Би найз залуутай

81 4 0
                                    

#Санаандгүй_учирсан_хайр
👩‍❤️‍👨Нэгдүгээр бүлэг – Би найз залуутай👩‍❤️‍👨

         Жиан хот, намрын сүүл сар, үдээс хойш 17:30 минут
Өдрийн яг энэ үед байдгийнхаа нэгэн адил нар үүлний цаана орчхоод, сүүлийн туяагаа шавхан үүлний цаанаас гарах гэж тэмцэж байв.
Zheng Shu Yi толгойгоо ширээн дээр тавиад нэлээд удаан зүүрмэглэж байх бөгөөд хүйтэн хөлс нь духан дээр нь бурзайна.
Office-д  keyboard товшин юм бичихээс өөр ямар нэг чимээгүй ахуйд гэнэт ер бусын сонсогдох тод ringtone Zheng Shu Yi-г бодит амьдралд нь авчирлаа.
- Сайн байна уу, та "Finance Weekly" сэтгүүлийн сурвалжлагч Zheng Shu Yi мөн үү?
Zheng Shu Yi ширээн дээр толгойгоо тавин амарсан хэвээр
- Тийм байна аа. Хэн бэ? Хэмээн асуув.
- Би Mingyu банкны гүйцэтгэх захирлын туслах Chen Sheng байна. Та сарын өмнө Shi Yan ноёнтой ярилцлага хийхээр товлосон бөгөөд товлосон цаг маргааш юм байна. Та санаж байна уу?
Zheng Shu Yi тэр даруй өндийн, нуруугаа тэгшлэв.
Мэдээжийн хэрэг тэр саналгүй л яах вэ. Shi Yan гэдэг нэр сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэрний чихэнд тоо томшгүй олон удаа сонсогдсон. Анхандаа тэр Mingyu корпорацын эзэн, нэрт эдийн засагч Shi Wengyuan-ны хүүгийн хувиар энэ салбарт шинэ цус сэлбэж орж ирж байгаагаараа алдартай болсон. Европын нэг оронд  суралцаж ирээд тэрээр Mingyu корпорацын охин компани болох Mingyu арилжааны банкийг өөрийн болгожээ. Энэ салбарт ажилладаг олон лидерүүдийн хувьд Mingyu корпорацын ирээдүйн эзэн энэ мэт шийдвэр гаргасан нь ухаалаг алхам биш шиг санагдаж байсан юм. Яагаад гэвэл тухайн үед банк санхүүгийн салбар уналтад орсон байлаа. Бүр зарим эдийн засагчид Shi Wengyuan-г бараг л дампуурсан охин компаниа өөрийн хүүгийн дадлага туршлага олж авах тоглоом болгосон гэж ярьж байв.
Гэсэн хэдий ч Shi Yan Mingyu банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг авсны дараа “ өндөр эрсдэлтэй зээл, хэт өндөр хүүтэй хадгаламж” гэх мэт олон асуудлыг цэгцэлсэн юм. Тэрээр банкныхаа эрсдэлийн менежмент, хяналтын механизмыг эрс шинэчилж, банкаа дампуурлын ирмэгээс авран буцаан ашигтай ажилладаг болгосон.
Өдгөө 27 настай Shi Yan аль хэдийн санхүүгийн салбарынхны анхаарлын төвд орсон билээ. Тэрээр маш олон хүмүүсээс магтаалын үг сонссон бөгөөд Mingyu банкны гүйцэтгэх захирлын хувьд ярилцлага авах хүсэлтэд дарагдаж байдаг. Алдар нэр нь өвсөнд тавьсан гал мэт түргэн өсөж байсан ч түүний тухай сурвалжилга, ярилцлага цөөхөн байдаг. Том том хэвлэл мэдээллийг хэрэгслүүд ч ярилцлага авч чаддаггүй болохоор түүний амнаас гарсан хэдхэн үг л томоохон мэдээний гарчиг хангалттай болчихдог юм.
Энэхүү ярилцлагыг товлох гэж сэтгүүлийн ерөнхий редактор олон талын хүчин чармайлт гаргасан бөгөөд үүний үр дүнд  олж авсан ховор тохиолдох боломж нь маргааш тохиох байлаа. Ерөнхий редактор энэ ярилцлагыг Zheng Shu yi-д өгөхөд хэлтсийн бүх сурвалжлагчид тэрэнд атаархаж байсныг ч хэлэх үү.
Тиймээс энэ утасны дуудлага гарцаагүй Zheng Shu Yi-н сэтгэлийг догдлуулж байсан юм. Тэр маш болгоомжтойгоор
- Ямар нэг өөрчлөлт гараа юу? Гэж асуулаа
- “ Тиймээ “ гэж Chen sheng  батлаад “ Ярилцлага маргааш өглөө 9 цагт товлогдсон байсан ч гэсэн ноён Shi-д хувийн ажил гарсан тул маргааш зав гаргах боломжгүй боллоо”
- Тэгвэл яах.....
Гэтэл Chen Sheng түүний яриаг таслан
- Уучлаарай ойрын хэдэн өдрийн цагийн хуваарь нь бас дүүрэн байна. Ярилцлагын цагийг долоо хоногоор хойшлуулбал зүгээр үү? гэж асуув
- ҮГҮЙ
Аливаа санхүүгийн сурвалжилга товлосон цаг хугацаандаа хийгдэх нь хамгийн чухал байдаг. Бүтэн долоо хоног өнгөрчихсөн санхүүгийн мэдээг хэн унших вэ дээ.
- Бид үнэхээр дахиад долоо хоног хүлээж чадахгүй. Shi захирал жаахан ч гэсэн цаг гаргаж чадах болов уу? Утсаар ярилцлага өгсөн ч болно.
- Боломжгүй гэж бодож байна. Хэдийгээр түүний хуваарийг нарийн хэлж чадахгүй ч бүтэн долоо хоногийн турш хангалттай ачаалалтай байгаа.
- "Тэгвэл өнөө орой байвал яаж байна?!"
Zheng Shu Yi  санаа зовсон байдалтайгаар “Түүнд зав гарах болов уу? Гуравхан цаг... үгүй, хоёр л хангалттай гэж хэлэв.
Chen Sheng-г хариулахаас урьтаж Zheng Shu Yi шүдээ зуугаад үргэлжлүүлэн “Нэг цаг л хангалттай! Зүгээр л намайг яваад очихыг зөвшөөр л дөө” гэж гуйв.
Бараг сүүлийн нэг сарын турш Zheng Shu Yi  энэ ярилцлагад бэлдсэн. Тэрээр Shi Yan-ны тухай боломжит бүх нарийн ширийн зүйлийг, ялангуяа түүний одоо ажиллаж байгаа томоохон төслүүдийг сайтар судалж үзсэн. Энэ нийтлэл нь Zheng Shu Yi-н амьдралыг өөрчлөх ярилцлага болж магадгүй юм.
Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Chen sheng намуухан дуугаар
- Өнөө орой Shi ноёны оролцох чухал хүлээн авалт байна. Магадгүй... зүгээр магадгүй шүү...энэ үеэр захирал таньд бага зэрэг цаг гаргаж магадгүй юм.
- Тэгэлгүй яах вэ гэж Zheng Shu Yi даруйхан хариулаад
- Надад зүгээр хаягийг нь өгчих. Би тэнд очоод тэвчээртэйгээр хүлээх болно гэж хариулав.
Утсаа таслахын өмнө Chen sheng “ Хадагтай Zheng би танд хүлээж байх газар гаргаж өгч чадах ч гэсэн түүнийг цаг зав гаргана гэж амлаж чадахгүй. Та гар хоосон буцаж ч магадгүй “ хэмээн дахин онцолж хэлэв.
Утас тасрах чимээ дуулдлаа. Zheng Shu Yi ахин ширээн дээрээ толгойгоо тавьж амрангаа нөгөө л нэг хоосон мэдрэмжид ахин автав. Энэ удаад аймшигтай санагдаж байлаа.
Shi Yan-тай ярилцлага хийх боломж байсан хэвээр байгаад баярлаж байна. Гэсэн хэдий ч түүний хүлээж байсан төгс боломж дөнгөж сая замхран одсоныг бодохоор сэтгэлээр унамаар байв. Даанч түүнд хийж чадах зүйл үгүй.
Ядаж байхад өнөөдөр найз залуу Yue Xingzhou-нх нь төрсөн өдөр. Энэ төрсөн өдөр бол тэдний хамтдаа өнгөрүүлэх анхны төрсөн өдөр. Yue Xingzhou бүр тансаг ресторанд суудал захиалж, киноны тасалбар худалдаж аван, ажлын дараа түүнтэй хамт баяраа тэмдэглэхээр хүлээж байгаа. Яг одоо тэр Yue Xing zhou-н төрсөн өдрийг түүнтэй хамт өнгөрүүлэх  боломжгүй болоод зогсохгүй илүү цагаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд энэ бүх хичээл зүтгэл нь дэмий үрэгдэж ч магадгүй байна.
Тэрээр нүдээ анин гүнзгий амьсгаа аваад, цүнхээ аван компьютероо унтраалаа. Түүний хажууд суудаг ажлын найз Kong nan өөрийн нийтлэлээ бичингээ
- Юу болсон бэ? гэж асуув.
Zheng Shu Yi  гараа ширээн дээр тавиад гэдэс нь хүчтэй өвдөх өвдөлтийг тэсэнгээ
- Ярилцлагын цаг өөрчлөгдсөн. Би өнөө орой тийшээ явах ёстой гэв
-  Айн?" Kong Nan Zheng Shu Yi-н царайг сая л анзаарч харав.
Хэдийгээр Zheng Shu Yi-н царай царай цагаан байдаг ч гэсэн одоо арьсанд нь амьд өнгө алга. Тэр сул дорой, өвдсөн харагдаж байна.
- Чи ярилцлага хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
- Чадахгүй гээд яах вэ дээ. Надад ямар өөр сонголт байгаа биш.
Zheng Shu Yi принтер лүү очин хэвлэхээр команд өгсөн цааснуудаа хүлээнгээ хэсэг хугацаанд шал ширтэв. Принтерийн хэвлэгч эргэлдэж, удалгүй түүний урд овоолсон цаас бий боллоо. Гэнэт утас дуугарах чимээ сонстов. Энэ чимээ шуугианаар Zheng Shu Yi-н бодож байсан бодол тасалдаж, толгойгоо өндийлгөж, нүдээ анивчиж, утсаа гаргаж ирлээ.
Хэдийгээр энэ дуудлага түүний утсанд ирээгүй байсан ч гэсэн Yue Xing Zhou руу залгаж, гэнэтийн өөрчлөлтийн тухай мэдэгдэх ёстой гэж үзээд утасныхаа contact руу орон дугаарыг нь хайж байтал Yue Xing Zhou залгав.
- Хонгор минь, ажил чинь хэзээ дуусах вэ? Би очоод чамайг авах уу?
Zheng Shu Yi принтер түшиж, хоосон цаасан дээр хуруугаараа дугуй тойрог зурав.
- Намайг уучлаарай, гэхдээ би өнөө орой яаралтай ярилцлага авах болчихлоо. Нэлээд хэдэн цаг болж магадгүй болохоор хамт оройн хоол идэх боломжгүй юм шиг байна.
Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Zheng Shu yi үргэлжлүүлэн
- Өнөөдөр миний бие сайнгүй байна, тэхээр киног ч гэсэн алгасах хэрэгтэй болох нь гэв
Үүнийг сонссон Yue Xing Zhou санаа алдан
- За тэгвэл яахав дээ. Би цагийн хамт өнгөрүүлэх найз олъё
Zheng Shu Yi уруулаа жимийж, нарийхан хоолойгоор
- Намайг уучлаарай гэж хэлэв.
Kong Nan баруун гартаа үзэг эргүүлж түүний ярьж дуусахыг хүлээв. Удалгүй Zheng Shu Yi-г ярьж дуусахад зүүн гараараа эрүүгээ тулангаа
- Чи найз залуугаа өөр залуугаар сольчихож байгаа юм уу?
- Тиймээ тэгээд юу гэж? Тэгэхгүй бол Shi Yan ноён надад баригдахгүй байна гэж Zheng Shu Yi хариулав.
- Ямар өрөвдмөөр юм бэ? Танихгүй хүн чамайг хайрт найз залуугийн чинь төрсөн өдрийн үдэшлэгээс хулгайлчихлаа.
- Яагаад наад үг чинь намайг найз залуугийнхаа төрсөн өдөрт биш Shi Yan захирлын төрсөн өдөрт явах гэж байгаа юм шиг санагдуулаад байгаа юм?
Zheng Shi Yi хажуугийн ширээн дээр хэвлэсэн бичиг баримтуудаа аваад
- “ Юу хийж байгаагаа ч мэдэх юм алга. Би Shi Yan захиралтай өмнө нь уулзаж байгаагүй. Ямархуу царай төрхтэйг ч мэдэхгүй. Гэтэл түүний төлөө үнэт цагаа зориулж байна” гэв.
Kong Nan-д ч гэсэн итгэмээргүй санагдаж байлаа.
- Хөөе ингэхэд найз залуу чинь чамайг өөрийг нь өөр залуугаар сольсонд гомдоогүй гэдэгт итгэлтэй байна уу?
- Түүнийг дургүйцээгүй гэдэгт итгэлтэй байна гэж хариулсныхаа дараа Zheng Shu Yi хэсэг бодсоны эцэст “ Тэр юу ч гэж хэлээгүй. Тэхээр миний асуудлыг ойлгосон байх” гэв.
Kong Nan компьютероо унтраангаа
- Найз залуу чинь их ухаантай юм. Харамсалтай нь манай найз залуу ёстой гонгинуур. Хэрвээ би түүнийг өөр залуугаар соливол тэр лав надад удаан уурлах байх гэв.
Zheng Shu Yi хэсэг хугацаанд орчин тойрноо анхаарахаа болин бодолдоо уусан шингэлээ. Ширээн дээрээс үдээсний машин аван нэг дараад орхитол хурууны үзүүрээс эхэлсэн час хийсэн өвдөлт бүхэл биеэр нь тархав. Хэдийгээр рефлексээрээ гараа хойш нь татаж авсан боловч хурууны үзүүрээс эхэлсэн хурц өвдөлт нэлээд удаан арилаагүй бөгөөд зүрхэнд нь аажмаар тархав. Zheng Shu Yi нэг гартаа хэвлэсэн бичиг баримт, нөгөө гартаа утсаа атгасан хэвээр хэсэг хугацаанд хоосон орон зай руу харав.
- Тэгвэл би явлаа шүү “ гээд Kong Nan цүнхээ үүрэнгээ түүн рүү хайрцагтай эм сарвайгаад
- “ Өвчин намдаах эмээ дуустал уусныг чинь харсан. Ярилцлагын үеэр ухаан алдчихгүйхэн тэсэхийн тулд энийг ав “ ингэж хэлэнгээ тэр нэг алхам ойртож “ Хэрвээ чамайг хэрэг таривал зарим атаархуу хүмүүс үнэхээр их баярлах болно” гэж шивнэв.
Zheng Shu Yi-д одоо энэ тухай бодох ч чадал алга. Ухаан санаан дотор нь “ ухаалаг” гэсэн үг л эргэлдэж байв. “ Yue Xing Zhou арай л ухаалах, тэвчээртэй байгаа бус уу? Түүгээр ч барахгүй бие тавгүй байна гэж хэлэхэд яаж байна? Гэж асуусан ч үгүй”. Нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдаж, энэ мэдрэмж алгуурхан нэмэгдэв.
Zheng Shu Yi залхсан байртай ширээнийхээ ард суугаад утсаа гаргаж ирэн Yue Xing Zhou руу мессэж бичив.
✉️“ Чи надад уурлаж байна уу?” from Zheng Shu Yi
✉️“?” From Yue Xing Zhou
✉️“ Мэдээж би уурлаагүй. Би ойлгож байна аа. Юуны өмнө ажлаа анхаарах хэрэгтэй. Ахиад тэмдэглэх олон төрсөн өдөр бидэнд байгаа шүү дээ “ from Yue Xing Zhou
✉️“ Өө нээрээ бие чинь сайнгүй байна гэсэн. Өвдөө юу?” from Yue Xing Zhou
Zheng Shu Yi тайвширлаа. Заримдаа хэт мэдрэмтгий байж, дэндүү их юм төсөөлөн бодчих юм.
✉️“ Зүгээр дээ. Сарын тэмдэг ирээд жаахан тавгүй байна “ from Zheng Shu Yi
✉️“ Ойлголоо. Хайртай шүү” from Yue Xing Zhou
✉️“ Нээрээ хаана ярилцлага авах юм? Дуусхаар чинь би очиж авья” from Yue Xing Zhou
*********************************
Chen Sheng-н өгсөн хаяг бол хотын баруун захад орших Warner харш юм. Өнөөдөр ажлын өдөр нэмээд оргил ачаалалтай цаг болохоор Zheng Shu Yi метро, автобус, такси дамжин явна. Цаг гаруй явсны эцэст тэрээр зорьсон газраа хүрлээ. Бухимдаагүй гэж хэлбэл худлаа ярьсан болно. Энэхүү цаг гаруйн хүнд хүчир аяллын турш тэрээр Shi Yan-г тоо томшгүй олон удаа хараасан.
Chen sheng-н түүнд зориулж бэлдсэн өрөө нь хүлээн авалтын танхимын дээд давхрын амрах өрөө байв. Хэдийгээр цэлгэр, уужим өрөө байсан ч нэг ч хүн байхгүй байгаа нь тэрний ганцаардлыг 100 дахин өсгөж байлаа.
Zheng Shu Yi Буйдан дээр суугаад ханан дах цагны хэмнэлээр хөлөө савчин хөдөлгөнө. Тэр өөрийгөө сэрүүн байлгахын төлөө ямар нэг сонирхолтой зүйл олж хийхгүй бол зүүрмэглэх шинжтэй болоод явчихлаа. Цаг хугацаа маш зовлонтой удаанаар өнгөрнө. Тэр хэд хэдэн удаа газраас будаа тонших тахиа шиг толгойгоо нугдайлган суугаад бараг л унтчихаа шахав. Ашгүй хаалга түлхэгдэн онгойж, Zheng Shu Yi биеэ засаж суугаад үүд рүү харав.
Хаалгаар хурц гэрэл тусан нэг хүн алгуурхан алхан орж ирэв. Zheng Shu Yi анхааралтай харсан ч ахиад л сэтгэлээр уначхав. Хаалгаар орж ирсэн хүн Shi Yan байсангүй. Харин тэрний хүргэн ах, Mingyu корпорацын дээрээсээ хоёрт орох эрх мэдэлтэн Qin Xiaoming байв.
Zheng Shu Yi хэд хэдэн удаа тэрнээс ярилцлага авч байсан болохоор сайн таньдаг байжээ. Qin Xiaoming  ч бас түүнийг олж харав. Zheng Shu Yi-г анх харахад тэрний царай гэрэлтэж байсан. Харин харц тулгарах үед тэрний царай унжийгаад явчихсан. Энэ бүсгүй бага зэрэг стресстэй бололтой.
Qin Xiaoming ярьж байсан утсаа чихнээсээ түр холдуулаад
- Чи яагаад энд байгаа юм бэ? Гэж асуув.
- Би ноён Shi-г хүлээж байна. Өнөөдөр бид ярилцлага хийх ёстой юм л даа.
Qin Xiaoming түүн рүү хальт хараад л цонхийсон царайг нь анзаараад “ Арай л дэндүү орой болжээ” гэж бувтнаад гарч одов.
Zheng Shu Yi тэнд ахин хоёр цаг суусан бөгөөд энэ хоёр цаг хоёр өдрөөс ч удаан байлаа. Цонхны цаана бороо шаагин, модны навчис салхинд хийсэж байв. Хааяа хүлээн авалт болж буй доод танхимын чимээ сонсогдоно. Хэдий бүдэг бадаг сонсогдож байгаа ч тэнд эрч хүчтэй, амьдрал буцалж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Доор байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг өөрийнхөө нөхцөл байдалтай харьцуулаад үзтэл Zheng Shu Yi-д бүр тавгүй санагдаад явчхав.
Хэчнээн тэмцсэн ч нойр хүрэхийг яаж ч чадсангүй. Нүдээ аниад бага зэрэг зүүрмэглэж байтал утас нь дугарлаа.
- Хадагтай Zheng намайг уучлаарай. Хүлээн авалт хэдий дууссан ч Shi ноёнд хийх хэд хэдэн ажил байгаа болохоор....
Мэдээж тэгж л таарна л даа. Хэсэг зуур чимээгүй суусан Zheng Shu Yi
- За. Би ойлголоо гэж хэлээд утсаа таслав. Эцсийн эцэст тэр захирал ярилцлага өгөх цаг гаргасангүй.
Олон цаг хөдөлгөөнгүй суусны эцэст бостол дэлхий гэнэт асар хүчтэй эргэж байгаа юм шиг санагдав. Буйдангийн түшлэгээс зууран жаахан амарч байгаад арай чүү хөлөөн чирэн цахилгаан шат руу очлоо.
**********************************
Түүнийг Warner харшийн урд хаалгаар гарахад маш их бороо орж байв. Хүчтэй аадар бороо намрын салхинд хийсэж, Zheng Shu Yi-н хөлийг хутга шиг л хайрна. Ийм хүчтэй бороонд удаан гадаа зогсоно гэж бодоогүй болохоор өдөр тутам өмсдөг даашинзаа л өмссөн байлаа. Хэдийгээр түүний харагдах байдал нь хангалттай ажил хэрэгч байсан ч өмссөн шилэн трико нь энэ хүйтэнд тохиромжтой байсангүй. Хэдийгээр даашинзан дээрээ нөмрөг давхарласан байсан ч хормой нь өвдөг давах төдий. Энэ хүйтэн цаг агаарт норсон муужгай шиг зогсох тэрээр зогсоол дах олон тансаг машин дундаас эрхгүй ялгаран харагдана.
Үдэшлэг дууссан болохоор хүмүүс аажим аажмаар шингэрч, Zheng Shu Yi хүмүүсийн явах замд саад болохгүйг хичээн зогсоно. Тэр үдэшлэгээс гарж ирж байгаа эрхмүүдийн ихэнх нь өмнө нь түүнтэй ярилцлага хийж байсан хүмүүс байна. Янз нь санхүүгийн салбарт хамааралтай хүмүүсийн цугларсан үдэшлэг байсан бололтой.
Хэдийгээр түүний зөн совин Shi Yan захиралтай таарч магадгүй гэж шивнэж байвч тэрний ямар царай зүстэй хүн гэдгийг мэдэхгүй шүү дээ.
Shi Yan маш нам жим амьдралын хэв маягтай хүн бөгөөд барагтай л бол олны өмнө гардаггүй. Хэдий интернэтээр зөндөө хайсан боловч царай зүс нь тод гарсан зураг Zheng Shu Yi олж чадаагүй.
Хэсэг хугацааны дараа өмнө нь нэг удаа ярилцлага өгч байсан “ Интернэт санхүүгийн компанийн“ Санхүү хариуцсан захирал эмэгтэй түүнийг хүргэж өгөхийг санал болгосон боловч Zheng Shu Yi татгалзжээ.
Yue Xing Zhou түүнийг ирж авна гэж хэлсэн. Одоо 23 цаг болж байна. Найз залуугийнх нь төрсөн өдөр дуусахад ахиад нэг цагийн зай байна. Ямар ч байсан өөрийн биеэр “ Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж хэлж амжих нь.
Машины зогсоол цэлгэр, уужим байсан болохоор зочид ганц нэгээрээ ганган машиндаа суун холдож зөвхөн машиных нь арын улаан гэрэл л харагдана. Үдэшлэг болсон газар олон хүн ч үлдсэнгүй.
- Zheng Сэтгүүлч үү дээ? Хэмээх нэг хүний дуу гарав
Zheng Shu Yi арагш хараад өмнө нь нэг удаа уулзаж байсан ямар ч билээ компанийн захирлыг танив. Хэдийгээр тэдний уулзалт богинохон байсан ч вичатаар тэд холбоотой байдаг.  Захирал эр алгуурхан дөхөж ирээд түүн рүү дэндүү ойртон бөхийхөд архи үнэртэн согтуу гэдэг нь илт байлаа.
- Ганцаараа яваа юм уу? Би чамайг хүргээд өгөх үү?
Өмнө нь түүнтэй уулзаад нөхцөл байдалд нухацтай ханддаг, боловсон хүн шиг санагдсан атал түүнийг өөрт нь ийм хайхрамжгүй хандана гэж огтоос бодож байсангүй.
- Үгүй ээ баярлалаа гэж Zheng Shu Yi хэллээ.
Тэр залуу ичгүүргүйгээр түүний гараас атгаад
- “Алив хамт явъя л даа. Ийм усан бороонд такси олох хэцүү “ гэж хэлэв. Zheng Shu Yi гараас нь мултраад хөмсгөө зангидаж байгаад
- “ Хэрэггүй ээ найз залуу маань удахгүй ирнэ “ гэв
Найз залуу гэсэн үгийг дуулаад согтуу захирал алхам ухарч Zheng Shu Yi рүү харав. Тэгээд түүнийг худлаа хэлээгүй гэж үзсэн бололтой машин руугаа яваад өглөө. Дараа нь арай залуухан эр түүнд өмнөх хүнтэй ижил үг хэлэв. Өмнө нь хамтран ажиллаж байсан хальт таних энэ эрд олигтой гээд хэлчих нэг ч зүйл үгүй.
Янз нь өнөөдрийн үдэшлэг албан ёсны бус чөлөөт үдэшлэг байсан бололтой. Тэнэг залууг арай чүү явуулсан Zheng Shu Yi олны хөлөөс холдон буланд очиж зогсов. Shi Yan захирлаас ярилцлага авч чадаагүй сэтгэлээр унасны дээр энэ мэт балай явдал тохиолдож байгаа нь уурыг нь улам барна.
Хүйтэн салхинд чичрэн зогсох түүнийг Qin Xiaoming олж харав. Үнэнч занд нь сэтгэл нь хөдөлсөн Qin Xiaming хажууд нь зогсож байсан Shi Yan-д хандан
- Zheng Shu Yi Сэтгүүлч биш үү? Энэ бүсгүй оройжин чамайг хүлээсэн. Үдэж явуулах шаардлагатай хэдэн хүн үлдсэн болохоор би амжихгүй нь Ядаж чи түүнийг хүрэх газар нь хүргэж өг дөө “ гэв
Shi Yan бүсгүй рүү харахад бүсгүй ноолууран ороолтоо эрүүгээ тултал ороосон ч алгын чинээ жижигхэн царай нь тодхон харагдаж байв. Гудамжны гэрлийн доор зогсох бүсгүйн царай бага зэрэг цонхийж, хамар нь хүйтнээс болоод улайчхаж. Гэсэн хэдий ч тэр бүсгүй дэгжин, дур булаам харагдах юм. Холоос харахад бүсгүй яг л эгдүүтэй жижигхэн хүүхэлдэй шиг харагдаж байлаа.
Zheng Shu Yi утсаа маажиж байгаад өлийн харахад өмнө нь дэгжин хар Bentley ирэн зогссон байв. Яг үүнтэй зэрэгцэн ард нь хөлийн чимээ гарлаа. Zheng Shu Yi толгойгоо эргүүлэн дөхөн ирж байгаа хүнийг харан хэсэгхэн зуур тэд харц тулгарав. Харшийн болор бүрхүүлийн гэрэл өөдөөс ирж яваа залуугийн алтан хүрээтэй нүдний шилэн дээр тусаад нүдний шилнийх нь гинж хацрыг нь үл ялиг шүргэнэ.
- Zheng сурвалжлагч уу? Би гэрт тань хүргэх унаа танд санал болгож болох уу? гэж хэлээд залуу зогсов.
Zheng Shu Yi өмнө нь хэзээ ч ийм хүн харж байсангүй. Гэхдээ л түүний толгойд эргэлдэж байсан ганц зүйл бол “ муусайн баячууд арай л эрээ цээргүй болжээ” гэх бодол байв
- Хэрэггүй ээ баярлалаа
Нүдний шилний цаанаас тусах залуугийн харц юу юунаас илүү хурц байв. Хөмсөг нь дээш зангирахад залуугаас үл тоомсорлохын аргагүй дарамт мэдрэгдэнэ. Гэсэн хэдий ч Zheng Shu Yi түүний харцыг үл тоон
- “ Найз залуу маань удахгүй ирээд авчихна аа “ гэв.
Үг бүрээ тун тодорхой хэлсэн бөгөөд “ найз залуу “ гэдэг үгэн дээр ач холбогдол өгөн “ Би хэдийн найз залуутай болсон. Тиймээс мөрөөрөө яваарай “ гэсэн санааг нь ойлгоно гэж найдав.
“…”
Shi Yan-ны хөмхийгөө зууснаа, хүйтэн инээмсэглэл тодруулав. Тэр тун тайвнаар нэг гараа халаасандаа хийгээд машиныхаа зүг алхав.
Үйлчлэгч түүний машины хаалгыг онгойлгож өгөхөд мөнөөх залуу доош тонгойн машиндаа суугаад холдон одлоо.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай

Санаандгүй учирсан хайрWhere stories live. Discover now