2. Чиний хатан болохоор...

1.8K 327 50
                                    

Танхимд тэд хоёулаа үлдэх мөчид Сэүн нэлээд ширүүн хараад "Чи чинь ямар гээч гай вэ? яах гэж ирсэн юм?" хэмээн залхсан байдалтай асуув.

Лиса харин огт бууж өгөх шинжгүй зогсох ба "Би танд хэлсэн шүү дээ. Та ард түмэн эх нутагтаа хэрэгтэй байна!" гэхэд

Сэүний хөх инээд нь хүрсэн мэт чанга инээгээд "Ард түмэнд би хэрэгтэй гэнэ ээ? бүсгүй! чамайг хаанаас ирсэн хэн болохыг чинь мэдэхгүй ч чи нэг зүйлийг огт мэддэггүй бололтой. Чиний хэлээд байгаа ард түмэн чинь надаас айдаг юм. Намайг мангас гэж боддог болохоор тэд гадуурхаж хөөсөн. Тэр хэлээд байгаа ард түмэн, эх нутаг чинь аль хэдийн намайг хаячихсан гэж байна!!! тийм байхад би яах гэж эргэж очих юм бэ?" гэж хэлээд зөрүү харав.

Гэвч түүний царай илүү ууртай бас бачуурсан харагдаж байлаа.

Лиса "Очихгүй гээд яах юм? ядаж өөрийн байх ёстой зүйлсдээ шунадаггүй хэрэг үү? Энд нуугдаж амьдрах юу нь сайхан байна? Харь хааны хэлсэн үгийг давтаж хэлдэг алиа салбадай төдий!"

Сэүн "АМАА ТАТ! чи юу мэддэг гэж намайг доромжлоод байгаа юм?" хэмээн шүд зуусаар Лиса дээр ирэн түүний эрүүгээс чанга атгав.

Бага зэрэг өвдөж байсан ч тэр хүчтэй харцаа огт сааруулсангүй.

Сэүн "Намайг аль хэдийн хаячихсан тэр хөгийн хаант улсын чинь дэргэд Батиарт бол миний гэр орон. Лэе хаан бол гэр бүлийн минь хэзээ ч надад өгөөгүй хайр харамж гэх зүйдлийг өгсөн төрсөн ахаас минь өөрцгүй хүн. Юу ч мэдэхгүй байж элдвийг чалчих хэрэггүй шүү!" хэмээн анхааруулж хэлээд гараа түүнээс авав.

Ханхүүгийн үгс Лиса-г эмзэглэхэд хүргэж байсан ч тэр хэн нэгнийг өрөвдөхөөс илүү том зорилго, хүсэл мөрөөдөлтэй нэгэн тул бууж өгөхөд эрт байна хэмээн өөрийгөө зоригжуулан бодно.

Лиса "Төрсөн ахаас өөрцгүй гэнэ ээ? төрсөн ах чинь яг одоо Вилдвордыг газрын там болгож байна! та түүнийг зогсоох ёстой. Танаас өөр зогсоож чадах хүн байхгүй. Та бол албан ёсны угсаа залгамжлагч их хатнаас төрсөн хүү шүү дээ, таныг очвол ахын чинь суудал ганхах болно. Татвар эмийн хүү хаан болох эрхгүй!" хэмээн нэлээд ширүүн хэллээ.

Үүнийг сонссон Сэүн санаа зовсон гэхээс илүү харин ч хорсолтой хүйтэн харцаар ширтсээр нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулаад "Газрын там? сайхан л сонсогдож байна. Үнэндээ би ч бас тийм зүйлийг хийх байсан. Ах минь миний өмнөөс хийгээд өгсөн нь сайн хэрэг. Би Вилдвордын гэх бүхнийг үзэн яддаг. Хүн амьтан, газар шороо бүгдийг нь. Вилдворд эх нутаг минь байгаагүй. Харин миний там байсан. Хүн бүхэн инээж байдаг ч ганцхан би уйлж байдаг тийм там! хараал идсэн тэр газрыг тэр чигт нь үгүй хийхийг хүсдэг юм. Харин ч сайн зүйл болж. Ахын минь үйл надад таалагдаж байна" гэж хэлээд энэ удаад Лисад хариу хэлэх боломж олгосонгүй танхимыг орхин гарлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now