#Санаандгүй_учирсан_хайр
👩❤️👨Найм дугаар бүлэг– Шинэ жилийн өмнөх хүнд даалгавар👩❤️👨Маркез бас нэг удаа “ урт алсын аялалын замд уруудаж өгсөх байлгүй л яахав. Гэхдээ бартаа саадыг туулсаны дараа үнсэн дундаас дахин төрөх адил хатуужил суудаг” гэж хэлсэн байдаг юм. Тиймээс Zheng Shu Yi энэ ичгүүртэй байдлаас өөрийгөө яаж ийгээд цэвэрхэн авч гарахыг хичээв.
(Хуванцар ээмэг гэнэ ээ? Тэгээд яадаг юм?
Хуванцар эдлэл тэгээд ч хүмүүний амьдралыг асар их өөрчилсөн бөгөөд хуванцарын тусламжтай олон агуу бүтээгдэхүүн бий болсон юм шүү. Гэхдээ байгаль орчинд бол тун хортой нээлт л дээ. Гэсэн ч бидний амьдралд оруулсан асар их дэм тусыг үгүйсгэж болохгүй. Бүр баатар гэж өргөмжилсөн ч болно. Таньд ямар нэг асуудал байна уу?)- Миний эцэг өвгөд эгэл жирийн хүмүүс байсан. Амьдрал нь ч бас тийм сайн байгаагүй. Тэгсэн ч энэ ээмэг тэдний хувьд үнэ цэнэтэй зүйл байсан юм.
Zheng Shu Yi-н хоолой тун ч итгэл үнэмшилтэй сонсогдож байсан ч Shi Yan-ны царай огтхон ч өөрчлөгдсөнгүй.
- Таньд зүгээр нэг хуванцар эдлэл мэт харагдаж байвч тэр үед манай байшинтай тэнцэхүйц үнэ цэнэтэй байсан гэсэн. Манай эмээ олон жил энэ ээмгийг хямгадан хайрлаж бүр хүмүүст үзүүлдэгүй байсан. Хуванцар ээмэг болхоор амархан гэмтдэг. Тиймээс би чухал уулзалттай үеэс бусад тохиолдолд бараг зүүдэггүй.Өгүүлбэр бүрийнхээ дараа Zheng Shu Yi өөрийнхөө ярьсан худалд бараг өөрөө итгэчихээд байлаа. Тэгээд буйдангаа налан аажуухан суув. Хэтэрхий чимээгүй байсан болхоор хажууд нь асаалттай байх чийгшүүлэгчийн дуу ч тодхон сонсогдоно. Хэсэг хугацаанд чимээгүй байсан харилцуурын цаана Chen Sheng туслахын дуу сонсогдов
- Zheng хадагтай та энэ ээмгээ хэзээ авахыг хүсэж байна?
- Аль болох түргэн. Би ээмгээ хархаас нааш унтаж чадахгүй юм шиг байна гэж хэлчихээд худал үгэндээ Zheng Shu Yi хэлээ хазав.
- Тэгвэл би таньд хүргэж өгье
- Өөртөө тэгэж төвөг удах шаардлагагүй дээ. Би өөрөө очоод авчихья
- ЗаазаТэдний утасны дуудлага энэ хүрээд дуусав. Хэсэг хугацааны дараа Zheng Shu Yi-н утсанд хаяг бүхий мессэж ирлээ. Ирсэн мессэжийг харангаа хэсэг хугацаанд суув. Хаяг нь Bay of Clouds гэх газрын хаяг байсан бөгөөд энэ газрыг Zheng Shu Yi тун сайн мэддэг юм.
Энэ байрны үнэ тэнгэрт хадсан болхоор мэдээж Cheng Sheng туслахын гэрийн хаяг биш байж таарна. Тэхээр....
Zheng Shu Yi үсрэн босоод унтлагын өрөө рүүгээ яаран орлоо. Шүүгээгээ онгойлгон хувцасаа хурдан сольчихоод нүүр будгийн ширээ рүүгээ очин, эрчүүдийн хамгийн их магтдаг уруулын будгаа шүүрэн авлаа. Гэнэт нэг таагүй зүйл санаанд нь орон түрхсэн будгаа арилгасан төдийгүй нөгөө үнэтэй цайтай уруулын будгаа хогын сав руу чулуудаж орхив
***************
Энэ үдэш яг л өвөл шиг хүйтэн байлаа. Ачаалал ихтэй зам дээрээс арай чүү такси олон явсан бөгөөд хагас цагийн дараа Bay of clouds-н үүдэнд зогсож байлаа. Хаалганы хоёр талд хамгаалагч нар байрлах бүхээг байх бөгөөд харагдах байдал нь яг л хөгшин улиас шиг юм.