11. Жаахан гажигтай

1.5K 281 64
                                    

===========================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===========================

Хааны ордонд:

Жихүүдэс хүргэм хоолой ордны хаа сайгүй зөөлөн тарна. Гэвч хэн ч тэрхүү хоолойг сонсож байгаа шинжгүй тайван байцгаах аж. Хүн бүр өөр өөрсдийн ажлыг хийсээр ордон яг л байдаг шигээ элдэв сонин зүйлгүй дүхийн харагдана.

Алжаалаа тайлахаар амралтын өрөөндөө орж ирээд эзэн хаан шивэгчин охидоор хөлөө атгуулан суух ба түүний хатан дэргэд нь жимс арилгаж өгөх үүрэгтэй мэт л хичээнгүйлэн сууна.

Хатны ёсорхуу гэмээр биеэ цэгнэсэн зөөлөн хөдөлгөөн, хааны үл тоосон ширүүн байдал зэргээс үзвэл хаан хатан хоёр тийм ч дотно биш бололтой. Хааныг халтихан нүдээ хөдөлгөхөд хүртэл цочих мэт айдастай харагдах хатан нэлээд тухгүй байгаа нь илт байв.

Аманд нь хийж өгсөн усан үзмийг удаанаар тамшаалан идэж буй хаан "Анагаагчтай уулзсан уу? юу гэж байна?" гэж асуухад

Түрүүнээс хойш айдастай сууж байсан хатан харц нь тогтохгүй  эргэлдсээр "Э-Энэ удаад ч бас-" гэтэл хаан хажуудаа байгаа жижиг модон ширээг тас хийтэл нь цохив ширээ хагаран унахад хааны гар яг л араатны сарвуу мэт урт хумстай, үзүүрээсээ эхлээд хар бараан өнгөөр хувирах ба гарын судас нь час улаан өнгөөр гэрэлтэн харагдана.

Үүнийг харсан хатан болон өрөөнд байсан шивэгчин охид айдсаар дүүрсэн нүдтэй бүгд хаанаас зай барих гэж хичээв.

Хатныг суудлаасаа босон хойш ухрах мөчид хааны гар урагш сунан түүнийг багалзуурдаад өөр лүүгээ татахад хатан түүний өвөр дээр ирэв.

Айсандаа юм яриагүй байж эрүү нь чичрэх хатан үг хэлээгүй боловч нулимс нь цийлгэнэн байв. Үүнийг нь тоосон шинжгүй улам чанга багалзуурдах бөгөөд хааны хумс хатны хүзүү рүү шигдэж эхлэхэд хатны хүзүүг даган цус урсав.

Хаан "Би чамд хатан хааны суудлыг өгөөд байхад чи надад нэг ч тус хүргэсэнгүй. Угсаа залгамжлагчийг хурдан гаргаж өг. Угсаа залгамжлагч төрөөгүй жил бүрд хайртай дотно хүмүүс чинь нэг нэгээр үхэх болно шүү!" гэж шүд зуун хэлэхэд

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now