CHAPTER 2.4: Ядаргаатай хүмүүс

104 21 1
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Miyu POV

Өглөө сэрээд тариандаа орчихоод өрөө рүүгээ хөлтэйгөө дуслаа чирэнгээ алхах замдаа Рикитэй таарчихав.

- сайн уу? Миюү?

Толгой дохин хариу мэндэлчихээд " өчигдөр асуух гэж байгаад мартчихсан байна лээ. Надаас 3 ах болохоор та гэх нь зөв биз дээ?"

Рики миний асуултанд хөнгөн инээгээд халитхан толгой сэгсэрээд " хмм, юу гэж дуудмаар байна тэрүүгээрээ л дууд. Аль тухтай нь зүгээр байх. Чи гэсэн ч зүгээрээ. Ирээдүйд угаас чи гэж дуудах юм чинь."

Харамсалтай нь сүүлийн өгүүлбэрээ амандаа шивнэх төдий хэлсэн тул сонсож чадсангүй.

- ойлголоо.

Хонгилоор хамтдаа юм ярин явахдаа найз залуугаа болон өнөөх захирал эмэгтэйгээ хамт зогсож байхыг нь анзаарчихав. Хэсэг зогтусан яахаа үл мэдэн эргэн тойрноо харахад Рики анзаарсан бололтой " яасан? Ямар нэг зүйл болоо юу?" гээд доош тонгойлоо.

Түүнд хэлэх эсэхдээ эргэлзэн хэсэг чимээгүй зогссоны эцэст " тэр залуу бол манай найз залуу. Харин хажууд нь зогсож байгаа эмэгтэ-"

- өнөөх захирал уу?

Толгой дохисон болон үргэлжлүүлэн ширтэхэд одоо л анзаарч буй бололтой хоёул наашаа хараад тийм гэхийн аргаггүй харцаар харсаар түргэн түргэн алхаж эхлэв.

- яагаад наашаа ийм хурдан алхаад байгаа юм болоо? Аюултай санагдчихлаа шүү.

Хүнгүй 4 давхарын хонгилоор 4 хүн өөд өөдөөсөө алалцахад бэлэн байртай зогсоцгооно. Рики ч бас тулаанд оролцохоор шийдэв бололтой.

Өнөөх захирал авгай гараас маань атгаад " өрөөнд чинь хүргээд өгөх үү? Зүгээр биз дээ?" гэсээр худал инээмсэглэл тодруулах бол ард нь найз залуу гэх тодотголтой хөвүүн худал инээмсэглэн толгой дохисоор зогсонгоо хаа нэг харц нь Рики рүү тэнүүчлэнэ.

- хэрэггүй ээ. Наад гараа авчихвал бас сайн байна. Дусалыг нь хөндлөө.

Рики ингэж хэлээд гараа авахыг нь хүлээн харан зогсоно. Харцнаас нь жигшиж зэвүүцсэн мэдрэмж байдал илт үзэгдэх ажээ.

Бид дөрвийн хооронд анир чимээгүй үргэлжлэнэ. Удалгүй гарыг маань чангахан шиш доош нь хаяаад " хэцүүхэн гэмтсэн гэсэн... зүгээи биз дээ? Босоод явж байхыг бодвол нэлээн сайн бололтой дог шүү. Муур санаанд орчихлоо." гэж хэлээд хорон инээдээр хэсэг инээх аж.

Тэднийг болон хаа сайгүй янгинаж байгаа өвдөлтөө, чихэн дээр эрээ цээргүй хаяж байгаа хатуу хөтүү үгс гээд бүгдийг үл хайхран зүгээр л орондоо ороод тухтайхан хэвтэхийг хүссэндээ муухай царайлан амаа үдсэн мэт алхсаар өрөөндөө орж ирэв.

Жонвон Рикиг харчихаад хөнгөн инээсэн ч удалгүй өнөөх хоёр орж ирэхэд Жонвоны инээмсэглэл алгадуулсан мэт замхарснаар барахгүй хөөж гаргахад бэлэн байдалтай суух аж.

- Миюү... эхлээд бид хоёрын ярихийг сонсчих.

Толгой сэгсэрсээр дуслынхаа зүүг авахаар лентээ аажуухан хуулахад Рики хүрч ирэн " алив би туслая. Өөрөө авахад судсаа хагалчих гээд байдаг юм." гэж хэлээд зөөлнөөр сугалан авч өгөв. Зүрх хүчтэй гэгч нь цохилж урьд өмнө нь хэзээ ч мэдэрж байгаагүй тэр бүү хэл найз залуугаасаа авч байгаагүй гэдсэнд эрвээхий нисэх мэдрэмж төрөх нь тэр.

- хөөе. Энд амьд хүн юм яриад байгаа юмсан! Нохой хуцна чинээ тоохгүй юмаа!!!

- үнэн шудрагаар яримаар байгаа бол цагдаагийн газар камерийн шүүлттэйгээ яг таг тохирох өгүүлбэрээ л хэл. Ярилцмааргүй байгаа болохоор битгий чихэн дээр шумуул шиг орилолдоод бай!

Жонвон орноосоо босон тэр хоёрын зүг алхаад " энэ миний оролцох хэрэг биш ч би ч бас энэ өрөөнд хэвтэж байгаа тиймээс өрөөнөөс маань гарж болгооно уу. Дараа битгий орж ирж төвөг удаарай!" гэж хэлээд хамрыг нь хавяих шахам хаалга чанга хаачихаад орон дээрээ буцаж ирж суулаа.

Чимээгүйхэн орондоо орж хэвтээд удалгүй гүн нойрондоо автав.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now