106 14 1
                                    


Байрны гадаа иртэл Жихүн ах Сынчол ахтай цуг сууж байв. Сынчол ах Жихүн ах хоёр ч багын найзууд л даа, дунд ангидаа ахад сэтгэлээ илчлээд хаягдчихаж билээ. Одоо харахаар тэр л бодогдоод ичээд байдаг юм.
Гэсэн ч мэндлэхгүй зөрвөл муухай юм даа.

"Сайн уу~ ах нар!"

"Ө! Ашгүй, Жини! Манай Чаныг харсан уу? Утсаа ч авахгүй юм? Энэ одоо дахиад энд тэнд зодоон цохион хийгээгүй байгаа даа!"

"Аан, үгүй үгүй! Чан сургуулийн баяр дээр гоцлол бүжиг бүжиглэхээр болоод нэлээн их бэлдэж байгаа~"

Жихүн ах тайвширсан харагдана. Би ч баяртай гэчхээд гэрлүүгээ орлоо.

•••

Нүүрээ цэвэрлэн суутал Сынгванаас дуудлага ирж байв. Харанхуй шөнө ямар сонин хүн залгана вэ.

'Чан байна! Манайхан гэртээ байна уу?'

Гэнэт тэднийхэн эмээгийнх рүү нь явсныг саналаа. Манайд гэрийн түлхүүр үлдээснийг Чанд хэллээ.
Чан Сынгвантай цуг хонох гэж байгаа юм байна л даа.

"Ээж аав! И Чанд түлхүүг өгөөд ирье!"

Чан Сынгван хоёр шатаар өгсөөд ирж байгаа бололтой.

"Чи бид хоёртой цуг тоглох юмуу?"

"Үгүй ээ! Маргааш чухал өдөр!"

Чан руу түлхүүрийг нь шидчихээд гэрлүүгээ орлоо. Маргааш Дугём сонбэгийн төрсөн өдөр. Авмаар байна гэж байсан утасны гадрыг нь аваад тавьчихсан. Энүүгээр далимдуулаад сэтгэлээ илчлэх болно доо.

*원수에서 연인으로*Where stories live. Discover now