CHAPTER 2.7: Алгадалт

108 22 4
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

   Өдөр болгон Кэнжи ирж Миюүг залхаан цээрлүүлж байлаа. Үнэхээр л Миюү түүний хөрөнгө оруулагч бололтой. Миюү түүнд нүүр өгөхөө болисноос хойш түүний хадгалж байгаа мөнгө хурдацтай өсөж эхлэв.

  Өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч Миюү дөнгөж босчихоод өглөөний цайгаа уухыг завдтал хамгийн сайн найзуудынх нь нэг нь буюу Юүни орж ирлээ. Охин дуу шуутайхан орж ирэх бөгөөд Миюү түүнийг хараад зөндөө санаснаа мэдэрэв.

- Миюүүүү~ бие чинь гайгүй биз дээ?

- гайгүй шүү. Гадаа хэр байна? Байнга цонхоор харах уйтгартай юмаа.

   Юүни толгой дохин тортой зүйлээ түүнд өгөөд " гоё шүү. Эдгэхээр чинь хамт гарья. Гэснээс найз залуу чинь яасан юм? Одоо сахиад сууж байх ёстой биш үү?"

- ахх чин үнэнийг хэлэхэд Кэнжи намайг шатнаас түлхчихсэн юмаа. Тэгээд саяхан салчихсан болохоор битгий тоо.

Охин түүний хариултыг сонсоод чимээтэй гэгч нь гайхаад " өнөөх нигүүлсэнгүй Миюү ирчихсэн юм уу даа? Бурхан минь чамайг гэмтээсэн хүнийг өршөөж байгааг, зүгээр явуулж байгааш анх удаа харлаа... чи унахдаа тархи толгойгоо гэмтээчихсэн байна тийм үү? Би тэр новшийг дээврээс түлхээд өгөх үү?" гэхэд Миюү хөнгөхөн инээв.

- гэхдээ байз! Яаж байгаад чамайг түлхчихсэн юм???

Миюү үүнийг хэлэхийг хүсээгүй ч охин заавал мэдэж байж салдаг зантай тул санаа алдаад " захиралтайгаа юм үүсгэсэн юм байх. Тэр үед нь би орж таараад намайг түлхчихсэн."

Яг л охины төсөөлж байсанчлан Юүнигийн сэтгэл хөдлөл яг тийм байлаа. Уулга алдсаар Миюүг хөнгөн нудраад " хөөе! Миюү чи чинь галзуурчихсан юм уу? Бурханннн минь! Хөгшин байсан бол золтой л харваад энэ орон дээр чинь өнхөрчихсөнгүй!"

Охин түүнийг баахан шоолж инээж байх зуур хаалга онгойн дахин Кэнжи орж ирэв. Юүнигийн инээд замхаран алга болоод харц нь ч тэр ширүүсэж эхэллээ. Тэрхэн мөчид охин яагаад Кэнжигээс өшөөгөө авалгүй ийм нэгүүлсэнгүй байгаагаа өөрөө ч гайхах нь тэр.

- юу байна даа Юүни?

- оргүй чамайг бодвол юм юм байна даа. Кэнжи!

Кэнжи хөнгөн инээмсэглэн суудаг заншлаараа охины орны хөлд суугаад Миюүгийн гараас атгалаа. Юүни Миюүгийн гарыг чанга гэгч нь атган татахдаа хөхөрчихсөн газар нь хөндчихөв.

- уучлаарай!

Охин ийн шивнээд гарыг нь чанга атгахад Кэнжи инээмсэглээд " яасан бэ? Найз охиныхоо л гарыг барьж байна шдэ?" гэсээр хөлөн дээр нь гараа тавих бол Юүни ярвайсаар түүн рүү харав.

- наад гараа ч бас авчихгүй юу! Тэгэхгүй бол хар хөдлөөд яг үхэх нь.

Кэнжигийн инээмсэглэл ч бас замхаран оджээ. Миюү хоёр найзаа ээлжлэн харан яахаа бодон сууна. Түүнд хоёр л сонголт байх бөгөөд нэг бол Кэнжиг хөөх нөгөө бол Юүнитэй нийлж өшөөгөө авах байв.

- өнөөдөр буруу хөл дээрээ босчихсон юм уу? Юүни нэг л хачин байх чинь.

Юүни гэнэт босоод " хоёулаа уулзах уу? Өдөр бүр ирээд зовоож ханаагүй бололтой догоо? Өнөөдөр эртхэн хариад түүнийг амраая! Баяртай Миюү!" гэж хэлээд Кэнжигийн хариултыг хүлээлгүй гараас нь татан чирж авж гарлаа.

Хонгилд гарч ирээд Юүни үгийн зөрүүгүй түүнийг алгадаад авчихав.

- хөөе! Кэнжи. Дээврээс түлхүүлмээргүй л байгаа бол амаа татаад, гараа хумхиад хэнд ч гай бололгүй яваад өгөөрэй! Энэ удаа ингээд өнгөрөөе. Дараагийн удаа энд ирэх юм бол хойдхыг чинь уншуулчихна шүү!

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now