여섯

97 15 1
                                    


Сургуулийн баяр эхлэн, энд тэндгүй л дуу чимээ, баярлаж хөөрсөн сурагчид. Сынгван хажуунаас холдож өгөхгүй, заавал цугтаа Чаны үзүүлбэрийг үзнэ гээд хажууд байгаад байх юм. Заавал энэ суудлаас л үзэх ёстой юм гэсэн.

"Ядаж уух юм аваад ирье л дээ!"

"За би аваад ирье ээ! Юу уух юм?"

Санаа алдан уух юмаа захилаа. Сынгван ч босон, асар луу гүйчхэв. Сүнён ахын үзүүлбэр дуусан, хөтлөгч Чаны нэрийг зарлалаа. Би ч төвлөрөн, хэлснээр нь бичлэг хийж эхэллээ.

И Чаныг сайн бүжиглэдэг гэдгийг нь мэдэх ч .. тэр өнөөдөр бүр үнэхээр сайн бүжиглэж байна гээч!
Бүжиг нь дуусан бичлэгээ дуусгах гэж байтал Чан тайзнаас буухгүй бүр мик бариад авав. Арай дуулах юм биш байгаа...?

"Хан Жини!!
—— чи ёстой анзааргагүй юмаа! Би чамд аль дунд ангид байхаасаа л сайн байсан байхад! Чамайг өөр хүнээс болж уйлж байгааг харах ямар дургүй хүрмээр байсан гээч! Жини~ би чамайг уйлуулахгүй байхдаа итгэлтэй байна! Надтай үерхээч!"

Эргэн тойрны хүүхдүүд шуугилдан намайг тайз руу гар гэх ч ... би юу хийх ёстойгоо мэдсэнгүй. И Чаныг надад сэтгэлтэй гэдгийг анзаарч байгаагүй.
Шууд л нүүрээ нуун тэндээс холдон гүйлээ. Юу хийх ёстойгоо мэдэхгүй байна.

"Жини! Хан Жини!!"

Амьсгаадан гүйхээ болин зогслоо. Чан араас гүйцээд ирэв.

"Чи... надад дургүй юмуу? Яагаад хүнийг эвгүй байдалд оруулаад гүйчхэв ээ?"

"Чи харин надаас өшөөгөө аваад байгаа юмуу? Худлаа биздээ? Надад сайн гэж?"

Итгэл тавин асуусан ч Чаны царайнд тоглосон шинж байсангүй. Би түүнийг хүлээж авч чадах эсэхдээ эргэлзэж байна.

"Уучлаарай, Чан... "

*원수에서 연인으로*Where stories live. Discover now