#2 Туршлага

92 9 0
                                    

Гайхах айх зэрэгцсэн энэ үл ойлгогдом нөхцөл байдалд улам бүр догдолж байлаа. Өмнөх амьдралдаа би хорогдох хүнгүй ганцаардмал нэгэн. Сайхан дурсамж ч цөөн, амьдрал минь таашаал дээр тогтож зөвхөн секс л амьдралын минь утга учир байлаа. Багаасаа хар бараан дурсамжаар дүүрэн байсан амьдралдаа би өөр сайхан зүйлсийг мэдэхгүй амьдарсан юм. Иймийн учир мэдэхгүй ертөнц дэх мэдэхгүй бүхнээсээ айх айдсаа хаяхыг хичээж 2дох боломжоороо үзэсгэлэнт сайхан биетэй шинэ амьдрал минь сайхан зүйлстэй учирч сэтгэл хангалуун байгаасай гэж залбирна.

  Бүгд бие нүүрээ угааж дуусахад ахимаг насны эмэгтэйчүүд хүн тус бүрд үзлэг хийж гарлаа. Юуг ч эсэргүйцэхгүй зогсох охидыг бүлэг болгон хувааж бүгдэд ижил, цагаан өнгийн энгийн загвартай боловч хамаг юм нь гэрэлтсэн нимгэн богино даашинз тараав. хувцаслаж дуусаад шатаар буухад өнөөх намхан бүдүүн эр орж ирэн миний хуваарилагдсан бүлгийг дагуулан гарч явав. Хэсэг явахад үл ялиг шуугиантай болж цааш явсаар хөшигний ард ирлээ. Өнөөх эр бидэнлүү хараад:
-Ямар ч илүү үйлдэл гаргах ёсгүй шүү. Юу ч битгий дугар! Хэмээн ширүүхэн анхааруулж хэлээд эхний охиныг тайзруу гаргах нь тэр.
Тод биш ч 1 хүн тайлбар хийж хүмүүс үнэ хаялцаж байгаа сонсогдов. Ингэж 1, 1 ээр гарч явсаар хамгийн сүүлд би л үлдэж хоцров. Бүдүүн эр над дээр ирэн дээрээс доош гүйлгэж хараад миний гарыг зөөлөн илбэж юу юугүй идэх гэсэн харцаар харна. Гэвч удалгүй санаа алдан намайг тайз руу гарахыг дохив.
Бага зэрэг сандарсан боловч чадлаараа ихэмсэг тайван явахыг хичээж алхсаар тайзны голд зогсов. Үзэгчид бүгд баг зүүсэн байх бөгөөд ихэнх нь хөгшин санагдав. Эдгээр хүмүүсийн нэгд зарагдахаа мэдэж байгаа учраас давгүй хүн байгаасай хэмээн дотроо залбирлаа. Идшээ ширтэх араатан шиг нүд энд тэндээс хатгаж, багтай хүмүүс ээлжлэн үнэ хаясаар. Хамгийн сүүлд 2 багтай хүн үзэж тарсаар хөгшин эр их өндөр үнэ хэлсэн бололтой дуудлага худалдаа өндөрлөв. Дотроо дэмжиж байсан  хүн минь ялагдсанд битүүхэндээ урам хугарна. Хөшиг хаагдаж өнөөх бүдүүн эр надад аягатай ус өгөв. Олон юм бодолгүй ууж орхитол хамаг ухаан  санаа балартаж нүд харанхуйлах нь тэр. . .

   Нүдээ нээхэд нэгэн тансаг өрөөнд ямар ч хувцасгүй сэрэв. Хундагатай дарс барьсан царайлаг эр надруу дөхөн эрүүнээс минь өргөж:
-Николо сайн ажиллажээ. гэхэд
Юу болоод байгааг би ойлгож эхэллээ. Юуны түрүүнд энэ царайлаг залуутай унтах ёстой бололтой. Битгий л гажиг амьтан байгаасай. Гэхдээ гэнэн даруухан охин байх уу? Эсвэл чадвараа харуулах уу? гэж бодсоны эцэст авьяасаа бага зэрэг гаргасан нь дээр гэж шийдэв.

Reincarnated p*r** starWhere stories live. Discover now