5. Basketball tournament

36 11 1
                                    

"Антон, тэгэхээр чи надтай цуг 1 сар Япон хэл сурсан. Хүмүүстэй ярьж чадахаар болсон тийм үү?"

"Тийм."

"Тоглолт дундуур бөмбөг дамжуулах тухай, шүүгчийн шүгэл, дүрмийг маш сайн тогтоосон биз дээ? Багийнхан чинь бүгд Японоор ярих болно. Чи ойлгоод хариулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Антон хальт инээвхийлэн "Тийм ээ. Бүгдийг нь ойлгоно. Би хэр хичээнгүй билээ дээ. Маргааш ирж үзнэ биз дээ?"

"Үзнэ ээ. Ус, алчуур гээд бүгдийг нь аваад очно оо."

"За тэгвэл хүргээд өгье!"

Антон бид хоёр хамт хичээллээд сар гаран өнгөрч байна. Тэр үнэхээр сайн сурсан. Би ч Солонгос хэлийг сурч эхлээд нэг сар болохдоо түүн шиг сайн ярьж чаддаггүй байсан. Намайг хүргэж өгөөд гэртээ ирснийхээ дараа үргэлж нэмж цахим хичээл үзэж, өгүүлбэр цээжлэх, дүрэм, зөв бичих гээд бүгдийг сайн бэлдсэн тухайгаа хэлсэн.

Миний тухайд бол. . .

Антоныг харах бүрт хачин болдог болсон. Мэдээж сайн талаараа. Өөрөөр хэлбэл сайн болохын өмнөх шат гэх юм болов уу? Ямартай ч түүнээс өөр зүйлгүй. Антоны царайлаг царайг л өдөр болгон харж амь орж байгаа. Сагсны тэмцээний үеэр түүнийг олон охид харах байх даа. Царайлаг болохоор ч тэр үү охидын дунд алдартай болох нь мэдээж.

"Яасан бэ?"

Өөрийн мэдэлгүй энэ тухай бодож явж байхдаа санаа алджээ.

"Зүгээр хальт нэг юм бодоод л."

"Миний тухай юу?"

Тийм ээ. Чиний тухай. Харамлаж байгаа бололтой. Зөвхөн маргааш л царай муутай харагдаж болохгүй юм байх даа. Яахараа бүр ийм царайлаг юм бэ!

"Үгүй ээ. За маргааш уулзацгаая. Очоод өмнөх шигээ ахиад бэлдэхгүй байж болно. Чамд итгэж байгаа болохоор сайн амраад аваарай."

"Ойлголоо!"

Түүний толгойг минь илдэг занд аль хэдийн дуртай болчихсон. Намайг өөрт нь хичээл зааж, цагаа өөрт нь зарцуулж байгаа гээд орой бүр нохойноос хамгаалан хөтлөөд, толгойг минь илдэг нь миний цалин байх. Муухайгаар хэлж байгаа ч гэсэн.

Гэрт ороод хөргөгчинд ус хийж тавиад, цэвэрхэн алчуур бэлдээд ширээн дээрээ орхив.

______________________

"АМЖИЛТ! АМЖИЛТ!"

Зааланд орж ирэхэд олон хүүхдийн шуугианаас болоод чих өвдөж эхлэв. Манай ангийхан болоогүй байгаа юм шиг байна.

Love in Tokyo Where stories live. Discover now