7. Нөхөр

1.2K 237 63
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Лиса Сэүн хоёр хурдхан замдаа гарав. Хангалттай том адал явдалд орооцолдоод гарч ирсэн тул тэдний хүсэх хүсэл нь ижил болж.

Зорьсон газартаа буюу Вилдворд руу хурдан очихыг хүсэж байгаа нь тодорхой. Тэдний аялалд илүү дутуу саад хэрэггүй. Вилдвордод очих нь өөрөө асар том аюул бас адал явдал юм.

Тэд олон зүйл хийж ч сатаарсангүй, хоол унд идэж ч амарсангүй шууд хөдөллөө.

Ойгоос гарч байхдаа Лиса нэлээд чанга санаа алдах нь тэр. Үүнийг анзаарсан Сэүн "Яагаад санаа алдаад байгаа юм? чи хүссэн зүйлээ авсан биш гэж үү?" гэж асуухад

Лиса бага зэрэг инээмсэглээд "Тийм ээ би авсан. Гэхдээ л би заавал Волканд гэрлэх ёстой байсан бололтой. Гэнэт хачин санагдаад" гэхэд

Сэүн бага зэрэг инээмсэглээд "Аан ойн мангастай гэрлэх шахсан болохоор уу? өмнө нь ойн мангастай гэрлэх шахсан ч энэ удаад тэнүүлч мангастай гэрлэлээ" хэмээхэд

Лиса түүн рүү гайхан хараад "Тэнүүлч мангас?" гэж лавлах мэт асуувал.

Сэүн тайван төрхтэй инээмсэглээд "Бүгд л намайг мангас гэдэг байсан. Бас би эх нутгаасаа дэндүү хол тэнэсэн нэгэн" гэхэд

Лиса "Чи мангас биш ээ" гэж ойлгомжтой бас итгэлтэй хариултыг өглөө.

Энэ удаад Сэүний сонирхол илүү их хөдөлсөн бололтой нэлээд анхаарал хандуулсан байдалтай ийн асуув.

"Яагаад тэгж бодсон юм? Үнэндээ би сайн ойлгохгүй байна. Хэдийгээр чи хатан болохыг хүссэн байлаа ч огт танихгүй ханхүүд ингэтлээ итгэж байгаа шалтгаан чинь юу юм бэ? тэгээд ч чи миний юу хийж чаддагийг бүрэн хараагүй шүү дээ. Харсан хүмүүс бүгд намайг мангас гэж боддог байхад чи зүгээр л биш гэж найдаж байгаа чинь хачирхалтай байна. Чамайг ийм гэнэн хүн үү? эсвэл зүгээр л айхыг мэддэггүй тэнэг хүн үү? гэдгийг чинь мэдэх юм алга" гэх нь тэр.

👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now