9. Гуйлгачин

1.3K 297 93
                                    

==================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==================

Хэтэрхий чимээгүй орчинд байснаасаа болоод ч тэр үү тэр хоёр хоёулаа маш их цочсон байдалтай эргэж харлаа.

Элсний өнгөнөөс ялгарахгүй цагаан шаргал юүдэнтэй нөмрөг нөмөрсөн хэдэн хүн байх бөгөөд Сэүн Лиса хоёр болгоомжилсон байдалтай бие бие рүүгээ ойртон чимээгүйхэн зогсоно.

Нөгөө хүмүүсийн толгойлогч гэмээр дунд нь явж байсан нэгэн хүн дахиж юм хэлээгүй боловч яг л сонжих мэт Сэүн рүү аажмаар ойртон, нүүрээ халхалсан нимгэн юүдэнгийн цаанаас сүрхий ширтэх мэт мэдрэмжийг Сэүнд өгөв.

Сэүн ч нэлээдгүй балмагдсан байдалтай нөгөө хүнийг ойртох тусам арагш бага багаар ухарна.

Лиса яахаа мэдэхгүй сандарсан төрхтэй зогсож байснаа, арай жаахан сийрэв үү гэлтэй "А-Аан бид нөгөө зүгээр л хуучин хааны ордон руу орж үзэхийг хүссэн юмаа. Нөхөр бид хоёр-" гэж хэлэхтэй зэрэгцэн

"НӨХӨР БИД ХОЁР ОО!!" гэж ард зогсох хүмүүс дундаас нэг нь орилох шахан хэлэхдээ юүдэнгээ тайлав.

Залуухан эр байх бөгөөд түүнийг Лиса таньдаг бололтой харсан даруйдаа "Мэти?" гэж уулга алдав.

Энэ үед тэднийг сонжоод байсан хүн Юүдэнгээ тайлав. Цагаан үс, цагаан сахалтай настай эр байв.

Гэвч Лисагийн нүд томорсоор "Ааваа! та энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа.

Сэүн "Аав? танай юу??" гэж лавлах мэт асуухад

Нөгөө настай эр хамт яваа хүмүүс рүүгээ харан инээмсэглээд "Урт хугацаанд эзгүй байсан охин минь эргэж ирсэн байна. Танихгүй залуу байсан тул гайхширсан боловч охины минь нөхөр болж таарлаа" хэмээн хэлэхэд

Мэти гэх нөгөө залуу "Их номчоо! охин чинь хулгайлагдсан үгүй нь мэдэгдэхгүй урт хугацаанд алга болоод ирсэн. Тийм байтал зүс ч мэдэхгүй залууг шууд хүргэнээ гэж хүлээн зөвшөөрөх чинь мунхаг хэрэг биш үү? Энэ залуу! магадгүй энэ залуу Лисатай хүчээр хурим хийсэн байх!!" гэж бухимдахад

👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now