Yue Xing Zhou чамаас өмнө би үнэтэй машинд суучихлаа

12 3 0
                                    

#Санаандгүй_учирсан_хайр
👩‍❤️‍👨Бүлэг 4 - Yue Xing Zhou чамаас өмнө би үнэтэй машинд суучихлаа :-P

Улбар шаргал үүлс тэнгэрийн хаяанд нүүж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бараантан харлан харагдаж байлаа. Редакцын өрөөний гэрэл ойрын хэдэн өдөр үргэлж асаатай байсан бөгөөд office-д зөвхөн keyboard товшин юм шивэх чимээ л гарна. Нийтлэлээ өгөх сүүлийн хугацаа дөхөж байгаа болхоор редакцын хаана ч стресст орсон хүмүүс холхино.
Zheng Shu Yi өөрийн нооргоо дуусгангаа “ үдэшлэг дээр өөрийг нь хүргэж өгөхийг санал болгосон эрхэм ex найз залуугынх нь шинэ найз охины авга ах төдийгүй өөрийнх нь хэлсэн үгнээс болоод өнөөдөр түүнийг хүргэж өгөхөөс татгалзсан “ тухай бодож байв.

(Яагаад л цээжинд гомдол төрөөд байна даа)

Zheng Shu Yi амандаа бувтнангаа ухаан санаанд нь ойрын хэдэн өдөр болсон зүйлс эргэлдэж байгаа ч гэсэн гар нь бодол санааг нь үл ажран урам зоригтой бичиж байлаа.

Гэхдээ...

💻Банкууд ирэх жил санхүүгийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлхээр ажиллаж байгаа бөгөөд даатгалын тусламжтай хараал идсэн хар ясыг нь бутлаад, бутласан ясаар нь бордоо хийх болно. Тэгээд тэр хүүхний нүүрэн дээр нь батга шавж, хумс нь нэг нэгээрээ хайлан унах ....

Хажуу талын ширээнд сууж байсан Kong Nan “ -Юугаа бичээд байгаа юм бэ ? “ гэж асуухад л нэг бүлтийж харсаныхаа дараа Zheng Shu Yi нүдээ цавчиллаа.Арай чүү ухаан орж компьютерийн дэлгэцээ харсанаа түрүүний бичсэн утгагүй өгүүлбэрүүдээ арилган
- “Юу ч биш дээ “ гэв
****************
Zheng Shu Yi notebook-нийхээ дэлгэцийг хаагаад цонхруу харангаа бодолд автав. Бичиж байгаа нооргоо үдээс хойш амжиж дуусгасан ч гэсэн тэр гэртээ харьсангүй. Харин Shi Yan захиралтай удахгүй хийх ярилцлагынхаа төлөвлөгөөг гаргахаар шийдлээ.
Хэдийгээр хайр дурлалын харилцаа нь бүтэлгүйтээд сэтгэл нь шархтай байгаа ч гэсэн энэ ажилд нь ямар хамаа байхав дээ. Хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Tang Yi редакторыг гайхуулж өмнөхөөсөө илүү чадварлаг болсон гэдгээ нотлохын тулд гайхалтай ярилцлага хийх ёстой.

Zheng Shu Yi бол хүн өөрийг нь дээрэлхэхэд өшөөгөө авж чаддаг хүн төдийгүй өөрийнхөө чадварыг мэддэг, үнэлэж чаддаг хүн.

Нүд ирмэх зуур пүрэв гариг болсон тул Zheng Shu Yi диктафон, тэмдэглэлийн дэвтэрээ базааж аваад Mingyu банкны төв салбар луу явав.
Бусад оффисуудын нэгэн адил Mingyu банкны төв салбар луу нэвтрэхийн тулд нэг давхарт байрлах ресепшнд бүртгүүлэх шаардлагатай аж. Mingyu банкны төв салбар маш сайн байршилтай газар байдаг төдийгүй ресепшний ширээний ард байх эрэгтэй эмэгтэй нийлсэн гурван хүний инээмсэглэсэн царайн дээр нарны гэрэл тусаж байгаа нь тун ёслол төгөлдөр, эрч хүчтэй харагдаж байв.
Хамгаалалтын ажилтан Zheng Shu Yi-н хажуу талд зогсоод цээжинд нь зүүлттэй байх сурвалжлагчийн үнэмлэх рүү харж дугаарыг нь тэмдэглэж авангаа “ Танай сэтгүүлийн сурвалжлагчид бүгд тань шиг үзэсгэлэнтэй юу? “ хэмээн яриа өдөв.
Түүний магтаалын хариу болгон Zheng Shu Yi зүгээр л инээмсэглэлээ. Гэвч бүртгэлийн дэвтэрийн ард гарын үсэг зурахдаа нэгэн зүйлийг анзаарав.

Санаандгүй учирсан хайрWhere stories live. Discover now