6. Date

22 5 0
                                    

Хаячихсан.

Хэтэрхий харамлаад л тэр. Дотор талыг нь хараад, захиаг нь хүртэл уншсан.

"... Хажууд суудаг охин чинь чамтай холбоогүй бол чи намайг зөвшөөрөхгүй биз? Сэтгэлээ нээхийг минь зөвшөөрөөч!"

Үүнийг уншихаасаа өмнө би түүний гэр рүү зүглэж байсан. Намайг дурдах шаардлага үгүй. Гэхдээ би ч бас тэнэг юм. Найз охин нь биш байж түүнд өгсөн бэлгийг хаяад л..

"Харихгүй юм уу?"

Юта хаанаас ч юм гарч ирээд сууж байсан сандлын минь сул хэсэгт суув.

"Харих гэж байна." гээд босох гэтэл түүний инээж байгаа нь хальт сонсогдон зогсов.

"Антонд эртхэн хэлэхгүй бол түүний араас их олон охин гүйдэг юм билээ."

Ингэж хэлэхэд нь нүүр улайж, сандран юу ч хэлэхээ мэдэхээ болив.

"Чи юу мэдэх юм!" гэсээр хар хурдаараа гэрийн зүг гүйсэн юм!

____

Anton's POV

"Юки, маргааш завтай бол болзоонд явах уу?"

"ЮУ??"

Юки гайхаж, чангаар орилон ойрын хүмүс цочоож орхив.

"Яагаад?"

"Чи надад их тусалдаг болохоор би чамайг болзоонд дагуулж явахыг хүсч байна. "

Би ингэж хэлэхийг хүсээгүй юм шүү Юки.

"Тусалдаг болохоор л уу?"

Би хэлэх үггүй болж,

"Нарийн зүйлсийг маргааш ярьж болох уу?"

"Би орой зурвас бичье.. Тэнд чамайг хүн хүлээж байгаа бололтой" гээд үүдэнд түрүүнээс хойш зогсож байсан охин руу заалаа.

Тэмцээний үеэр Юкид юм өгсөн охин байна. Юкигийн царай бодогдчихлоо. Хөөрхөн юм.

"Сайн уу? Антон."

Би түүнрүү зүгээр л толгой дохиод араас нь хэлэх үгийг нь хүлээлээ. Хөөрхөн, цэвэрхэн хувцасладаг, бас эелдэг юм. Гэвч Юкиг гүйцэхгүй.

"Чи. . . захиа уншсан байх тийм үү. Би өнөөдөр хариугаа авч болох уу?"

Доош харан хуруугаа оролдоод эхэллээ. Тэр магадгүй захиандаа намайг өөртэй нь болзохыг гуйсан байх. Мэдээж Юки надад тэрийг нь өгөөгүй.

Би захиаг нь таамагласандаа "Сайн болсонд баярлалаа. Гэхдээ уучлаарай, би найз охинтой." гэв.

Love in Tokyo Where stories live. Discover now