•••

"Чан аа! Чи яах гэж дандаа Жиниг өдөөд байдаг юм бэ дээ!"

Чан тал нь үлдсэн шоколад руу хялам хийнгээ үл ялиг жуумалзалт үүсгэв. Тэр шоколадыг нь булааж идсэн өөрөөрөө үнэхээр их бахархаж байсан юм.

"Зүгээр л... Хан Жиниг хүнтай үерхүүлмээргүй байна! Тэр тусмаа Дугём хён л биш шүү! Хён хайран шт!"

Сынгван духаа хөнгөхөн цохиод түүнийг орхин бослоо.

*원수에서 연인으로*Where stories live. Discover now