CHAPTER 2.12: Сүүлийн бүлэг

139 16 3
                                    

𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Жонвон Миюүг яахаа мэдэхгүй хэсэг гацаж зогсов. Хүүгийн нүдэнд өөрийн мэдэлгүй нулимс цийлэгнэлээ. Охиныг өргөн болгооомжтой гэгч нь орон дээр нь хэвтүүлчихээд түүнийг хэсэг эргэлзэн харж зогсов.

Түүний зөөлөн үнэр одоо болтол хамрыг нь гижигдэх аж. Жонвон уртаар амьсгаа аван гаргаад сүүлчийн удаа хэмээн духан дээр нь зөөлөн үнсчихээд ор руугаа явлаа.

Нулимсаа зөнд нь хаяан хөнжлөө нөмрөн тайвширахыг хичээн хэвтэвч санаснаар нь болсонгүй. Хэдэн хормын дараа хүү гүн нойрондоо автлаа.

FLASHBACK

- ...өө. Жонвон доор уйдаж байгаа байх даа... би дуудаад ирэх үү?

Хөвгүүний царай бага зэрэг барайн чимээгүй болоод " үнэнийг хэлэхэд чамтай л хамт баймаар байгаа юмсан..." Хэмээхэд охин ичингүйрэн доош хараад толгой дохилоо.

- даарч байна уу?

Охин толгой сэгсэрээд " ийм сэрүүхэн байх гоё болохоор даарахгүй байнаа."

- даарвал хэлээрэй. Дахиад эмнэлэгт удаан хэвтэх хэрэг гарна шүү.

Энэ удаа охин зөөлөн инээгээд " ойлголоо. Та одоо харихгүй бол болохгүй биз дээ?" Гэхэд Рики хөнгөхөн инээмсэглээд " зүгээр ээ. Би хамаагүй."

- тийм бол... яахав дээ.

Хэсэг анир чимээгүй өрнөсний эцэст Рики ам нээв. Охин тэнгэр рүү их л сониучирхсан байдалтай харна.

- нууц биш бол... нэг зүйл асуучих уу?

Миюү чимээгүйхэн толгой дохин малгайтай цамцныхаа цамцыг өмслөө.

- найз залу-

Охин шуудхан асуултыг нь таслан " найз залуу байхгүй ээ. Салчихсан." Товч бөгөөд тодорхой хариулах бол Рикт юу болсоныг нь хагас хугас л мэдэж байв.

- шатнаас түлхсэнээс болоод уу?

Түүний асуултыг шоолон инээгээд " тэрнээс өмнө салах ёстой байсан юм. Тэр өдөр би ой модонд тархсан түймэр шиг цуу яриаг үнэн эсэхийг мэдэхээр өөрийн биеэр очсон ч тиймэрхүү зүйл болчихсон. Бид хоёр үерхдэг гэдэг нэртэй л байсан болохоос биш бараг л хамтрагч шиг л байдаг байсан."

- тийм байхнээ... яагаад эртхэн салаагүй юм?

- түүнд асуудал их гардаг байсан болохоор галан дээр тос асгамааргүй санагдсан болохоор тэр. Клубын багш болохоор бишгүй их зүйл хэрэг болдог байсан болохоор надаас байнга мөнгө зээлдэг байсан юм. Одоо бодохнээ шал дэмий цаг, мөнгө, эд эсээ үрчихэж.

Тэр ингэж хэлээд санаа алдан өвдгөө тэврэн суулаа.

- тэгвэл... одоо найз залуутай болох уу? Сайн хүн байгаа юу?

Хэсэг чимээгүй байснаа ам нээн " сайн хүн байх нь ч байгаа. Кэнжи шиг байхвий л гэж санаа зовж байна."

Рикигийн өнөө дүрэлзэж байсан гал мэт их итгэл энэ хариултыг сонсоод унтрах шахав. Сайн хүн нь тэр ч биш байж болно шүү дээ...

- харин чамд байгаа юу?

Миюү түүн рүү харан инээмсэглэлээ. Гэнэт Рикигийн сэтгэлд гуниг бага багаар хурж эхлэв.

- байгаа. Гэхдээ... намайг зөвшөөрнө гэж бодохгүй л байна. Оролдоод үзвэл... яах бол?

- дараа нь амаа барьж байснаас алдаад ч хамаагүй хийгээд үзсэн нь сэтгэлд амар шүү дээ.

- ойлголоо.

Рики ингэж хэлээд түүнтэй илүү ойрхон суух бол Миюү биеэ чангалан хумих аж.

- одоо хэлэхгүй бол болохгүй юм шиг... боломжоо алдах гээд байгаа юм шиг санагдаад байгаа болохоор аль болох зөвөөр хүлээж авна биз дээ?

Миюү түүн рүү эргээд " юу хэлэх гэсэн юм?"

Хүү түүнд улам ойртоод " би чамд сайн. Эргэлт буцалтгүй хайртай болчихсон... харахгүй бол зүрх маань хэмнэлээ алдах гээд байгаа юм шиг санагдаад. Тэгээд... миний найз охин болох уу?"

Үүнийг сонссон Миюүгийн царайг уншиж боломгүй аж. Таалагдаад байгаа эсэх таалагдахгүй байгаа нь ч мэдэгдэхгүй байсан учир Рики дэмий хэлчихэв үү дээ гэж хэсэг харамсав.

- чи... зөвшөөрөх үү?

- зөвшөөрж байна.

Охин ингэж хэлээд хөөрхөн гэгч нь инээмсэглэх бол Рики түүний уруулан дээр үнсэх хүслээ барьж чадалгүй тамгаллаа.

________

Ийнхүү удаан хугцааны турш хамт байсан та нартаа баярлалаа. Хоёрдугаар бүлэг маань санасан шиг маань гоё болоогүй ч дараа дараагийн бичвэрээрээ илүү сайжрах болноо! Хайртай шүү❤️

[COMPLETED] LOVE ME AGAIN S2Where stories live. Discover now