1. First conversation

158 11 0
                                    

Намар болно. Токиод намар хамгийн гоё.

Хөтлөлцөөд явж байгаа хос харах юм бол бүр ч сэтгэл сэргээд, дэггүйтмээр санагдана. Би өөрөө ийм байхыг хүсдэг болохоор.

Сүүлийн жилүүдэд хичээлийн дүн буурснаас бусдаар сайхан байгаагаа хэнд ч хамаагүй хэлэхийг хүсч байна.

"Акира Юки! Дүнгээ хар даа. Хичээлийн эхний өдрийн шалгалтыг ингэж өгөх чинь юу гэсэн үг юм?"

"Уучлаарай. Хичээл хийж амжаагүй болохоор энэ сэдвийг мартчихаж."

"Юманд хайнга хандахаа боль. Энэ жил хичээж нэгт жагс!"

Аав минь их хичээнгүй хүн. Гэвч төрсөн охин нь юмыг хэт амархнаар дүгнэж, зарим нэг амархан зүйл дээр алдаж байгааг хараад сэтгэлээр унасандаа л тэр байх.

--

"Акира Юки. Ангиас нэгт. Гэвч түвшин чинь сургуульд бол муудаа орно."

Багш ч бас самбарын урд гарчихаад олон хүүхдийн нүдэн дээр дүнг минь хэлж орхив.

"Битгий инээлдэцгээ. Юкигээс муу байгаагаа ч анзаарсангүй юу? Та нарын дүн нийлээд нь Юкигийн дүнг гүйцэхгүй." гэж хэлээд намайг суу гэж дохив.

"Хэлэх зүйл байсан болохоор орж ирээд ийм зүйл ярьчихлаа. Манай ангид солонгосоос хүүхэд шилжиж ирж байгаа. Япон хэлийг сайн мэдэхгүй гэсэн. Тэгэхээр дооглож яасан ч болохгүй."

Бүгд нэг дуугаар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, багш солонгос хүүхдийг авчирхаар ангиас гарлаа.

"За! Өөрийгөө танилцуул."

Багш үгээ японоор хэлсэн болохоор тэр ойлгохгүй нүдээ эргэлдүүлэн зогсоно. Ийм юмыг таамаглаад олйгож болно доо.

"Чамайг өөрийгөө танилцуул гэж байна."

"За, намайг И Чанён гэдэг. Солонгос нэр дуудахад хэцүү байж магадгүй болохоор Антон гэж дуудаарай."

Тэр халааснаасаа гаргаж ирсэн цаасаа буцаагаад хийлээ. Иймэрхүү юм бэлдээд ирдэг байх нь ээ.

"Антон...Юки...Юки...хажууд, үгүй ээ...Юки.."

"Тэр миний хажууд суу гэж байна. Ирээд суугаарай."

Өндөр болохоор тэр урдаас нааш ирэхэд нэг их удсангүй. Гурав алхаад л ирчихлээ.

"Юкид баярлалаа. Тарахдаа ангиа цэвэрлээрэй." гээд багш ангиас гарлаа.

Хүүхдүүд хажууд суух Антонтой ярихыг хүсч байгаа нь илт байгаа ч тэд солонгосоор ярьж чадахгүй.

Тэднийг ингэж хийцгүйрэн зогсох зуур дараагийн хонх дуугарчихлаа. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байхад юу ч хийсэнгүй. Асуух зүйлээ орчуулаад ч хамаагүй асуух боломж байхад. Тойруу юм.

---

Гадаа өдрөөс бүр ч сайхан болчихож ээ.
Ийм үед найз залуугүй над шиг хүмүүс юу хийж байдаг юм бол.

Ганцаараа бодлогоширч зогсож бахй үед хойно гүйх чимээ гарахад нь сониучлан харвал өдөрхөн шилжиж ирсэн Антон амьсгаадчихсан гүйж байв.

"Сайн уу?"

Урдаас Японоор мэндлэхэд нь золтой л инээчихсэнгүй.

"Зүгээр ярь. Би солонгос хэл мэднэ."

"Чи надад өнөөдрийн тэмдэглэлээ өгч болох уу ? Чамайг ганц хоёр зүйл солонгосоор тэмдэглэж байгааг харсан юм. Багш бичээд л арилгаад байсан болохоор би хурдан бичиж авч чадаагүй. юм. "

"Май, өнөөдөр орсон бүх хичээлүүд. Чи маргааш аваад ирээрэй. "

"Баярлалаа...Юки. Чи солонгосоор яаж ийм сайн ярьдаг юм. Би өдөр их гайхсан шүү."

Би хөнгөн инээмсэглээд "Зүгээр л мэддэг. Одоо яв даа" гэлээ.

Тэр ахиад нөгөө том том алхдагаараа алхаж байна. Хажууд нь явбал би лав гүйцэхгүй.

Love in Tokyo Where stories live. Discover now