#Санаандгүй_учирсан_хайр
👩❤️👨Долоодугаар бүлэг– Харамч Shi Yan👩❤️👨Zheng Shu Yi-г угаалгын өрөөнөөс гарсаны дараа тэр даруй Xu Yu lin ч бас гарлаа. Тэд хоёул ширээрүүгээ алхах бөгөөд хоорондоо ганц алхамын зайтай байв. Хоёр хүн хамт шахуу алхах нь уул нь жирийн үзэгдэл шүү дээ. Гар гараасаа атгалцдаггүймаа гэхэд нэг дор ажилладаг хоёр хүн ядаж хоорондоо таван үг солих ёстой мэт.
Гэтэл энэ удаад тэд эсрэгээрээ байлаа. Нэгнийх нь царай аз жаргалтайгаар гэрэлтэж байхад нөгөөгийнх нь царай тун удахгүй бөөлжих гэж байгаа мэт ногоорон харагдана. Ажлынхан нь хий дэмий л тэр хоёрын царайг ээлжлэн харж байлаа.
Тун удахгүй Zheng Shu Yi босоод Tang Yi редакторын өрөө рүү оров. Эцсийн эцэст түүний санаа зовж байсан асуудал шийдэгдсэн.
****************
Tang Yi нээх их хүчин чармайлт гаргалгүй ажилчдынх нь хоорондох зөрчилдөөн шийдвэрлэгдсэнд тун таатай байв. Хэдийгээр санаа нь зовж байсан боловч өнөө өглөө ирсэн Xu Yu Lin-н нооргыг хараад л санаа зовнил нь тэр дороо сарнин алга болжээ. Яг энэ цаг мөчид тэр сандал дээрээ залхуутайяа суугаад үзгээ гартаа эргэлдүүлнэ. Тэгээд өрөөнд нь орж ирэх Zheng Shu Yi-г харлаа
- Энэ удаад үнэхээр Xu Yu Ling-н буруу байлаа. Би тэрэнд аль хэдийн анхааруулсан. Бас жилийн эцэст гүйцэтгэлийн үнэлгээ хийхдээ тэрний хийсэн зүйлийг харгалзаж үзэх болно. Бас ирээдүйд ахиж энэ мэт зүйл тохиолдуулахгүйн төлөө ажиллах болно.
Тэр Zheng Shu Yi-н царай огтхон ч өөрчлөгдөхгүй байгааг анзааран үргэлжлүүлэн
- Бид нэг хэлтэст ажилладаг. Чи өдөр бүр тэрний царайг хардаг. Тэгээд зөвхөн энэ шалтгаанаас болоод тэрнийг халуулахыг хүсээ юу? ГэвЭнэ хэдэн жил Tang yi-н удирдлаган доор ажиллахдаа Zheng Shu Yi түүнийг асуудлыг энэ мэт шийдвэрлэдэг гэдгийг мэддэг болсон л байлгүй яахав. Тиймээс ямар нэг хүлээлт, урам хугарал байсангүй.Аз болж Xu Yu Lin энэ удаад амжилтанд хүрээгүй ч гэсэн Zheng Shu Yi -н уур хүрсээр л байлаа. Хий дэмий л хумс хуруугаа ширтэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Tang Yi түүний царайг хараагүй ч гэсэн сэтгэл дундуур байгааг нь мэдэж байлаа. Гэнэтхэн түүнд ч бас таагүй санагдаад явчихлаа. Эмэгтэй хүний нарийн мэдрэмжин дээрээ үндэслээд хэлэхэд Zheng Shu Yi-н царайнд сэтгэлээр унасан байдал харагдсангүй. Харин түүний царайнд үзэн ядалт, уур хилэн хоёр харагдаж байв. Ийм царайны илэрхийлэлийг харах ихээхэн таагүй юм.
Гэнэт тэр яагаад ч юм Zheng Shu Yi-н ex найз залуугийн тухай бодов.
(Ийм гоо үзэсгэлэнт бүсгүйг орхиод ямар сайхан амьтан руу явсан юм болоо?
Эсвэл эрчүүд бүгдээрээ л ийм байдаг юм болвуу?)