Анх удаа Zheng Shu Yi түүний инээмсэглэж байгааг харлаа

16 2 0
                                    

#Санаандгүй_учирсан_хайр
👩‍❤️‍👨Ес дүгээр бүлэг– Анх удаа Zheng Shu Yi түүний инээмсэглэхийг харлаа

Zheng Shu Yi-н бодлоор бол бакалаврын дипломтой хүнд энэ мэт аудио бичлэг сонсон, хураангуйлан тэмдэглэх ажил их амархан зүйл шиг санагдана. Тиймээс тэр Qin Shi yue-д анхаархыг хүссэнгүй урдах ажилдаа л төвлөрлөө. Угаас Shi Yan захирал руу ярилцлагаа эцсийн байдлаар бичиж, илгээх хугацаа тулчихсан болхоор түүндээ л хамаг анхаарлаа хандуулна. Сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн цагаасаа хойш тэр хэзээ ч нэг ярилцлага бэлэн болгох гэж ингэж их удаж байсангүй.
Нэг ярилцлаган дээр ингэж их удаан сууж байгаа нь түүнийур чадвар, туршлагатай ямар ч холбоогүй юм. Түүний дүн шинжилгээ хийх, юмсыг ойлгох, зохион байгуулах ур чадвар хангалттай сайн болхоор өмнөх ярилцлагуудаа гялс бэлэн болгочихоод ард нь амрах цаг хангалттай гардаг байсан.
Харин энэ удаагийн ярилцлага бол тэрний ур чадварыг жинхэнэ сорьсон ярилцлага байлаа. Хэдий ядарч байсан ч тэр бууж өгөлгүй өөрийгөө хангалттай дайчлан ажиллаж байсан юм.
Shi yan-ны хэлсэн ганцхан өгүүлбэрт л маш их мэдээлэл байсан бөгөөд тэр их мэдээллийг эмхэтгэн, бусдад ойлгомжтой болгон бичих л хамгийн төвөгтэй байсан юм. Бодож бодож нэг үг сонгохоор тэр сонгосон үг нь утга санааг нь бүрэн илэрхийлж чадахгүй байгаа мэт санагдана. Zheng Shu Yi өгүүлбэр бүрээс алийг нь авах, алийг нь орхихоо маш сайн тунгаан бодож байлаа.
Zheng Shu Yi маш сайн төвлөрөх шаардлагатай байгаа болхоор ашиглахаа болиод удаж байсан дуу чимээ дардаг чихэвчээ гаргаж ирэн зүүлээ. Тэр даруй ертөнц тэр аяараа нам гүм болон салхины сэрчигнээн хүртэл үл дуулдана.
********************
Үдийн цайны завсарлагаа болон олон хүмүүс ажилаасаа түр хөндийрөн амарч байлаа. Qin Shi yue цаг хагас дуу хураагуур сонссон боловч ердөө гуравхан мөр өгүүлбэр л тэмдэглэж чаджээ. Мэргэжлийн үг хэллэгийг анх ойлгох гэж хичээж байсан боловч удалгүй бууж өгөөд ахынх нь хэлж байгаа үгс зөвхөн чихний хажуугаар нь л урсана.
Хэсэг хугацаанд ахлахаа харан сууж байгаад ичгүүр сонжуургүйгээр түүнээс бүгдийг асуухаар зориглон сандлаасаа бослоо.
Тэр Zheng Shu Yi рүү дөхөн очоод “ Shu Yi эгчээ “ гэж шивнэв

Хариу алга

Qin Shi yue амьсгаа аваад түрүүнийхээсээ арай чангаар Shu Yi эгчээ гэж дуудав.
Zheng Shu Yi нүдээ ч цавчсангүй.
Төрж өссөнөөсөө хойш Qin Shi Yue хэзээ ч ийм үл тоогдсон мэдрэмж авж байсангүй. Тэр буцаж суудалдаа суугаад чихэвчээ цүнхэндээ хийн явхаар зэхлээ. Яг явах гэхээр арай ч зориг нь хүрэхгүй хий дэмий л дороо займчин, нүдээ цавчин гүнзгий амьсгаа авав.

Санаандгүй учирсан хайрWhere stories live. Discover now