다섯

102 13 1
                                    


"Сонбэ~ нөгөө... төрсөн өдрийн мэнд хүргэе!"

Гартаа байх хайрцагтай бэлгийг ах руу сунгатал гайхаж хараад ашгүй авлаа. Ах руу хартал над руу дөлгөөхөн инээмсэглэлээ тодруулан харах аж.

"Жини биздээ? Баярлалаа~ өөр юм хэлэх гэсэн юмуу?"

Толгой дохин гүнзгий амьсгаа авлаа. Нүдээ анин шууд л ахад сайн гэдгээ хэлж орхив.

"Юу.... Жини~ мэдэхгүй байх нь ээ... би найз охинтой шт! Ө! Тэнд байна! Еэрим а!"

"Айн? Еэрим сонбэ— юу?"

Дугём сонбэ Еэрим сонбэ дээр очин гарнаас хөтлөөд, духан дээр нь хөнгөхөн үнэсэх нь харагдана.
Яагаад нүд бүрэлзээд урдах зүйлс маань харагдахгүй байнаа... яагаад миний хайртай хүмүүс намайг зөрүүлээд хайрладаггүй юм бол?
Би хайрлуулах эрхгүй юм байна л даа.

"Яагаад уйлчихсан юм?"

Толгойгоо өргөтөл И Чан хөмсгөө зангидчихсан над руу харж байв. Бүр л чанга хашхиран уйлаад эхлэв. Чан сандран миний амыг даран дуугүй бай гээд л унав.

Чанд хөтлүүлэн сургуулийн гадаах саравч руу очлоо.

"Мэдчихсэн юмуу?
—— Дугём хёнийг Еэрим сонбэтэй үерхэж байгааг?"

"Чи мэдэж байсан юмуу? Тэгээд яагаад хэлээгүй юм?"

Чан санаа алдан "Ингэх байх гэж бодоод! Чи одоо дахиж битгий дурла! "

Чан гар луу цохихоор нь хартал иштэй чихэр сунгах аж. Нусаа татан чихрийг нь аван задаллаа.

*원수에서 연인으로*Where stories live. Discover now