Цонхгүй боловч орох хаалганаас гадна хоёр хаалгатай том өрөөнд асааж тавьсан олон лаа өрөөг гэрэлтүүлнэ. Тийм ч тансаг биш боловч дотоод засал нь аятайхан аж. Хөнгөн зассан тойрог ширээнд дарс болон архи төрөл төрлөөр нь эгнүүлжээ.
4 эр 3 охин сөөлжлөн суух бөгөөд зарим нь айлгүйтэн архи хундагалах бол 1 охин нь тухгүй гэх чинь дэмий л доошоо харан сууна. Хамгийн баруун талд суух хижээл насны зүс мэдэх эр намайг хараад их л бялдууч хоолойгоор "Ноёнтоон энэ охин миний нөгөө таньд ярьж байсан..." гээд өгүүлбэрээ дуусгалгүй наашаа хараад "Алив Анжелика ийшээ ирээд суу" хэмээн өнөөх хүндэтгэн яриад байсан хөгшин ноёнтныхоо хажууд суулгачихав. Хөгшин гэхэд өнөөх нь ажиллахааргүй хэтэрхий хөгшин харагдана. Урам хугарсан ч энгийнээрээ инээмсэглэн дэмий л тэнд байх хүмүүсийг ажиглан суув. Өөдөөс харсан суудалд суух охинг сайн харвал онцгой хичээл дээр надтай адил өнөөх онцийн юмгүй сексийг сонирхохгүй суусан охин мөн байв. Тийм ч хөөрхөн биш бөгөөд их зантай харагдана. Охидыг ажиглавал аль болох өөр өөр янзын онцлог галбиртай охидууд цуглуулахыг хичээсэн мэт. Найрны эзэд дунд ганц зүс мэдэх хижээл эр болон миний хажуудах хөгшнөөс хөгшин өвгөнийг эс тооцвол нөгөө 2 нь дажгүй сайхан эрс юм. Царайлаг хоёр маань огт юм ярихгүй цэх суух бол манай 2 янз янзын зүйлс ярин танил минь бялдууч зангаа гаргасаар.
-Алив Анжелика чи дуугаар сурж байгаа биздээ нэг сайхан дуулаадах гэж ноён бялдууч гуай хэлэв.
Би суудлаасаа өндийн аливаа гэнэтийн үйл явдалд зохицоно хэмээн хамгийн сайн зааж өгсөн дууг нь ямар ч хөгжмийн зэмсэггүй дуулж эхэллээ. Дуугаа дуусгаад мэхийн ёсолвол өвг1өн: "Царай шигээ сайхан хоолоотой юм хөгжимтэй бүр ч сайхан сонсогдох байх" гэж хэлэхэд 1 царайлаг залуу суудлаасаа босон өрөөний буланд байх төгөлдөр хуур дээр суув. Сая дуулсан дууг минь тоголж эхлэхэд нь би дахин дуулж эхэллээ.
Ингэж жижигхэн найр үргэлжилсээр ганц 2 хундага дарс уусан шигээ сууж байтал бялдууч танил минь босч зүс мэдэх охин бид хоёрыг үлдээн нөгөө хоёрыг нь аваад явчихав. Удалгүй өнөөх сайхан залуус бид хоёрыг хөтлөн, орох хаалганы хажуугийн хаалга руу авж оров. Намайг хөтлөх шаргал үстэй сайхан залуугаас би юу болоод байгааг асуухад: "Чамд хэлж өгөөгүй гэж үү? Одоо бид ноён Барнерийн төлөө секс хийх гэж байна. Хичээгээрээдэй" гэж хэлээд мушилзав. Тэгэхээр өнөөх нь ажилдаггүй хөгшин маань сайхан залуус сайхан охидийг эзэмдэж байхыг харах сонирхолтой бололтой.Удалгүй араас өвгөн орж ирэн тусгай бэлдсэн ширээнд суухад залуус хувцсаа тайлж эхлэв. Би ч нөхцөл байдлыг даган тайчив. Харин нөгөө охин маань ханаруу ширтэн дэмий зогсоход хүрэн үстэй залуу охинийг ширүүн гэх чинь угз татан орлуу шидээд хувцсыг нь урах шахам тайлав. Би бага зэрэг зочирдлоо. Миний зөн совин энд романтик сайхан секс болохгүй гэж хэлээд байв.
![](https://img.wattpad.com/cover/357292468-288-k494121.jpg)