#5 Онцгой

80 6 1
                                    

Нойр хүрч өгөхгүй элдэв янзын зүйлс бодож нилээн хөрвөөв. Өмнөх амьдралаа дурсаж, тэжээж байсан хөөрхөн загаснууддаа санаа зовно. Ер эрчүүдийг би сайн мэднэ л дээ. Түрүүний сахалтай хөгшин өөртөө итгэлтэй бас дээрэнгүй зантай санагдсан. Би хэдий нүүр өгөхгүй байсан ч тэр хүчээр хийж чадах л байсан. Өмнөх туршлагаар бол хүчиндүүлж байснаас сэтгэл санаагаа бэлдээд эвтэйхэн нөхцөл байдалдаа тааруулах нь дээр байдаг.
Бас надад өгсөн жирэмснээс хамгаалах цайны тухай бодов. Жирэмснээс хамгаална гэдэг хамгийн хэцүү асуудал. Энд бэлгэвч ашигладаггүй бололтой. Энэ цай үнэхээр хамгаалж чаддаг бол амар юм даа! Гэвч зүгээр хамгаална гэж юу байхав сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Бас элдэв янзын өвчин гээд санаа зовох асуудал хэтэрхий их байв. Ингэж элдэв янзын зүйл хольж бодож хэвтсээр нэг мэдэхэд нойрондоо автлаа.
Нүдээ нээхэд сэтгэл санаа их тавгүй байх бөгөөд ямар нэг онцгүй зүүд зүүдэлснээ мэдэж байгаа боловч юуг ч санахгүй байв.
Хаалга онгойж байгааг сонссон ч үл тоон нүдээ анин хэвтсээр хөшиг нээгдэж үйлчлэгч охин намайг аядуухан дуудан сэрээхэд арга буюу сэрүүн байсан ч гэлээ сэрж байгаа дүр үзүүлэн босов. Охин надад өглөөний цай авчирсан байх бөгөөд удахгүй би явах бололтой. Хувцсаа өмсөж бэлдээд сүйх тэрэгрүү алхаж байхдаа би Вилиамыг ядаж гаргаж өгөхгүй байгаад бага зэрэг урам хугарав. Эргэж харалгүй явсаар сүйх тэргэндээ суун хөдөллөө. Хэсэг яваад шороон замруу орж донсолгоонд нь дотор муухайран огисоор арай гэж суурин газар ирэв. 2-3 цагийн зайтай газар ажээ. Үргэлжилсэн том хананы үүдэнд хамгаалагчид бүх сүйх тэргийг шалгах ажээ. Хотруу дөнгөж ороход угаадас шиг эвгүй үнэр хамар сэртхийлгэж хэсэг явахад орчин огцом өөрчлөгдөв. Эвгүй муухай үнэргүй бөгөөд үүдэн хэсгийг бодоход  тансаг барилга ихтэй ажээ. Хэсэг явсаар 4 давхар том ягаан барилгын үүдэнд унаа минь зогсож урт удаан тамлал дууссанд баярлан хөөрхий бөгсөө амраахаар бушуухан буув.  Нэгэн ихэмсэг хувцасласан туранхай эмэгтэй надруу чиглэн ирж:
-Виллиам ноёны сүйх тэрэгнээс бууж байхыг бодоход өнөөх алдарт шинэ охин байх шив дээ. Нэр чинь хэн билээ? Гэж асуув. Би нэгэнт хэлснээрээ явахаар шийдэж
-Анжелика. Гэж итгэлтэй хариулав.
Намайг дагуулж явсаар өнөөх том барилгыг тойрч арын хаалгаар орж яван гурван давхарт дунд зэргийн хэмжээтэй боловч цэвэрхэн өрөөнд хүргэж өгөв. Тэнд 2 ор байх бөгөөд орнуудын дэргэдэх 2 жижиг шүүгээний 1 дээр нь эд зүйлс өрөөтэй байв. Бодвол өрөөний хамтрагчтай болж байгаа бололтой. Өнөөх хатагтай намайг хэсэг амраад 1 давхарт ирж хоол идэхийг урив. Сүйх тэрэгнээс буухад өгсөн цүнхийг нээж үзвэл Вилиамтай байхдаа өмсөж байсан 2 3н хувцас болон ууттай зоос мөн 1 хайрцагласан бугуйвч байв. Эд зүйлсээ гаргаж цэгцэлчхээд өлсөж байсан тул доош буулаа. Ирэх замдаа хоолны танхимыг харуулсан болохоор түвэггүй олж очив. Өнөөх туранхай хатагтай өөр 2 эмэгтэйн хамт ярилцан суух бөгөөд намайг хараад босч ирэв. Бид хоёр тусдаа ширээнд сууж хооллонгоо тэрээр надад цаашид юу болох талаар бага сага мэдээлэл өглөө. Нэг ёсондоо эндэх өндөр зэрэглэлийн газар учраас наад захын соёл болоод бичиг үсэг сурах шаардлагатай бөгөөд дадлагын гэмээр хагас жилийг өнгөрүүлэх бололтой. Мөн аль өөрт тохирох урлагийн чиглэлийг сонгож хөгжүүлэх тухайд мөн дурдав. Уг нь бол бүрэн дадлагажитлаа тэр болгон хүнд очдоггүй боловч Вилиамын туслах намайг олж хараад үнэ тохирч авч явсан гэв. Мөн тэр өдөртөө би буцах ёстой байсан боловч намайг нэмж байлгахаар болсон нь байнгын үылчлүүлэгч болох Вилиамын анхны тохиолдол байсан тул хүмүүс их гайхсан бололтой. Ингэж ярилцсаар... ярилцах ч гэж ярихыг нь сонссоор Хатагтай Ватсон буюу туранхай хатагтай маань надад найдлага тавьж байгаагаа илэрхийлээд би өрөөлүүгээ буцлаа.
Өрөөнд орж ирэхэд шаргал үстэй охин намайг угтав. Цоглог нүдтэй хөөрхөн царайтай бага зэрэг махлагдуу боловч тэр нь сайхан зохисон галбиртай охин байв.
Охин:- Сайн уу? Намайг Бэлла гэдэг.
- Намайг Анжелика гэдэг. Танилцахад таатай байна.
Бид үргэлжлүүлэн ярилцаж тэр мөн дадлагажиж байгаа бөгөөд ирээд 3 сар болсон гэв. Цоглог яриасаг охин байлаа. Тэр дуугаар дагнан сурж байгаа бөгөөд дараа надад дуулж үзүүлэхээ амлав. Аз болоход элдэв юм шалгаахгүй байх боловч намайг өөрөө ярихыг найдсан харцаар ширтэнэ. Би тийм ч их зүйл хэлж өгсөнгүй боловч аль чадлаараа эелдэг байх гэж хичээлээ.

  Орондоо орохын өмнө би толинд харах зуршилтай болжээ. Энэ удаад өрөөний хамтрагчдаа эвгүй санагдуулахгүйн тулд би хөөрхөн шинэ царайгаа хальтхан харчхаад орондоо орлоо.
Шөнө дунд болж би бодолд дарагдан хэвтсээр. Урлагийн асуудал санааг минь зовооно. Бага сага төгөлдөр хуур сурч байсан удаатай ч тийм ч найдахаар биш. Өмнө нь дуулах тал дээр солгой биш ч тийм сайхан хоолоотой биш байв. Гэвч энэ биеийн хоолой ямрыг би мэдэхгүй тул юу ч гэсэн шалгаж үзэхээр шийдлээ.

Ингэж шинэ амьдрал минь одоо л эхлэх шиг санагдав.

Бэллатай овоо дотносож азаар миний хоолой давгүй байж таараад бид хоёр хамтдаа дууны хичээлд ордог болов. Мөн бичиг үсэг нь маш энгийн байсанд дороо уншиж бас бичиж сурчихав. Ингэж энгийн өдрүүд үргэлжилсээр 2 сар өнгөрөхөд онцгой хичээл орох болов. Өмнө нь Бэллагаас энэ хичээлийн тухай сонссон удаа бий. Ерөнхийдөө наанаа бол бидний гол ажил болох сексийн тухайд бодитой үзүүлж туршлага суулгана гэж байгаа хэдий ч зүгээр л хийж байгаагаа хүнд харуулах гаж донтой үйлчлүүлэгчдийн хүсэлт байдаг гэж Бэлла надад тайлбарласан билээ.
Өнөөх онцгой өдөр ирж надтай нийлээд 5 охин нөгөө жигүүрийн өрөөрүү явж оров. Тансаг том өрөө байх бөгөөл бидэнд зориулан орыг тойрсон сандал ширээ хүртэл бэлдэж ээ. Удалгүй баг зүүсэн нүцгэн эмэгтэй орон дээр гаран хэвтэхэд мөн адил баг зүүсэн дундаж өндөртэй бондгор эр шууд л эрхтнээ гаргаж ирэн өнөөх эмэгтэйг бүлж гарав. Ямар ч оршил байхгүй үзүүштэй юм 1 ч байхгүй секс үргэлжилсээр. Бусдыгаа харвал ганц нэг нь нүүрээ дарж ичингүйрэн харах бол надтай хамт нэг охин тоосон шинжгүй сууна. Онцгой хичээл минь өндөрлөж ширээн дээрх амттанг эс тооцвол онцгой юм юу ч үгүй уйтгартай порно дуусч бид өрөө өрөөрүүгээ зүглэв.

Reincarnated p*r** starWhere stories live. Discover now