CHAPTER 2.5 : Салья

111 22 4
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Author POV

Охин төд удалгүй гүн нойрондоо автлаа. Хоёр хөвүүн түүнийг сэрээхгүй гэсэндээ хоорондоо шивнэлдэн ярилцсаар Рики явах дөхөв. Жонвон Рики хоёр хонгилд гарсны эцэст амьсгаа бүрэн авж чадахаар болсон мэт чанга чанга ярилцсаар үүд хэсэг рүү алхацгаалаа.

- Жонвона... надад хэлэх зүйл байна.

Рики ингэж хэлээд жигтэйхэн инээмсэглэх бөгөөд Жонвон бараг л гадарлачихсан байв. Гэвч Жонвон түүнийг буруутгахыг хүсээгүй учир инээмсэглэн хүн ихтэй хонгилд чих тавин зогсох аж.

- юу юм?

- би Миюүд сайн болчихсон юм шиг байнаа. Анх харсан цагаас эхлээд л дотно, танил юм шиг санагдаад сэтгэл их ойр байгаад байсан... тэгээд л...

Жонвоны инээмсэглэл бага багаар арилан " хмм, сайхан л юм. Оролдоод үзэхгүй юу, дараа уулзая." гэсээр Рикиг хүн ихтэй хонгилд үлдээн өрөө рүүгээ бодлогоширон алхлаа.

   Тэрээр анх удаа Миюүг харчихаад зүрх нь хэмээ алдтал цохилсон төдийгүй хүн бүрээс хамгаалах ёрын сэтгэл төрсөн юм. Гэвч найз нь ч бас хайртай гэж хэлэхэд хүүгийн зүүн мөрөн дээрх чөтгөр уурыг нь гал мэт асаалгахыг оролдох бөгөөд баруун мөрөн дээрх сахиусан тэнгэр түүний буруу биш, хүн зүрх сэтгэлээ удирдаж чадахгүй, энэ зүгээр л шохоорхол гэж түүнд хоёр талаас нь шивгэнэх аж.

   Ойртсон хүн үргэж зугтахаар хөмсгөө нумартал зангидсаар өрөөрүүгээ орох бол Миюү аль хэдийн сэрчихсэн өнөөх найз залуу нь ирчихсэн байв.

- би чамайг-

   Өнөөх залуу түүн рүү харчихаад Миюүгийн хөхөрсөн бугуйнаас атгаад " гараад ярилцая " гэж хэлэн түүний үгийг сонсолгүй, өвдөлтийг нь хайхралгүй чирэн гарлаа.

  Хонгилд зөвхөн Миюү болон түүний найз залуу байх аж. Үнэтэй хэсэг болоод ч тэр үү хүмүүс хонгилд биш ихэвчлэн өрөөндөө тухлана. Тийм учраас ярилцахад камернаас бусдаар тохиромжтой ажээ.

- гар тавь! Кэнжи

   Кэнжи гарыг нь сул хаяад " мөнгө зээлчих. Дараа өгөх болохоор 200.000 мянган еэн байвал сайн байна. Чи угаасаа эмнэлэгт мөнгө хэрэглэхгүй биз дээ."

   Миюү толгой сэгсэрээд " үгүй ээ. Би яахаараа захиралтай чинь болзоход мөнгө өгөх ёстой юм? Одоо зүгээр явж үз."

   Кэнжи түргэн ууртайгаас гадна тийм ч боловсон залуу биш билээ. Эмэгтэй хүнд гар хүрэхдээ тэр гэмших ч үгүй хээв нэг хүрдэг тийм л хүн чанаргүй эдийн шуналтай нэгэн юм.

- өгчихөөч дээ. Хэрэгтэй байгаа болохоор л хэлж байна шдэ Миюү.

    Өмнөхөөсөө зөөлөн өнгө аястай болсон ч Миюү толгой сэгсэрсээр...

- үгүй гэж хэлсэн байхаа. Би ядраад байна. Өрөөнд дураараа орж ирээд бүр болоогүй сэрээгээд одоо мөнгө нэхэж байгаа чинь ер таалагдахгүй байна!

Тэрээр хүнд хүнд амьсгаадсаар нүдээ аниад " Миюү! Өгчихөөч дээ. Хэрэгтэй байна шдэ, би дараа нь өгчихөе болно биз дээ?"

Охин түүнтэй ярилцахыг хүссэнгүй зүгээр л толгой сэгсрэн гараа элгэндээ аван зогсох аж.

- новш гэж. Нарийндаа хатчихсан амьтан!

Кэнжи амандаа баахан хараал урсган ойролцоох ханыг хэд хэд цохилоо. Миюү түүний мөрнөөс угз татаад өөр рүүгээ харуулаад " хүнээс юм авах гэж байгаа бол эхлээд аятайхан гуйж сур. Би чамаас мөнгө нэхэж байгаа аятай аашлах юмаа. Ядаргаатай юм."

- сүртэй юм бэ?

Миюү үсээ хойш нь нэг шудраад тулаанд оролцохоор бэлэн боллоо. Түүн рүү ширэв татаад " салья. Үүнээс хойш түүнээс цааш чамтай байх хүсэл алга."

Кэнжи түүний энэ үгэнд аяа алгадуулсан мэт, нүүр рүүгээ нулимуулсан мэт хогийн царай гараад " яагаад? Би салмааргүй байхад!"

- юун хачин инээдмийн зүйл яриад байгаа юм? Аятайхан ая эвийг нь ольё гээд байхад өөрөө хайр дааж чадахгүй бол тэр захирал руугаа яв! Өвчтэй новш вэ!

Яг л өмнөх Миюү эргээд ирчихсэн мэт Кэнжид санагдах аж. Тэрхэн үед аашаа засна гэсэн нэрээр нь охиныг шалсаар байгаад үерхсэн юм. Хэрэв Кэнжи Миюүгээс салах юм бол хөрөнгө оруулагчаа алдна гэсэн үг билээ. Анх хөвүүн Миюүг хөрөнгөтэй, чинээлэг айлын охин гэдгийг дуулсанаас хойш салахаа больж сайн талуудаа үерхэх хүртлээ өмссөн билээ.

Тэр үед охин юу болсныг төдийлөн санадаггүй бөгөөд нэг л мэдэхэд Кэнжи зууралдчихсан хаа сайгүй хамт явдаг болсон байсан юм.

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now