2. Be my Japanese teacher, please?

32 7 0
                                    

"Баярлалаа. Их тусалсан шүү."

"Тус болсон бол ашгүй дээ. Нээрээ, чи Япон хэл сурч байгаа юм уу?"

"Сурах бодол байгаа. Яаж сурахаа л мэдэхгүй нь."

Тэр надтай эртнээс танилууд байсан мэт тухтай, өөрийнхөөрөө ярилцаж байгаа нь сайхан юм.

Надад япон хэл сурах талаараа ярьж байх хооронд царайг нь сайн харлаа. Өндөр хамар, өөгүй арьс, сормуус... уруул. Царайлаг юм байна. Хамарт нь хүрч үзмээр санагдчихлаа. Ийм царайтай байж бас их өндөр юм гээч.

"Хөөе, сонсож байна уу?"

Би яриаг нь ч сонсолгүй хамаг анхаарлаа хамарт нь хандуулчихаж.

"Тийм ээ. Бүгдийг нь л сонслоо."

"Тэгээд юу гэж бодож байна?"

"Т-тэгье ээ.."

Юу гээд хэлчихэв ээ? Би юу гэж асуусныг нь ч сонсоогүй шүү дээ.

"За тэгвэл, чамтай яаж холбогдох вэ?"

Би түүнрүү итгэлгүйхэн утсаа сунгаад "Дугаараа биччих." гэвэл тэр утсыг минь аван дугаараа бичээд залгав.

"За ингээд хадгалаад авъя."

Хөөрхөн инээх юм аа. Бас их аажуухан ярих юм. Ярих үед нь чихээ л ойртуулахгүй бол юу гэж байгаа нь сонсогдохгүй. Бас дээрээс нь солонгосоор яриад байгаа болохоор хүндрэл их гарах юм.

"Би япон хэл сурахгүй бол энэ ангид чамаас өөр найзтай болохгүй нь дээ."

"Хамаагүй ээ. Сурахад л болно."

"За, тэгвэл Англи хэлний багш намайг дуудсан. Хичээл тараад зурвас бичнэ ээ!"

Тэр ингэж хэлээд том том алхсаар гараад явчихлаа.

Хаалгаар гарахаасаа өмнө дээд ангийн Ютаг санаандгүй мөрлөх шиг харагдав. Битгий л сонин юм хийгээсэй.

__

"За хаана уулзах вэ?"

Сургуулиас гараад удаагүй байтал Антоноос зурвас ирэв.

"Юу? Бид уулзана гэж ярьсан юм уу?"

"Юу вэ? Надад Япон хэл зааж өгнө гэсэн биз дээ."

Өдөр хамрыг нь хараад ухаанаа алдчихсан байхад 'Юу гэж бодож байна' гэж асуусан нь тийм учиртай юм байх даа. Би юу ч бодолгүй зөвшөөрчихсөн байх нь ээ.

"Би хаана уулзахаа сайн мэдэхгүй байна. Чи олчих."

"Гэрт хүрээд ирэх үү?

Танилцаад нэг л хонож байгаа хөвгүүнийхээ гэрт ороод Япон хэл заах гэдэг. . .

"... Ганцаараа амьдардаг болохоор хүн ирнэ гэж санаа зовох зүйлгүй. Тайван хичээлээ хийж болно. Сургуулиас нэг их хол биш болохоор чи миний явуулсан хаягийн гадаа зогсож байгаарай. Би удахгүй очно."

Хүний саналыг ч асуулгүй шууд очих болчихлоо. Гэхдээ надаас өөр хүн танихгүй болохоор би л түүнд туслахаас өөр сонголтгүй юм байна. Ганц ч гэсэн хүнд тус болж байвал.

Love in Tokyo Where stories live. Discover now